Саяхан
онгоцонд тохиолдсон хэрэг явдлын дараа Өмнөд Солонгосын Korean Air
компани онгоцны үйлчлэгч нарт танхай зорчигчийн эсрэг “цахилгаан
бороохой” хэрэглэхийг зөвшөөрч, эрэгтэй үйлчлэгчдийн тоог нэмэхээр
болсон байна.
Өнөөдөр
буюу Мягмар гарагт зарласан шинэ журмаар ажилчдаа сүүлийн үеийн зэвсэг
техник ашиглаж сургах, онгоцонд танхайрч байсан түүхтэй зорчигчдыг хар
жагсаалтад оруулж, үйлчлэхгүй байх зэргийг заажээ.
Одоогоор
онгоцны үйлчлэгч нарын аравны нэг нь эрэгтэй ажилчид байдаг бол цаашдаа
нислэг бүрт доод тал нь нэг эрэгтэй ажилчин байлгах бодлого хэрэгжүүлэх
гэнэ.
Korean
Air-ийн ерөнхийлөгч Чи Чан Хун хэвлэлийн бага хурлын үеэр “Есдүгээр
сарын 11-ний хэрэг явдлын дараа АНУ онгоцонд хүчирхийлэл гарахаас
сэргийлж хатуу арга хэмжээ авах болсон. Харин Азийн компаниуд Ази соёлоо
хүндэтгэн ийм арга хэмжээ аваагүй байсан юм” гэж тайлбарлаад “Сүүлийн
хэргийн дараа бид аюулгүй байдлыг чангатгах арга хэмжээ авахаар боллоо”
гэж хэлсэн юм.
Засгийн
газрын мэдээлснээр Өмнөд Солонгост нислэгийн үеэр гарсан хууль бус
хэргийн тоо сүүлийн таван жилд гурав дахин өссөнийг энэ үеэр дурджээ.
Өнгөрсөн
долоо хоногт тус компанийн Ханой хотоос Сөүлийг зорьсон нислэгт хэт
согтуурсан зорчигчийг үйлчлэгч нар номхруулах гэж оролдож байгаа бичлэг
тарсан юм.