Sunday, April 30, 2017

Б.Бат-Энэрэл: Би та нарыгаа эн тэнцүү, хана чацуу, хаан заяатай амьдраасай л гэж хүсч байна даа

“ТV9” телвизийн “Амттай яриа” нэвтрүүлгийнхэн бяцхан дууч хүү Б.Бат-Энэрэлийнд зочилжээ. Энэ үеэр сэтгүүлч хүүтэй ийн яриа өнгөрүүлсэн байна.


Сэтгүүлч: Хоёр багштайгаа дуулсан чинь хүмүүс жоохон шүүмжилсэн гэсэн үү?

Б.Бат-Энэрэл: Тийм, Батсүх чинь дуулж чадахаа байгаад бизнес хийгээд байна гээд буруугаар ойлгоод байсан.


Сэтгүүлч: Уг нь багш нь туслах гээд л хамт дуулсан гэсэн, тийм ээ?

Б.Бат-Энэрэл: Багш надтай цуг дуулах гэж байгаад жоохон стрестсэн гэж байналээ.

Сэтгүүлч: Ээж чинь бас манай нэвтрүүлгийг үзнэ шдээ, чи ээждээ мэндчилгээ дэвшүүлэх үү?

Б.Бат-Энэрэл: Ээж ээ, сайн байна уу? Та ирээд утсаар оролдох юм бол солонгос руугаа яваарай. Та ер нь хүүдээ хайртай юм уу, утсандаа хайртай юм уу?


Сэтгүүлч: Ээж нь утсаараа оролдоод байдаг юм уу?

Б.Бат-Энэрэл:  Харин тийм, би уг нь утсан дээрх шагайгаар мэргэлж үзсэн, тэгсэн чинь хүүдээ л хайртай гэж гарч байналээшдээ.

Сэтгүүлч: Тайзан дээр гарч дуулахад юу нь гоё байсан бэ?

Б.Бат-Энэрэл: Өөр хүмүүсийг гарахаар хүмүүс ингэж алга ташиж байсан /алгаа зөөлхөн ташиж үзүүлэв/. Харин намайг гарч ирэхээр хүмүүс алгаа хорстол ташсан.

Сэтгүүлч: Чи яагаад заавал Батсүх багшийнхаа дууг дуулаад байдаг юм бэ?

Б.Бат-Энэрэл:  Аялгуу нь таалагддаг.

Сэтгүүлч: Би анх удаа хүүхэдтэй ярилцлага хийж үзэж байна, гэхдээ надад том хүнтэй ярьж байгаа юм шиг л мэдрэмж төрөөд байх юм.

Б.Бат-Энэрэл: Тэгнэ шдээ, та нар чинь надтай уулзаагүй аймаар олон жил болсон юм чинь

Сэтгүүлч: Нүд нь яг яаж хардаг юм бэ?

Б.Бат-Энэрэл: Би жоохон байхдаа гишгэж, шалгаж байгаад явдаг байсан. Одоо бол 3D, 4D-ээр хардаг.


Сэтгүүлч: Нэвтрүүлэгт оролцсонд баярлалаа. Чи манай үзэгчдэд хандаад нэг гоё үг хэлээд өгөөч:

Б.Бат-Энэрэл: Би та нарыгаа эн тэнцүү, хана чацуу, хаан заяатай амьдраасай л гэж хүсч байна даа.

