Дорнод аймгийн нутаг Буйр нуураас баруун тийш байрлах Мэнэнгийн талд үйл ажиллгаа явуулдаг, БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Петро Чайна Дачин Тамсаг” компани "21-р талбай” нэртэй талбай байгуулж газрын тосны олборлолтын үйл ажиллагаагаа өргөжүүлжээ.
Энэ жилийн хувьд тус компанид, нийт 700 гаруй гадаадын иргэн ажиллуулах зөвшөөрлийг Монгол улсын засгийн газраас өгөөд байгаа ба өнөөдрийн байдлаар 200 орчим хятад иргэн “Петро Чайна Дачин Тамсаг” компанид ажиллахаар ирээд байгаа гэх мэдээллийг албаныхан өгч байна. Гэвч өнгөрсөн жилүүдэд манай улсад ажиллахаар ирсэн хятад иргэд нутаг буцалгүй тус аймагт суурьшин үлдэх тохиолдол сүүлийн хоёр жилийн хугацаанд эрс нэмэгдсэн гэдгийг нутгийнхан мэдээлж байв. Үүнтэй холбоотойгоор Дорнод аймагт БНХАУ-ын иргэдэд зориулсан үйлчилгээний газрууд олноор байгуулагдах болсноос гадна дээрх үйличлгээний газрууд нь манай улсын зарим хууль тогтоомжийг зөрчин ажилладаг гэжээ. Тухайлбал, манай улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бум байгууллагуудын хаягжуулалтын стандартад гадаад үсгийн понд нь, монгол үсгийн пондоос нэг дахин бага хэмжээтэй байна гэж заасан байдаг ч эдгээр үйлчилгээний газрууд хятад хэлээр хаягжуулсан байдаг аж.