Friday, April 28, 2017


Өдрийн мэнд. Би бол ид насан дээрээ яваа энгийн нэг гэрийн эзэгтэй. Бид гэрлээд 10 жил болж байна 3 хүүхэдтэй хоосон хонохгүй хоёр идэхгүй амьдарч байна. Нөхөртэйгөө анх танилцаад хайрлаж дурлаад хамаг бүхнээ зориулаад сууж байлаа. Хэзээнээс нэг нэгнээ үзэн яддаг нэг нэгэндээ дургүй, нэг нэгнээ үл тоодог болсныг мэдэхгүй юм. Уйлах инээх олон л зүйл болж байсан. Эмэгтэй хүний амьдралдаа үздэг бүх л зовлон жаргалыг үзсэн байх. Тэгээд л муу эхнэр болсон доо. Нөхөр үү нөхрөө сайн нөхөр байсан гэж хэлж чадахгүй ээ анхнаасаа л муу нөхөр байсан. Нэг зангаараа байгаагүй, хэлдэг байсан шигээ хайрлагүй, халуун дотно байгаагүй, хайр халамжаар дутаасан, хүлээлгэж цөхрөөсөн…Эхний хэдэн жил уйгагүй хүлээдэг байсан гэртээ ирэхийг нь, надтай ярихыг нь, намайг хайрлахыг нь. Сүүлдээ хаясан намайг гэхгүй өөр хүмүүсийг гээд явдгийг нь мэдсэн. Ил шулуун баригдчихгүй ч хэзээд бэлэн зэлэн явдгийг нь ойлгосон. Хүн хайр халамж хүлээж залхаад өөрөө хайгаад явдаг юм шигээ би бас тэгсэн намайг гэсэн намайг хайрлах гэсэн хүн болгонтой явсан тэглээ гээд сээтэн хаясан болгонтой биш шүү 2-3 хүн байсан байх. Тэгж байж намайг ганцаардуулж намайг гансруулж амьдаар минь хатааж байгаа нөхрөөсөө өшөө авч өөрийнхөө сэтгэл зүрх сэрэл мэдрэмжээ түр ч атугай хуурч байсан.
Эрчүүд та нар найз найз гэж их итгэдэг хажууд чинь хамгийн дотны хар багийн гээд итгэж байдаг найз гээд явж байгаа хүн авгайг чинь өөр нүдээр хараад боломж гарвал үзчих гээд явдгийг ухаарарай. Тийм хүний урхинд анх орсон доо тэр явдал тэгсхийгээд мартагдсан. Нөхөр нөгөө л янзандаа үндсэн хэдэн байрлал, улиг болсон үнсэлт, хангаж чадахгүй хийх зай нь холдоод л хүний урманд ганц сайхан үг хэлэхээ больсон зодож нүддэг болсон тэгэх бүрт нь хариугаа авдаг байсан даа. Яахав минь сэтгэлээ хуурч өөрийгөө аргадаж байгаа ганц хэлбэр минь юм даа.
Би нөхрөө хайрлаагүй хүлээгээгүй гэж бодож байна уу? Хамаг чадлаараа л халамжилж энхрийлээд янз бүрээр харьцаагаа аврах гэж оролдсон нөгөө л нэг мөс хэвээрээ. Би тэгж гэртээ алцайж хэвтэж нөхрөөрөө тэжээлгээд хийх юмгүй хүнтэй зугаацаж байсан гэж битгий бодоорой төрөн төрөлтөө ажил хийж аль байдгаараа амьдралаа авж явах гэж хичээдэг байсан. Нөхрөөсөө авах биш нөхөртөө өгдөг тийм л эхнэр байсан. Нөхөртөө харилцаагаа сайжруулъя халуун дотно байя гэхээр за л гэнэ тэгээд өөрчилж байгаа юу ч байхгүй хэсэг хамт байгаад л залхана өөр хүн хүснэ, харьцуулна.
Яахав дээ над шиг хүүхэдтэй дундаж настай хүн тэгж чөлөөтэй орж гараад олон хүнтэй уулзаж учраад байх цаг зав байх биш ажил амьдралаа завсраар ганц хоёр учрал байсан.
