Энэ сарын 25-нд иргэд архинд хордож нэг иргэн нас барж, таван иргэн гүн хордож, нийслэлийн эмнэлэг рүү яаралтай хүргэгдэн ирсэн хэрэг Хэнтий аймагт гарчээ. Хэдийгээр сар бүрийн 25-нд архи зарахыг хориглосон Аймгийн ЗДТГ-ын шийдвэр байдаг ч иргэд нууцаар архи худалдан авч, хордсон байна.
Цаашид архинд гүн хордсон иргэдийн тоо нэмэгдэх хандлагатай байгаа тул архи согтууруулах ундааг худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг тодорхойгүй хугацаагаар хориглох аймгийн Засаг даргын шийдвэр гарчээ.