”Victoria’s Secret”-ын бүх цаг үеийн хамгийн дур булаам загвар өмсөгчид
Харц унагам бие галбиртай үзэсгэлэнтэй модель бүсгүйчүүдээр дэлхийн загварын ертөнцийн өнгө төрхийг тодорхойлдог “”Victoria’s Secret” дотуур хувцасны компани үйл ажиллагаагаа явуулсаар хэдийн 20 жилийг ардаа үджээ. Энэ хугацаанд загварын тайзнаа төдийгүй дэлхийн тавцанд тодоос тод гялалзан, далавчаа дэвсэн үзэсгэлэн төгөлдөр, шилдгийн шилдэг 10 сахиусан тэнгэрүүдийг танилцуулах гэж буйдаа таатай байна.
10. Behati Prinsloo
Өндөр: 180 см
Үсний өнгө: Бор шаргал
Нүдний өнгө: Ногоон
Үсний өнгө: Бор шаргал
Нүдний өнгө: Ногоон
Behati Prinsloo бол Намиби– ын загвар өмсөгч юм. Тэрээр 1989 оны 5- р сарын 16 нд төржээ. 16 настайдаа загварын ертөнцөд хөл тавьсан бөгөөд 2008 оноос “Victoria secret” – ын загвар өмсөгчөөр ажиллах болсон юм. Shiaty Chen, Chanel, Prada, Louis Vuitton, Zac Posen, Alexander McQueen, Lacoste зэрэг брэндийн шоунд мөн оролцдог.
Тэрээр 2005-2012 он хүртэл Британы загвар өмсөгч Жэймитэй болзож байсан ч харилцаандаа цэг тавьсан юм. Удалгүй Maroon 5 хамтлагийн ахлагч Adam Levine-тэй болзох болсон бөгөөд 2013 оноос тэдний харилцаа олон нийтийн өмнө ил болж энэ жил өхөөрдөм охинтой болсон юм.
9. Lindsay Ellingson
Өндөр: 180 см
Үсний өнгө: Цайвар
Нүдний өнгө: Цэнхэр
Үсний өнгө: Цайвар
Нүдний өнгө: Цэнхэр
Амеркийн загвар өмсөгч Lindsay Ellingson нь 1984 оны 11-р сарын 9-нд төрсөн байна. Тэрээр Canyon Spring ахлах сургуулийг төгсөн бөгөөд сургуулийнхаа бүжгийн хамтлагт бүжиглэдэг байжээ. Тэдний баг АНУ–ын бүжгийн аварга шалгаруулах тэмцээний 3 удаагийн цомын эзэн юм. Тэрээр Калифорнийн их сургуульд биологийн ухааны чиглэлээр сурч байхдаа загварын тайзнаа анх алхсан байна. Үүний дараахан Франц руу явж Жон Галионатай уулзаж амжилтын гараагаа эхлүүлжээ.
Тэрээр Эллисон хэмээх залуутай урт удаан үерхсэн бөгөөд 2013 онд сүйф тавьж, 2014 оны 12 сард албан ёсоор гэр бүл болжээ.
Shiatzy Chen, Blumarine, Chanel, Christian Dior, Gucci, Valentino, Zac Posen, Marc Jacobs, Giorgio Armani болон Victoria’s Secret гэх мэт бүхий л том шоунд алхаж байсан юм. 2011-2014 он хүртэл Victoria’s Secret–ын сахиусан тэнгэрээр ажиллажээ. Өнгөрсөн жилээс түүнийг энэхүү загварын шоунд дахин харахгүй гэж олон хүмүүс сэтгэл гонсгор байсан ч тэр бол Victoria’s Secret–ын тод гялалзах од, хамгийн сайхан бүсгүй хэмээн дурсагдах болно.