Нөхөр бид 2 харилцаа сүүлдээ авах юмгүй боллоо байнгын хэрүүл уур уцаар цөхрөл энэ бүхнээс залхаад салий гэсэн ч үр хүүхдүүдээ бодоод салж чадахгүй хамт амьдарч байна. улам л утгагүй болж байх үед нэг залуу гарч ирлээ намайг халамжлаад л сайхан үгсээр булаад л чихэн дээр цэцэг ургуулаад л нилээн удлаа, хагсаж хөрж гүйцсэн би ч боломжийг алдаагүй нилээн удаан уулзсан сүүлдээ утгагүй болж ирдгийн байна зөвхөн секс байгаад сэтгэл байхгүй, нөхөртөө хайртай байгаад секс байхгүй яамаар ч юм.
Миний уулзаж учирч байсан хүмүүс бүгд л эхнэртэй найз бүсгүйтэй жигтэйхэн сайхан үнэнч халамжтай нөхрүүд яг цагаа тулахаар яаж шинэ хүн үзэх үү яаж шинэ таашал мэдрэх үү гэсэн л бодолтой эрчүүд. Миний нөхөрч тийм бодол сэтгэлээр оройжин утсаа ухаж шөнөжин өөр хүүхэн хүсэж явдгийг би мэднэ.
Хорвоо угаасаа ийм юмуу эсвэл ийм болчихоод байгаа юмуу бүү мэд. Сүүлийн үед бүх юм утга учиргүй хий хоосон санагдаад байдаг боллоо. Юуны төлөө яах гэж гэр бүл болж яах гэж эхнэр нөхрийн дүрд хувираад явдгийг. Ер нь эм нь ч адилхан бүгд л цагаа тулахаар уйддаг залхдаг. 1000 шинэ хүн байгаад удах тусмаа нөгөө уйдсан нөхрөөс ялгаагүй болно анхаасаа л гэнэн сайхан сэтгэлд минь сэв суулгалгүй үнэнч байж хайр халамж сайхан үгээр дутаагаагүй бол. Ядаж өглөө хамт сэрж орой хамт орондоо ордог байсан бол. Хийсэн хоолыг минь халуунаар нь иддэг байсан бол. Хүссэн үед мин хайрладаг байсан бол. Өөр хүн рүү харах нь битгий хэл бодох ч сэдэл өгөхгүй хайрласан бол адилхан л хайрлах байсан.
Би хайрлаагүй бишээ хайрлаж хүлээж турж таргалж өөрийгөө өөрчилж янз бүрээр л өөрчлөгдөж үзсэн дээ. Эмэгтэй эхлээд хайрлана, хайртай хүнээ өөрөөс нь илүү хайрлахыг хүлээдэг, хардаг, гомдож тунирхаад ааш нь олдохгүй уурлаж уцаарлаад үглэж яншаад гомдоллоод байвал хайр чинь дутаад байнаа, одоо хайрлаж байгаагаасаа илүү их үнсэлт илүү их энхрийлэлийг хүсэж байна гэсэн үг.
Тэрийг нь өгч чадахгүй хөлдүү царайлаад нэгэн хэвээрээ байвал эхнэрүүд чинь миний араас орох байх. Эрчүүд минь жоохон мэдрэмжтэй, сэтгэлтэй байж хажуудахаа ажиглаж хэлсэн үгийг нь сонсож өөртөө тусгаж байгаарай. Энэ л хаачив гэж энийг хэн тоодгийн гэж хандаж болохгүй хандрах хажуунаас нь хазчих залуус өчнөөн байдгийн. Би ч сайн эхнэрийн дүрд тоглохгүй ч өөртөө таарсан нөхөртэйгөө үр хүүхдээ өнчрүүлчихгүй хорвоог туулна л гэсэн байгаа.
За та бүхэн юу гэж харааж зүхсэн хамаа алга, амьдрал угаасаа ийм л байна. 1000 тийм биш гэсэн ч байгаа үнэн байдал ийм байна. Хүний амьдралд тохиолддог туулах ёстой зүйлсин нэг л гэж бодож байна…