ХЯТАДУУД МОНГОЛ РУУ ЯВЖ ЭХНЭР АВАХ УРИАЛГАА БҮХ ХЭВЛЭЛЭЭРЭЭ ТАРААЖ ЭХЭЛЖЭЭ

/Нэг Хятад найз маань хэд хоногын өмнө надруу Монгол эмэгтэй Хятад залуутай суусан түүхийг явуулж байсан, тухайн үедээ уншаад юм бодохгүй өнгөрсөн. Энийг уншаад Хятадын сайтуудаар Монгол эмэгтэйн талаар өөрийн нүдээр уншаад хамаг бие минь салгаллаа. Монгол залуусыг минь маш дор үзэж бичсэн байна. Монголруу эрчүүдийгээ явж эхнэр олохыг уриалж байна. Хэдэн зуун дамнаж Хятадын хөрш улс байж тусгаар тогтнолтойгоо байгаа Монгол улсыг минь эзлэх сонирхол тэдний мөрөөдөл нь биз ээ. Хятадын төрийн бодлого бол их айхтар, Та нарыг дотроо хагаралдаж хэдэн суудлаа булаацалдаж байх хооронд улс эх орныг минь аль хэдийн эзэлчихсэн байх вий дээ. Охид минь цус ариун бол төр улс чинь ариун байна шүү. Эрчүүдийг маань архи ууж, тамхи татаж, зодоон хийж, мөнгөтэй бол зугаацаж, мөнгөгүй бол гэртээ харьдаг. Эмэгтэйчүүд нь ажлаа хийж, гэр орноо авч явдаг, нөхөртөө хаягдвал хүүхдээ дагуулаад явчдаг. Зарим нь хэний хүүхдийг гаргаснаа ч мэдэдгүй. гэх зэргээр бичжээ./
ХЯТАДУУД “ЦУСАН ХҮЙСЭЭР” МОНГОЛЫГ УУСГАН АВАХ АЮУЛТ БОДЛОГО ТУУШТАЙ ЯВУУЛЖ БАЙНА
Хятадын Northnews.cn сайт хятад хүнтэй суугаад Эрээнд амьдарч байгаа монгол хүүхнүүдийн тухай өгүүлээд, Дундад орны эрчүүдэд хандан Монголд очин эхнэр авахыг уриалжээ.
Тус сайтын сэтгүүлч монгол хүүхнүүдийг өөрсдийн эмэгтэйчүүдтэй харьцуулан магтсан байв. Монгол эмэгтэйчүүд шуналтай биш мөн хятад эрчүүдийн гэрсэг, ажилч чанарыг үнэлдэг гэнэ.
Мөн монгол бүсгүйн инж нь 2000 ам.доллар хүрэхтэй үгүйтэй байдаг бол хамгийн энгийн хятад эмэгтэй 30 мянга хүртэл ам.долларын инж шаарддаг ажээ. Салмаар бол Монгол хүүхэнд жаахан эвгүй зан гаргаж байгаад хөөгөөд явуулчихна хамгийн амар нь тэд хүүхдээ чирээд байгаа юмаа хамаад дуугүй яваад өгнө харин хятад эмэгтэй бол нөхрийнхөө бүх хөрөнгө дансан дахь мөнгө бүх юмыг нь салгаж авч байж салдаг байна. Ер нь бол монгол хүүхэн сонирхох нь даяарчлалын утгатай гэнэ. Дундад улсад одоо эмэгтэйчүүдээс 200 сая эрэгтэйчүүд илүү байгаа гэсэн мэдээ байдаг.
Өнөөдөр маш олон монгол эмэгтэйчүүд хятад хүнтэй сууж байна. Зарим нь хэдийнээ 4 хүүхэдтэй болж амжжээ. Одоо Налайхад төрдөг 5 хүүхдийн нэг нь хятадын эрлийз хүүхэд байдаг байна. Монгол урд хөршийн урт хугацааны шингээх бодлогод уусаж эхэллээ.

ЖИРЭМСЭН ЭМЭГТЭЙГ МАШИНЫ ЗОГСООЛ ДЭЭР ДЭЭРЭМДЖЭЭ




Жирэмсэн эмэгтэйг машины зогсоол дээр дээрэмдсэн хэрэг гарчээ. Харин эмэгтэй азаар амьд үлдсэн талаар цагдаа нар мэдээллээ.

ГААЛЬ ДЭЭР ХУРААГДСАН МАШИНЫГ ДУУДЛАГААР ХУДАЛДАХ ГЭЖ БАЙНА АСАР ХЯМДААР ЗАРАХ ГЭНЭ ШҮҮ



Гаалийн тухай хууль тогтоомж зөрчсний улмаас хураагдаж, улсын орлого болсон авто машины нээлттэй дуудлага худалдаа ирэх аравдугаар сарын 13-нд болох юм байна.

Үүнтэй холбоотойгоор есдүгээр сарын 30-ны өдөр дээрх автомашиныг сонирхож байгаа иргэдэд танилцуулахаар болжээ. Тодруулбал, Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны Нуурын 7 дугаар гудамжны 12 тоот агуулахад очиж, үзэх боломжтой.

Харин дуудлага удалдаанд оролцогчдыг Гаалийн ерөнхий газарт ирэх сарын 13-ны өдрийн 8.30 цагаас бүртгэж, 09.30 цагаас дуудлага худалдааг явуулах юм байна.

Дуудлага худалдаанд орох автомашинуудын үнийг дараах хүснэгтээс харна уу.

Оросын Ким Кардашьяан урд нь ямар байсан бэ?




