Friday, April 28, 2017

ЯАЖ ЭНЭ ОХИНЫГ ХОЛДУУЛАХ ВЭ?

ЭНЭ ЗУН 7 САРД НЭГ ОХИНТОЙ ТАНИЛЦАЖ БОГИНО ХУГАЦААНД БАРАГ Л НЭГ ГЭРТ ОРОХОО ШАХЛАА. БИ ӨӨРӨӨ 30 ГАРАНТАЙ, ГЭРЛЭЖ БАЙГААГҮЙ, ТЭР НАДААС 10 ДҮҮ, НЭГ ХҮҮХЭДТЭЙ ЯГ ТАНИЛЦАХ ҮЕД НЭГ ЗАЛУУТАЙ ДОТНО ХАРЬЦААТАЙ БАЙГААД САЛААД НАДТАЙ БОЛЗОЖ 8 САРЫН ЭХЭЭР ҮНДСЭНДЭЭ МАНАЙД ИРСЭН ЮМ. АЖИЛ НЬ ОРОЙ ТАРДАГ БОЛОХООР НАДААР ТОСУУЛЖ, ОРОЙДОО МАНАЙД ХОНОЧИХООД, ӨГЛӨӨ НАМАЙГ АЖИЛДАА ЯВАХАД БИ ЯАЖ ГАНЦААРАА ТАНАЙД БАЙХ ВЭ ГЭЭД ЦУГ ГАРЧ НАЙЗУУД ДЭЭРЭЭ ЭСВЭЛ ӨӨРИЙНХӨӨ ГЭРТ БАЙЖ АЖИЛДАА ЯВААД Л ОРОЙ МАНАЙД ИРДЭГ, ИЙМ БАЙДАЛТАЙ ХЭД ХОНОЛОО


Гэтэл нөгөөх чинь би чамаас жирэмсэн болчихлоо гэнэ ээ. Би хэдий баярласан ч хоног тоолоод үзтэл яагаад ч миний хүүхэд байх боломжгүй байгаад. Тэгээд мэргэжлийн эмэгтэйчүүдийн эмчээс асуутал чинийнх биш л байна гэлээ. Энэнээс болж жаахан маргаан үүсээд гэхдээ л би за яахав гээд уучлах юм болоод дахиж миний хүүхэд мөн, биш гэж хэрүүл хийхээ болилоо. Тэгээд хүүхэддээ “Зүчи” нэр өгөөд утсаар ярихдаа Зүчи та хоёр маань яаж байна гээд л ярьдаг боллоо. Үнэндээ миний хүүхэд биш ч гэсэн хүлээж авахаар шийдээд байсан юм.
Гэтэл 9 сар гарах үед шээхэд нэг л сонин болоод, удалгүй идээтэй юм гарч эхэллээ. Эмчид үзүүтэл заг хүйтэн, трихомнази хавсарсан байна гэдэг байгаа. Хүүхэд дээр нэг их хэлээгүй ч энэ удаа үнэхээр тэссэнгүй. Хөөгөөд явууллаа. Үнэндээ оройдоо ирэхдээ жаахан юм үнэртүүлчихээд ирдэг, би ч тэр үед нь загнамар аядаад өнгөрдөг байсан. Гэтэл мань хүн өглөөдөө найзууд дээрээ очиж архидаад хамт байгаа залуустайгаа заваарч байгаад ажилдаа явдаг, оройдоо архиа гаргаад ирдэг байсан юм шиг байгаа юм. Надад тайлбарлахдаа жирэмсэн болохоор ийм болчихоод байдаг юм гэж тайлбарлаж байгаа юм. Тэнэг хүнийг хуурч байгаа юм шиг…
Тэрнээс хойш л жинхэнэ ядаргаа нь эхэлж байгаа юм даа. Өдөрт бараг зуун удаа залгаж, мессеж бичнэ. Нэг болохоор хүүхдээ авахуулна гэнэ, эсвэл чиний минь хүүхэд болохоор авахуулахгүй л гэнэ, тэгснээ хайрын мессеж нэг бичнэ, жаахан байж байгаад ална аа чамайг гээд л занана. Чиний буруу гэж гэрээслэл бичээд амиа хорлоно л гэнэ, гэрийн үүднээс миний цогцосыг олноо л гэнэ, эгчийнхээ дүрд найзыгаа тоглуулаад намайг дүүргийн эмнэлгийн сэхээн амьдруулах тасаг гүйлгэнэ. Шоронгоос гарсан ахынхаа дүрд өөр нэг найзыгаа тоглуулаад намайг ална гэж заналхийлүүлнэ, ёоооо….
10 сард ээж харваад эмнэлэгт ээжийг 3 хоног нойргүй сахиад ядарч үхэх гэж байхад бас амиа хорлоно гээд найзынхаа дэргэд үнэнээсээ гараа зүсээд. Найз нь утсаар намайг баахан л загналаа. Тэрийг нь сонсоод тоогоогүй ч миний даралт 170 болоод ихэслээ, ээжийнхээ дэргэд даралтны эм уугаад л сууж байлаа. Маргааш нь арай л итгэж болох найзтай нь холбоо бариад биеийг нь асуутал цус нилээн алдсан, гэхдээ гайгүй ээжтэйгээ зах руу явсан гэлээ. Найзыг нь жаахан байцаалаа. Гэтэл жирэмсэн гэдэг нь худлаа, бэр дүүгийнхээ жирэмсэний тестийг бариад явж байсан нь илэрлээ, надтай байхдаа архи авч өгсөн залуустайгаа согтуу унтаж хэвтээд явдаг байжээ. Над руу ярьсан хүн болгон нь өөрийнх найзууд байж…
Тэрнээс би нэг ч үгэнд итгэхгүй, утсаа авахгүй мсж бичихээ байсан. Гэтэл одоог хүртэл нөгөө жирэмсэн гэдэг үлгэрээ яриад л, авахуулна, авахуулахгүй гэдэг толгой нь эргэсэн мсж заналхийллүүд нь ирсээр. Сүүлийн 3 хоног хүүхэд авахуулах гэсийн гээд мөнгө нэхсэн мсжүүд ирээд өдөртөө хэд залгах юм. Бодвол шинэ жилийн хэрэглээний мөнгө л нэхэж байгаа байлгүй. Тэгээд ч одоо 4, 5 сартай аборт хийнэ гэж байхгүй л байлгүй. Бүх худал чинь илэрсэн одоо надаас холдоод өг гэж гуйж үзлээ /гуйхаар даврана/, уурлаж үзлээ /уурлахаар амиа хорлоно гэнэ/, өөртэй нь уулзахаар бол жинхэнэ гаж сексийг хийнэ гэж айлгах маягаар хэллээ /хийгээд өгье гээд жишим ч үгүй/, одоо тэгээд би огт хариу өгөхгүй л сууж байна.
Гэхдээ утас дуугарах, мсж хонх жингэнэх бүрт одоо юу байгаа бол гэж нээж үзэхээс ч халширч байна. Энэ надад хайртай юмуу гэхээр яаж хуурч байлаа даа, тэгээд одоо сэтгэцийн өвчтэй юм байх л гэж бодож байна. Анх танилцахдаа амьдрал ярьсан дажгүй охин байсан, азаар нэг гэрт ороогүй байхдаа тарыг нь танилаа. Хамгийн гол нь яаж энэ охиныг холдуулах вэ? Тэрний толгойноос яаж өөрийгөө арчуулах вэ? Яаж тэрийг болиулах вэ?