УИХ-ын гишүүн Б.Батзориг Баянзүрх дүүргийн засаг дарга, Д.Пүрэвдаваа, Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны засаг дарга Х.Цэдэнбал нар албан тушаалаа ашиглаж, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 дэх заалтыг санаатай болон ноцтой зөрчиж олон арван иргэдийн эрх ашгийг уландаа гишгэн хохироож байгаа тул хуулийн дагуу шударгаар шалгаж эрүүгийн хариуцлага хүлээлгэх ёстой” хэмээн иргэн Б.Батдэлгэр удаа дараа холбогдох байгууллагад өргөдөл гаргасан байна. Тэдний эл үйлдлээс болж тус хорооны иргэд газраа өмчилж чадахгүйд хүрээд байгаа юм.
Дээрх асуудлаар өнгөрсөн сарын 05-нд УИХ-ын гишүүн Б.Батзоригт иргэн Б.Батдэлгэр уулзах санал хүсэлт тавьсан болов ч өнөөдрийг хүртэл хариу ирээгүй байна. Тиймээс шударга үнэний төлөө амиа хорлоно гэдгээ дуулгалаа. Өмнө нь тэрбээр Дээд шүүхийн байранд амиа хорлохыг завдаж судсаа ханаж байсан удаатай. Хэрэг явдлыг дахин сануулбал, ХӨСҮТ-ийн дарга асан Д.Нямхүү нь зээл чөлөөлөх нэрээр түүний хоёр ч байрыг залилан авсан хэрэг гарсан. Энэхүү хэрэгт хуулийнхан буюу прокурор, шүүхийхэн нотлох баримт хангалттай байхад хэт нэг талыг барин шийдвэр гаргасан гэж үздэг. Улмаар иргэн Д.Батдэлгэр амиа хорлохыг завдаж байсан билээ.
Өдгөө тэрбээр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны иргэдийн өмнөөс аравдугаар сарын 05-ны 11:00 цагт Төрийн ордны баруун хаалганы гадаа амиа хорлоно гэдгээ дуулгалаа. Түүний эл үйлдэлд УИХ-ын гишүүн Б.Батзориг буруутай гэнэ.
Г.Сүх