Энэ дэлхийн хамгийн сайхан өгзөгтэй эмэгтэйг нэрлэ гэвэл таны толгойд Жэннифер Лопез эсвэл Ким Кардашьяан орж ирэх байх. Гэвч тэднийг үеэ өнгөрөөсөн болохын батлах нэгэн Оросын загвар өмсөгч бүсгүйг бид танилцуулах гэж байна. Түүний нэрийг Анастасияа Квитко гэдэг бөгөөд өөртэй тун итгэлтэйгээр: “Би бол энэ дэлхийн хамгийн сайхан өгзөгтэй эмэгтэй” гэж хэлжээ. Түүний хувьд Ким Кардашьяаныг хүндэлж биширч явдаг ч өгзөгний хувьд миний хаана ч хүрэхгүй гэж хэмээсэн байна. Тэгвэл Оросын Кардашьяан урд нь ямар байсан бол?



















Зэвэрсэн хөх байшинд шөнө дунд хэн нэгэн тас тас хөхөрч байлаа

Шарилжин дунд хөхөрч зэвхийрсэн байшин Шар хадны ойролцоо байдаг байв. Ойр хавийнх нь оршин суугчид түүнийг чөтгөртэй гэж дөлнө. Хүүхдүүд тэр байшингийн хашааг дамжин байлдаж тоглох ба хоорондоо тэр байшингийн чөтгөрийг харах юмсан гэж догирхон ярилцана. Байшингийн гадуурх хашаа хайс нь цагтаа ажилсаг нямбай нэгний гараар бүтсэний шинжтэй, ахуй амьжиргаагаа их хичээнгүй тордож байсны ул мөр үлдсэн аж. Байшинг хуучин эзнээс нь хойш гурван ч хүн худалдаж аваад удалгүй нүүжээ. Шар хаданд олон жил амьдарсан Галдан гуай уг байшингийн талаар ингэж ярьсан юм. Магсаржав гэдэг жолоочийн байшин л даа. Магсаржав сүрхий ажилч хичээнгүй хүн байсан юм. Аль ч баазад билээ дээ жолооч хийдэг. Машин тэрэг нь гял цалхийсэн. Жолооч хүн гэхээр л тос маслотой хутгалдсан халтар царайтай амьтан байх ёстой биш дээ. Торгон Магсаржав гэдэгсэн. Цэмцгэр торгон дээл өмсч, ганган хар бүрх духдуулж явна. Зам харгуйд саатаж, эрэг боолт энэ тэртэй бараг ноцолдож үзээгүй байх. Тэр үеийн гол ажлын нэг болох намрын тариа хураалтаар яваад ирэхдээ тэр баруун аймгийн нэг годгор охин дагуулж ирсэн юм. 




Тэр хүүхэд Санхүүгийн сургуульд суралцдаг байсан байх. Байх айлгүй тул сургуулийн дотуур байр ажиллах хүртэл гэртээ байлгасан юм. Магсаржавын эхнэр цэцэрлэгийн багш, гуч шүргэсэн сайхан л бүсгүй. Нөгөө санхүүгийн сургуулийн оюутан охин ч дотуур байранд орохгүй тэднийд байсаар өвөлтэй залгасан юм. Сүүлдээ Магсаржавын эхнэр нөхрөө нөгөө оюутан охинтой хардах болов. Нөхөр нь огт тоохгүй хөхөрч “Чи одоо намайг энэ хүүхэдтэй хардаж байгаа хэрэг үү? Миний талийгаач Ээбээтэй адилхан санагддаг юм. Тэгээд л энэ хүүхдэд дүү шигээ ханддаг юм шүү дээ” гэдэг байв. 

Эхнэр нь нөхрийнхөө зовлонг сэдрээж буруу зүйл ярилаа гээд гэмшдэг байсан байх. 11-р сарын сүүлээр юмдаг Магсаржавын эхнэрийн төрсөн өдөр болжээ. Мань эр эхнэрийнхээ төрсөн өдрөөр ноолууран цамц авч өгөхдөө яг адилханыг Санхүүгийн сургуулийн оюутан Отгонд авч өгсөн нь мартагнаж байсан хардах сэтгэлийг нь дахин хөндөж орхиж. Төрсөн өдөр тэр чигээрээ гашуудлын өдөр шиг болчихжээ. Магсаржав ч нөгөө охиныг хөөж “Би ямар чиний ах, дүү чинь юм уу?” гэсэн ч эхнэрийнх нь сэтгэл ханасангүй хөндий хүйтэн хэвээрээ байлаа. 

