Америкийн
Мичиганы 21 настай Жейми Уилсон эмэгтэй төрсөн ч багаасаа тэрээр өөрийн
биеэ биш гэдгийг мэдэж байсан гэнэ. Тэр үргэлж эр хүн байхыг хүсдэг
байж.
"Би
охин байсан өдрүүдээ санаж байна. Би хурдан эрэгтэйчүүдийн хувцас солих
өрөөнд хувцсаа солихыг хүсдэг байлаа. Тэр хүртэл би нуугдаж байсан юм"
Жэйми Instagram-д бичсэн байна.
Жэйми-гийн
хуучин зургийг харахад энэ шаргал үст охин, булчинлаг, сахалтай залуу
нэг хүн гэдэгт итгэхэд бэрх. Жэйми гаднаас тогтмол дарамт мэдэрч ирсэн
аж. Тиймээс ч тэрбээр дотор хүнтэйгээ ярилцаад өөрчлөлт хийхээр
зориглосон ба одоо тэр эрэгтэй хүн болсон гэнэ.
Хамгийн
эхлээд Жэйми үсээ тайрч, тестостероныг авч эхэлжээ. Уилсон дараа нь
хөхөө арилгажээ. Одоо тэр дуртай юмаа хийж байна- Жэйми хөгжимчин. Тэр
өөрийнхөө өөрчлөлтийг хамгийн сайн болсон гэж байна.
"Манай
гэр бүл намайг үгүйсгэсэн хэдий ч, би ч баяртай байна. Би хамгийн өндөр
нь бүү хэл хамгийн хүчирхэг, эсвэл сайхан нь биш ... Гэхдээ юу мэдэрч
байна вэ? Би эцэст нь өөрийгөө олсон шүү дээ! Үүндээ би хязгааргүй
баяртай байна!" гэж тэр бичжээ.




