Нигерийн Лагос хотын цагдаа нар пиг дүүрэн доллар хураасан эзэнгүй байр олсон байна. Уг байшинд ойролцоогоор 43 сая доллар байсан гэнэ.
Энэ их хэмжээний мөнгө хэнд хамаатай болохыг одоогоор мөрдөн шалгаж байгаа аж. Сэжиг бүхий авлигачдын мөрөөр цагдаагийнхан орж, нууцаар мөрдөж байгаа тухай CTV мэдээлжээ.
Энэ хэргийн тухай цагдаагийн газарт нэрээ нууцалсан хүн утсаар мэдээлсэн байна. Түүний өгүүлснээр, энэ байшин руу хайш яайш хувцасласан нэгэн эмэгтэй л хааяахан том цүнх барьж орж харагддаг байсан гэнэ.
Цагдаагийнхан уг байшингийн хаалгыг эвдэн ороход дотор нь галд шатахгүй гурван том сэйф байсан бөгөөд тэдгээр дотор битүү доллар чихсэн байжээ.
2016 оны 12-р сараас эхлэн Нигери улсад авлигатай тэмцэх өргөн хүрээт ажиллагаа явагдаж байгаа билээ. Авлигачдын тухай үнэн зөв мэдээлэл өгсөн иргэдэд хураан авсан үнийн дүнгийн 5%-тай тэнцэх урамшуулал өгч байгаа бөгөөд тэдний тусламжтайгаар 160 сая гаруй долларын авлига хурааж аваад байгаа аж.
Д.Мөрөн
Эх сурвалж: ZONE.MN