Thursday, April 27, 2017

ХИЙЛЧ ДЭЭГИЙ: БҮСГҮЙЧҮҮД МИНЬ АЙЖ ИЧИХ ХЭРЭГГҮЙ

Хийл хөгжмийг төгс эзэмшиж, амь амьдралынхаа нэг хэсэг болгож яваа сонгодог хатагтай бол хийлч Ч.Дэлгэрцэцэг юм. “Хэнтийн өндөр ууланд”, “Үлэмжийн чанар”, “Сэтгэлийн эгшиг”, “Гоолингоо” зэрэг түүний хийлээр тоглосон олон сайхан аялгуунууд дуу хууранд дуртай монголчуудын зүрх сэтгэлд хүрч чадсан юм. Сонгодог мэдрэмж нь заримдаа түүнийг сонин содон үг үйлдлүүдрүү дагуулчихдаг хэмээн үзэгчид хааяадаа нэг шүүмж “шидчихдэг” нь үнэн. Авъаслаг Монголчууд шоуны шулуухан шүүгч тэрээр нэгэн ярилцлагадаа эмэгтэйчүүдэд хандаж дараах зөвлөмжийг өгчээ. “Эмэгтэй хүн эзэмдүүлэхдээ дуртай. Ер нь эрэгтэй хүмүүс хүүхнүүдийн эмэгтэйлэг зан чанарт их татагддаг. Харин хүүхнүүд маань мэдрэмжээ олсон сээтгэнэлийг гаргаад сурчих хэрэгтэй. Бид өөрөө өөрсдийнхөө мэдрэмж, хүслээ гаргаад хэлье гэхээр ичээд жинхэнэ амсах ёстой жаргалаа өөрөө өөрсдөө булшлаад байдаг. Бурхан бидэнд маш ихийг өгсөн. Зөөлөн уруул, аядуухан харц бүр нэг бүх л юмыг өгчихсөн байхад түүнийгээ ашиглах дургүй аймхай” гэжээ. Энэ үг нь ихэнх бүсгүйчүүдэд сээтэгнэх урлагт суралцах тухай зааж зөвлөсөн ч нөгөөтэйгүүр зориг зүрхтэй эрс шулуун шударга байж , гоо сайхнаа эрхэмлэх зэргийг захижээ.
7102_13
Эх сурвалж:Шуурхай.мн