Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан: Өмгөөлөгч янхан хоёр адилхан байдаг…
29-р тусгай сургуулийн багш ажилтнуудын зүй бус харилцааны тухай, сурагчдын суралцах эрхээ эдэлж чадахгүй байгаа талаар мэдээлэл олон нийтэд хүрснээс хойш тус асуудал хамгийн хурцаар тавигдаж эхлээд байгаа. Өчигдөр Ийгл ньюс телевизийн сэтгүүлч уг асуудлаар мэдээ бэлтгэн хүргэсэн байдаг. Тус мэдээнд 29-р сургуулийн захирал “хүүхдүүдэд бэлэг их өгөхийг бэлгийн дарамт” гэж ойлгоод байгаа юмаа хэмээн хариулсан.
Энэ нэвтрүүлэг цацагдсанаас төд удалгүй 29-р сургуулийн удирдлагууд цагдаагийн байгууллагад шаардлага хүргүүлсэн гэдгийг ч хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бичив. Нийслэлийн 29 дүгээр тусгай сургуулийн багш, удирдлагууд Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны эсрэг гэмт хэрэг үйлдэж, буруу ташаа мэдээлэл цацаж буй хүмүүсийг шалгаж өгөх шаардлагыг хүргүүлсэн байна.
Тус сургуулийг төлөөлөн өмгөөлөгч Г.Батбаяр ажиллаж байгаа аж. Харин өмгөөлөгч Г.Батбаярын тухайд “Цензургүй яриа” нэвтрүүлгийн сэтгүүлч Л.Мөнхбаясгалан ийн бичжээ.
“Энэ нэг новшийн өмгөөлөгч хүний хувь заяагаар дандаа тоглож явнаа… ӨМГӨӨЛӨГЧ ЯНХАН ХОЁР АДИЛХАН ЮМ гэж хоёр жилийн өмнө энэнд хэлээд буруудаж билээ”.
Эх сурвалж: Zone.mn