Хайртынхаа дэргэд хийхээсээ ичих ёсгүй 6 зүйл
Эдгээрийг түүний дэргэд хийхээсээ одоо хүртэл эмээж, эвгүйцэж байвал, та хоёрын дунд жинхэнэ хайр одоохондоо байхгүй байна гэсэн үг. Хайрлуулж байгаа, хайрлаж байгаа эмэгтэй хүн өглөө босоод үс нь ямар байгаагаас, нүүрээ будалгүй ямар харагддагаасаа ичнэ гэж үү? Эрүүл, тэгш харилцаатай, товчхондоо “сайн” хосууд иймэрхүү сул талуудаа бие биедээ харуулахаасаа огт ичдэггүй. Энэ нь ч тэднийг улам нээлттэй болгодог.
Түүний хийсэн ямар нэг зүйлийнх нь төлөө уурлаж байна гэдгээ харуулахаас чи эмээх ёсгүй. Маш олон бүсгүйчүүд залуугаасаа “Ядаргаатай юм” гэдэг үг сонсохгүйн тулд, уурлаж байсан ч инээгээд өнгөрөөдөг. Өөрөөр хэлвэл тэд залуугаа өөрсдөөс нь зугтаачихвий гэсэн айдсаасаа салж чадаагүй байх үедээ, уурлаж байгаагаа нуудаг. Хайртдаа бүрэн итгэлтэй болсон бүсгүйчүүдэд ийм айдас байдаггүй. Харин ч зөв зүйтэйгээр уурлах нь үүсээд байгаа асуудлыг шийдэхэд тус болно гэдгийг тэд мэддэг юм.
Чи юу ч болж байсан инээмсэглээд л, амаа жимийгээд л, бүх нөхцөл байдлыг таг дуугүй хүлээж авдаг бүсгүйчүүдийн нэг үү? Муу байна! Ийм байх нь хэтэрхий уйтгартайгаас гадна, өөрийгөө зовоодог талтай. Нүдэн дээр чинь чамаас илүү мөнгө авах гээд байгаа таксины жолоочид уурлаж сур. Эсвэл найз залуугийн чинь дэргэд чамайг илт доромжилж орхисон өөдгүй эрийн өөдөөс хэлэх гэснээ хэл. Хажууд чинь хайртай залуу чинь байсан ч гэсэн. Хэрвээ өөрийгөө муухай ааштай гэж харагдуулахаас айж байгаа бол та хоёрын харилцаа дөнгөж эхний шатандаа явж байгаа аж.
Олон бүсгүйчүүд хэтэрхий сэтгэлийн хөдөлгөөнтэй байдлаасаа санаа зовдог. Өөрсдийгөө эмзэг биш, хатуу хүчтэй болгож харагдуулахыг хүсч, зарим “арай дэндүү” зүйлс дээр шүдээ зуугаад өнгөрдөг. Гэвч чи чинь эмэгтэй хүн шүү дээ. Итгэнэ үү байна уу өөрөө л мэд, учир нь чиний залуу чамайг эмэгтэй чигээрээ л үлдээсэй гэж хүсч байгаа. Түүний хажууд уйлж байгаа дүрээ ч харуулахаасаа айхгүй байгаа чамайг хараад, тэр өөрийгөө чамайг хамгаалах үүрэгтэй эр хүн гэдгийг мэдэрнэ.
Чиний найз бүсгүйчүүд дунд залуудаа будаггүй нүүрээ огт харуулдаггүй эмэгтэй бий юу? Тэд ЯАЖ ингэж чаддаг юм бол? Мэдээж тэдний өглөө бүр эр нөхрөөсөө түрүүлж сэрдэг эртэч занг нь үнэлж байгаа ч, үүнийхээ хажуугаар өөртөө хэр зэрэг итгэлгүй гэдэг нь харагдаж байгаа юм. Эрчүүд найз бүсгүйгээ яг байгаагаар нь харахдаа, илүү ойр дотно мэдрэмжийг авдаг. Гэхдээ мэдээж тэдний хооронд жинхэнэ хайр үүссэний дараа шүү дээ.
Эмэгтэй хүн бүр өнөөх “улаанаа”-гийн асуудал дээр их нууцлаг ханддаг. Эсвэл гэдэс нь өвдөж байгаа гэдгийг мэдэгдүүлэхийг хүсдэггүй. Эхний болзоонууд дээр хэвлийгээ дараад угаалгын өрөө хайх нь эвгүй л дээ. Гэхдээ хэрэв чи түүнтэй хамт амьдралаа өнгөрүүлэхээр шийдсэн бол, тэд чамайг ч бас өвддөг, уйлдаг, инээдэг ХҮН гэдгийг мэдэх хэрэгтэй.
Чи сэтгэлийн хөдөлгөөн ихтэй бүсгүй юу? Хэн нэг эрэгтэй найзыгаа сайхан үг хэлснийх нь төлөө, эсвэл чамайг инээлгэснийх нь төлөө зүгээр л тэвэрмээр санагддаг уу? Бусадтай ойр дотно, нийцтэй хандах нь хүний чухал “хэрэгцээ”-нүүдийн нэг. Чи хардамтгай найз залуугаасаа болоод сэтгэл хөдлөлөө ч ил гаргаж чадахааргүй нөхцөлд байх ёсгүй.