Friday, April 28, 2017

Жүжигчин П.Шүүдэрцэцэгт олон нярайлах хэрэг гарав уу?



Жүжигчин П.Шүүдэрцэцэгийн шинэ найз залуугаар Э.Тодгэрэл гэгч содон төрхтэй жүжигчин залуу тодроод байгаа.
Багаасаа хүүхдийн ордны драмын дугуйланд сурч эхэлсэн тэрээр өдгөө УДЭТ-ын жүжигчин. Э.Тодгэрэл 2012 онд "Сити" дээд сургуулийг мюзиклийн жүжигчнээр төгссөн. Сургуулиа төгсөөд нэг жилийн хугацаанд найзуудтай студи продакшн маягаар ажиллаж хурим найр хөтлөх, эвентүүд зохион байгуулах зэрэг ажил хийж байжээ. 
Урлагийн хүн гэхэд их өвөрмөц стильтэйг нь шоу цэнгээнд дургүйгээс нь мэдэж болно. Арван жилийн хонхны баяр, их сургуулийн хонхны баярын үдэшлэгийг эс тооцвол баар саваар шагайдаггүй. Учир нь Э.Тодгэрэл алкохолын төрлийн зүйлийг амсч ч чаддаггүй.  Харин санаа нийлсэн найз нөхөдтэйгээ хааяа нэг хөлсөө гартал бүжиглэчих тохиолдол бий гэнэ. Хөлчүүрхсэн зарим нь "Урлагийнхан та нар уудаг биз дээ" гэж шахахад урлагийнхныг та нар ингэж хэлж болохгүй. Тэдэн дунд чинь янз бүрийн хүмүүс бий гэж хэлж ойлгуулдаг. 
Шүлэг бичих дуртай Тодоогийн бас нэгэн дуртай зүйл нь стресстсэн үедээ дуртай дуу хөгжмөө сонсоод мотоциклиороо давхих. Дээрээ дөрвөн эгчтэй Э.Тодгэрэл олуулаа байх дуртай учир өнөр өтгөн гэр бүлтэй болохыг мөрөөддөг гэнэ. Харин найз бүсгүй жүжигчин П.Шүүдэрцэцэг хайртынхаа мөрөөдлийг биелүүлэхийн тулд олон удаа маамуулах том ажилд дарагдах юм биш биз.
У.Маргад
Эх сурвалж: Leaders.mn