Friday, April 28, 2017

Янхан бүсгүй нөхөр дээрээ дуудлагаар иржээ


Австралийн Перт хотод нэгэн марзан явдал болжээ. Биеэ үнэлдэг нэгэн бүсгүй дуудлага аваад үйлчлүүлэгч дээрээ иртэл эр нөхөр нь сууж байсан аж. Мөн тус хотын шүүх тун сонирхолтой нэхэмжлэлийг хүлээн авчээ. Хэрэг явдал ингэж өрнөсөн байна. Тус хотын оршин суугч Питер Андерсон гэдэг залуу ажлаа тараад бага зэрэг наргисны дараагаар хүүхэн авч зугаацахаар шийдсэн гэнэ. 

Нэг найзтайгаа хамт тэрбээр баяраа үргэлжлүүлэхээр зочид буудлыг зорьжээ. Залуучууд дуудлагаар биеэ үнэлдэг хүүхнүүдийг утсаар дуудсан байна. Гоо бүсгүйчүүдийг интернэтээр дамжуулж сонгосон аж. Хоёр цагийн бүтэн үйлчилгээг авахын тулд тэд 1600 австрали доллар төлжээ. 

Андерсон хаалга тогших чимээнээр үүдийг нээтэл босгоны цаана эхнэр нь зогсож байжээ. Зугаацагч эр нөхөр нь золтой л ухаан алдаад уначихаагүй гэнэ. Түүний толгойд “Гардууллаа даа” гэх бодол зурсхийсэн ч тэрбээр эхнэрийнхээ гадаад төрхийг хараад цаадах нь өнөөх дуудлагаар ирэх ёстой бүсгүй гэдгийг түвэггүй ойлгосон аж. Төлбөр хийгдсэн тул гэр бүлийн хос тэр шөнийг хамтдаа өнгөрүүлжээ. 

Харин шүүхэд ирсэн нэхэмжлэл бол гэр бүл цуцлалтыг шаардсан гомдол биш гэнэ шүү. Андерсон хэрэглэгчдийн эрх ашгийг ноцтойгоор зөрчсөнд буруутган хүүхэн нийлүүлдэг товчоонд гомдол гаргажээ. Мань хүн 28 настай хүүхэн захиалсан хэдий ч эхнэр нь түүнд арай хөгшидсөн гэдгийг өгүүлсэн байна. Тиймээс мань хүн эд материалын нөхөн төлбөр өгөхийг шаарджээ. “Би 28 настай модель бүсгүйг захиалсан. Миний эхнэр 28-тай биш гэдгийг би баттай мэдэж байна” хэмээн тэрбээр гомдоллосон байна. Эх сурвалж www.wikimon.mn - See more at: http://www.wikimon.mn/content/62948.shtml#sthash.rmaR0flT.dpuf