8. Ana Beatriz Barros
Өндөр: 180 см
Үсний өнгө: Бор
Нүдний өнгө: Ногоон
Үсний өнгө: Бор
Нүдний өнгө: Ногоон
Бразилийн сайхан бүсгүй Ana Beatriz Barros 1982 оны 5-р сарын 29-нд Бразилийн нэгэн жижиг хотод төржээ. Тэрээр ”Elite model” агентлагаас загвар өмсөгчийн гараагаа эхэлсэн юм. Рио Де Жанейро хотноо дүү Патрисатай аялалаар ирээд энэхүү загварын агентлагийн төлөөлөгчтэй таарсан гэдэг. Christian Dior, Oakley, Armani Jeans, L’Oreal, болон Jennifer Lopez’s JLO зэрэг брэндийн нүүр царай болж, зар сурталчилгаанд тоглож байв. Valentino, Gucci, Missoni, Red Oak, Michael Kors зэрэг брэндийн томоохон шоунд тэрээр алхаж байсан юм.
Victoria’s Secret–ын сахиусан тэнгэр болсон нь түүний хамгийн том амжилтуудын нэг байсан юм. 2005-2008 онд Италийн дотуур хувцасны нүүр царайгаар ажиллаж байсан бөгөөд 2014 онд дахин тухайн брэндийн загвар өмсөгчөөр ажиллажээ.
7. Brooklyn Decker
Өндөр: 175 см
Үсний өнгө: Цайвар
Нүдний өнгө: Цэнхэр
Үсний өнгө: Цайвар
Нүдний өнгө: Цэнхэр
Амеркийн загвар өмсөгч Brooklyn Decker нь 1987 оны 4-р сарын 12-нд төржээ. Тэр бол хамгийн шилдэг загвар өмсөгчдийн нэг яах аргагүй мөн. Өсвөр насандаа Charlote хэмээх дэлгүүрийн нүүр царай болсон бөгөөд амжилтын гараа байжээ. Тэрээр Victoria’s Secret-ын сурталчилгаанд зургаа авхуулсан боловч тайзан дээр алхаж байгаагүй юм. Учир нь загвар өмсөхөөс илүүтэй кинонд тоглох хүсэл сонирхолтой байв.
2007 онд Энди Роддик хэмээх теннисний тамирчинтай болзож байсан бөгөөд 2009 онд албан ёсны эхнэр нөхөр болсон юм.
6. Doutzen Kroes
Өндөр: 178 см
Үсний өнгө: Цайвар
Нүдний өнгө: Цэнхэр
Үсний өнгө: Цайвар
Нүдний өнгө: Цэнхэр
Нидерландын загвар өмсөгч Doutzen Kroes 1985 оны 1-р сарын 23-нд нэгэн жижиг тосгонд төржээ. Бяцхан охин хэзээ ч загвар өмсөгч болно гэж бодож байгаагүй гэдэг. Гэвч 2003 онд “Папараци” хэмээх загварын агентлагт өөрийн зургаа явуулснаар загвар өмсөгч болох гараа нь эхэлжээ. Америкийн Model.com сайтаас түүнийг шинэ шилдэг загвар өмсөгчөөр тодруулж байв. Time, Vogue, Glamour, Elle, Marie Claire зэрэг томоохон сэтгүүлийн нүүрийг чимж, L’Oreal and Tiffany & Co зэрэг брэндийн нүүр царайгаар ажиллаж байжээ. Энэ нь түүнийг хамгийн их нэрд гаргасан ажил юм.
2008-2014 он хүртэл сахиусан тэнгэрээр ажиллаж, Victoria’s Secret-ын шоунд 8 удаа оролцсон байна. 2009 оноос DJ Sunnery James Gorre гэх эртэй болзож эхэлсэн бөгөөд 2010 онд тэд гэрлэж, хүүхэдтэй болсон юм.
5. Rosie Huntington-Whiteley
Өндөр: 175 см
Үсний өнгө: Цайвар
Нүдний өнгө: Цэнхэр
Үсний өнгө: Цайвар
Нүдний өнгө: Цэнхэр
Амеркийн загвар өмсөч бүсгүй 1984 оны 11-р сарын 19-нд төржээ. Тэрээр 16 настай байхаасаа загвар өмсөгчийн гараагаа эхэлсэн бөгөөд Victoria’s Secret–тэй гэрээ хийснээр маш алдартай болжээ. 2006-2010 он хүртэл сахиусан тэнгэрээр ажилласан бөгөөд алдар жүжигчин Jason Statham-тэй болздог билээ.
