Нэгэн хос гэрлээд 11 жилийн дараа хүүтэй болжээ. Тэд хүүдээ маш их хайртай байж, учир нь тэд хүүхэдтэй болохыг дэндүү их хүсэн хүлээсэн учир.
Хүү хоёр настай байлаа, нэгэн өглөө нөхөр нь сэрээд таглаа нь онгойсон эм байхыг олж харав. Тэр ажилдаа хоцрох гээд байсан учир эхнэртээ эмний тагийг хаахыг хүсээд ширээн дээр байсан чигээр нь үлдээгээд гараад явжээ. Эхнэр нь тэр үед орондоо хэвтэж байсан бөгөөд за гэж хэлсэн боловч эмний талаар мартаж орхижээ, энэ үед нь дөнгөж хөлд ороод байсан бяцхан хүү галын өрөөнд орж ирэн ширээ түшиж явж байгаад ширээн дээр гоё гоё өнгөтэй эмийг олж хараад сонирхоод олныг идчихжээ. Энэ эм бол томчууд маш бага доозоор уудаг тийм эм байв. Ээж галын өрөөндөө орж иртэл хүү нь шалан дээр ухаангүй хэвтэж байв, бүсгүй сандран хүүг аваад тэр даруй эмнэлэг орсон боловч, хүү нас баржээ. Нөхөр нь муу мэдээг дуулаад яаралтай эмнэлэг дээр ирж өөд болсон хүүгээ харжээ. Тэгээд тэр эхнэртээ ердөө гуравхан үгийг л хэлж гэнэ. ....
.
.
.
.
.
.
.
Нөхөр нь эхнэртээ "Хайртай шүү чамдаа" гэж хэлэв. Тэр энэ үгийг хэлэхдээ дотроо ийнхүү бодож байлаа "Энэ бүгд миний л буруу, би гэр бүлдээ хангалттай цаг гаргасангүй, хүүхдийнхээ төлөө минут ч хүрэхгүй тэр хугацааг би харамласан энэ бүгд миний л буруу. Тиймээс би эхнэртээ уурлах эрхгүй ээ, надад хэцүү байна, түүнд минь одоо бүр ч хэцүү байгаа, түүндээ бурууг өгч хэрэлдэх нь байдлыг улам л бүр хэцүү болгоно, нэгэнт өөд болсон хүн хэчнээн хүссэн ч эргэж амь орохгүй шүү дээ. Одоо эхнэрт минь миний тэврэлд, халамж л их хэрэгтэй.