УДЭТ-ын жүжигчин Г.Отгонцэцэг мэргэжилдээ эзэн болсон сайн жүжигчин. Тийм ч учраас ангиасаа ганцаараа босго өндөртэй УДЭТ-т данстай жүжигчин болж чадсан билээ. Г.Отгонцэцэгийн ангид мисс Д.Пүрэвсүрэн, “Акабелла” хамтлагийнхан, хөтлөгч Ууганбаяр зэрэг олны танил жүжигчин олонтой.
Ангийнхаа хөвгүүдийн дотроос өндөр нуруугаараа онцгойрдог А.Одбаяр топ модель Д.Пүрэвсүрэнтэй төгсөх курстээ нэр холбогдож, алтны магнат Ц.Мянганбаярын алганы амтыг үзэж байсан залуу. Гэхдээ СУИС-ийн нэгдүгээр курсээс ангийнхаа охин жүжигчин Н.Цэнгэлжаргалтай үерхэн, охинтой болсныг хүмүүс сайн мэднэ. “ТВ коктейль”-ийн Цэнд-Аюуштай хэсэгтээ үерхэж явсан жүжигчин Одбаяр Америкт суурьшаад удсан. Америкт байсан ч оюутан байхдаа нэг ангид байсан Г.Отгонцэцэгтэй холбоо тогтоож, удалгүй Америкт хамтдаа зугаалах болсон билээ. Хөөрхөн хүүтэй болсон хосууд Н.Цэнгэлжаргалаас төрсөн Одбаярын охиныг авчирч, хамтдаа Америкт амьдрах болжээ.
Тэрчлэн хамгийн залуу МУГЖ, Чингисийн одонт гэж болох Г.Ариунбаатар, жүжигчин Баярмаатай хамт амьдарч, “Мойлхон” Баярмаа саяхан хүү төрүүлсэн гэсэн яриа гарах болсоор удлаа. Харин дуучин Г.Ариунбаатар, жүжигчин Баярмаа хоёрын хэн нь ч энэ яриаг үгүйсгэхгүй, бас батлахгүй дуугүй байгааг хүмүүс “хүлээн зөвшөөрсний” тэмдэг гэж хүлээж авч байна.