Тэрээр фото моделиор амжилттай ажиллаж байгаа ч жүжигчиний карьер нь ч багагүй амжилттай байгаа. Бид түүнийг Transformers кинонд тоглосноор нь сайн мэдэх билээ.
4. Miranda Kerr
Өндөр: 175 см
Үсний өнгө: Цайвар
Нүдний өнгө: Цэнхэр
Үсний өнгө: Цайвар
Нүдний өнгө: Цэнхэр
Австралийн нэрт загвар өмсөгч маань 1983 оны 4-р сарын 2-нд төржээ. Тэрээр жаахан охин байхаасаа дугуй болон морь унах дуртай байжээ. Дөнгөж 13 настайдаа загварын ертөнцтэй холбогдож Chaay’s агентлагаас төрөн гарсан модель юм. “Victoria”s secret”–ын тайзнаа анх удаа Австрали загвар өмсөгч алхсан нь Миранда Керр бөгөөд дэлхийн хамгийн сайхан, халуухан бүсгүйчүүдийн жагсаалтанд тэргүүн эгнээнд бичигддэг үзэсгэлэнтэй эмэгтэй билээ.
3. Alessandra Ambrosio
Өндөр: 177 см
Үсний өнгө: Бор
Нүдний өнгө: Бор
Үсний өнгө: Бор
Нүдний өнгө: Бор
Бразилийн загвар өмсөгч, жүжигчин нь 1981 оны 4-р сарын 11-нд төржээ. Тэрээр 13 настай байхаасаа загварын салбартай холбогдсон юм. Бразилийн Elle сэтгүүлийн нүүрэнд гарсан нь анхны амжилтын эхлэл байжээ. 2000 оноос эхлэн “Victoria”s secret”–ын сахиусан тэнгэрээр ажилласан бөгөөд Christian Dior, Giorgio Armani and Ralph Lauren зэрэг брэндийн нүүр царайгаар ажиллаж түүнд нь асар их нэр хүндийг авчирсан. Тэрээр Жэми Мазур хэмээх бизнесмэн залуутай гэр бүл болсон юм.
2. Candice Swanepoel
Өндөр: 175 см
Үсний өнгө: Цайвар
Нүдний өнгө: Бор
Үсний өнгө: Цайвар
Нүдний өнгө: Бор
Өмнөд Африкийн загвар өмсөгч бүсгүй 1988 оны 10-р сарын 20-нд төржээ. 15 настай байхаасаа загварын салбарт ажиллаж эхэлсэн бөгөөд өдгөө хамгийн өндөр орлоготой загвар өмсөгчдийн нэгээр тодроод байгаа юм.
Тэрээр Tommy Hilfiger, Sportmax, Givenchy, Blumarine, Oscar de la renta зэрэг томоохон брэндийн нүүр царайгаар ажиллаж, Nike болон Diesel–ын зар сурталчилгаанд тоглож байжээ. 2007 оноос эхлэн “Victoria”s secret”–ын сахиусан тэнгэрээр ажиллаж байгаа бөгөөд хамгийн өндөр орлогтой загвар өмсөгчдийн 9-р байранд бичигддэг.
1. Adriana Lima
Өндөр: 178 см
Үсний өнгө: Хар бараан
Нүдний өнгө: Цэнхэр
Үсний өнгө: Хар бараан
Нүдний өнгө: Цэнхэр
Бразилийн загвар өмсөгч, жүжигчин Adriana Lima нь 1981 оны 1-р сарын 12-нд төржээ. Тэрээр загвар өмсөгч болох тухай огт бодож байгаагүй бөгөөд нэгэн удаа түүний найз загварын тэмцээнд орохыг зөвлөж, фото модель шалгаруулах тэмцээнд зургаа явуулсан нь нэр алдар хүрэх эхлэх байжээ. 2007, 2008 онуудад хамгийн өндөр орлоготой загвар өмсөгчөөр шалгарч байсан төдийгүй “Victoria”s secret ”–ын 15 удаагийн загварын шоунд оролцсон энэ цаг үеийн хамгийн сайхан бүсгүйчүүдийн нэг билээ.