Friday, April 28, 2017
Бусдын нөхрүүд ингэж шөнийн цагаар нетээр хүүхэн эргүүлж суудаг юм болов уу?
Би нөхөртэйгөө 10 жил амьдарч байна. Бид 2 хүүхэдтэй. Манай нөхөр шөнийн цагаар интернетед суух дуртай. 6 7 жил сууж байна. Эхний үед эмэгтэй хүмүүстэй чаталж байна гэхэд нь нээх тоодоггүй байсан. Сүүлдээ бүр улам гүнзгийрч эмэгтэй хүмүүсийг яаж ийж аргалж камаар нүцгэлж харж зарим нэгэнд мөнгө өгч байсан байна лээ. Бид 2-н дунд ийм хэрүүл тасрахгүй юм.
За яахав жинхэнээрээ хүүхэн эргүүлж байгаа биш гэж хааяа тайвшрахыг хичээсэн ч ингээд байвал нэг л өдөр хуурч эхлэх байх даа. Хэтэрхий донтох энэ нөхрөө би яах ёстой юм бол зөвлөөч. Бусдын нөхрүүд ингэж шөнийн цагаар нетээр хүүхэн эргүүл суудаг юм болов уу?
Labels:
зөвлөгөө