Яавал бусдын нүдэнд өртөж, үлдсэн амьдралаа өнгөрөөх хүнээ олох вэ?
Огт танихгүй хүмүүс миний бичсэнийг уншина гэж бодохоор их сонин санагдаж байна. Би 30 настай. 6 жилийн өмнө нэг залуутай үерхэж байгаад салсан. Бас л бусдын адил бөөн л уйлаан майлаан хэрүүл маргаан гээд юм юм болсоон. Гол нь би тэрнээс хойш хүнд дурлаж, сэтгэл минь догдолж, хэн нэгэн залуутай болзож, унтаж хэвтэж явсангүй ээ яагаад гэвэл ямар ч эр хүн надтай болзох эсүүл ингэе тэгье гэсэн санал тавьдаггүй би санаачлагатай байхаар намайг тооддоггүй. Би өөрийгөө дажгүй царай зүс бие хаатай гэж боддог. Яагаад намайг хүн тоохоо байчваа тоохгүй байлаа байлаа гэхэд 6 жил үү арай л аймар санагдаад байдаг боллоо. Одоо энэ байдалдаа гутарч сэтгэлээр их л унаж байна өөрөө өөрийгөө хүртэл үзэн яадаж, өөртөө ч таалагдахаа больчоод байна. Яавал бусдын нүдэнд өртөж, үлдсэн амьдралаа өнгөрөөх хүнээ олох вэ?