Тэгэхээр нь хүчээр шахам архи шахаж өгсөн байна. Архи ууж үзээгүй Цэрэнханд бүсгүй инээд алдаад л хацар нь улаа бутарсан амьтан, зан ааш ч гэж хайлсан тугалга болжээ. Тэр үед нэлээд хөлчүү байсан Магсаржав “Чиний инээж байгааг хараагүй яасан ч удав даа. Дахиад инээгээч, дахиад” гэж хөлнийх нь тавхайг гижигдэж гарчээ. Цэрэнханд бүсгүй орон дээрээ унаж тийчигнээд болохгүй байсан тул Магсаржав хөнжлөөр гарыг биетэй нь тамхи ороож байгаа юм шиг битүү боогоод гижигдэж гарчээ. Бүсгүй ч ширэнгэн ойн дотор амьдардаг зэрлэг хүмүүсийнх шиг хачин зэвүүн тас тас хийн хөхөрч, хамар хашааных нь айлд тэр нь орж ирж байжээ. “Магсаржавынх ёстой байшингаа хагартал наргиж байна даа” гэж хөршүүд нь бодож байсан гэдэг юм. 

Маргааш нь Магсаржавын эхнэр нас барчихсан байв. Биед нь үзлэг хийхэд ямар ч шарх сорви, гадны нөлөө байсангүй. Ингээд л тэр гэнэтийн үхлийн шалтгаан тодорхойгүй хэвээр үлдсэн байна. Үнэндээ хөөрхий Цэрэнхандын нөхрөө Отгонтой харддаг байсан нь тийм ч ор үндэсгүй зүйл биш байжээ. Магсаржав эхнэрээ нас барсны дараа оюутан Отгонтой эхнэр, нөхөр шиг инээж хөхөрч нэгнийхээ хувцасны өө сэвийг олны нүдэн дээр засч, дэлгүүр хоршоогоор хөтлөлцөн явах болжээ. Энэ талаар муу муухай зүйл ярьж хов жив хутгасан хүн үгүй. Хөөрхий залуу хүн шар махтайгаа хатаж явснаас зовлонгоо хурдан мартан инээж яваа нь овоо доо гэнэ. 

Гэтэл нөгөө оюутан охин буюу Магсаржавын хоёр дахь эхнэр нь бас л төрсөн өдрөө тэмдэглэж ангийнхаа хүүхдүүдийг дагуулж ирээд шөнө орой болсон хойно тэд ч явцгаажээ. Маргааш нь залуу оюутан эхнэр нь нас барсанд ойр хавийнх нь хүмүүс сэрдхийгээд явчихсан байна. Бас л нас барсан бүсгүйд ямар ч гэмтэл байсангүй. Магсаржав байшингаа зараад нүүжээ. Байшинд нь орсон айл шөнө дунд “Хоёр эмэгтэй хүн уралдаж инээгээд унтуулахгүй юм. Аймшигтай зэвүүн дуутай гэж яана” хэмээн сэжиглэн ярьж зарчихаад нүүжээ. 
Дараачийн худалдаж авсан хоёр айл ч бас ийм шалтгаанаар нүүсэн байх. Түүнээс хойш тэр байшингийн хажуугаар шөнийн цагаар өнгөрөхөд бүдүүн, нарийн дуутай хоёр бүсгүй тачигнатал хөхөрч байгаа сонсогддог аж. Дууных нь зэвүүн үс толгой арзаймаар гэнэ лээ. 
Эх сурвалж www.wikimon.mn 

Хүүхэн савдагтай шөнийг өнгөрүүлсэн жолооч баруун аймгийн зам булаацалдах болжээ

Уул ус бүхэн өөрийн эзэн савдагтай байдаг гэдэг. Эзэн савдагийн “сэтгэл” өнөөгийн иргэний бүртгэл, мэдээллийн системээс илүү нутаг нугынхнаа бүртгэж, “Тэр хэн маань хаана яваа бол, нөгөө хэн маань жаахан тааруухан байгаа сурагтай, нутаг орондоо ирээсэй дээ” гэж шаналж бэтгэрч явдаг ч байж мэдэх юм. Хүн амынхаа тоог тодорхой гаргаж чаддаггүй төр, засаг бараг нутаг нутгийн савдгаас хэдэн хүн амтай, хэд нь хаана явааг “асуугаад” авчихвал сонгуулийн будлиан гарахгүй байж ч мэдэх шүү дээ. За, тэр ч яахав. 


Монголын алтан элсний дунд зөөлөн сүмбэрлэгч Өгөөмөр гэгч даруухан хүрэн улс бий. Тэр уулын савдаг ногоон дээлтэй, шарга морьтой бүсгүй хүн байдаг гэдэг. Нутгийнхаа ард зонд ээнэг халуун, элэг дотноос ханддаг тэр савдагтай хотоос явж байсан нэг жолооч тааралдсанаа хууч болгон ярьсан юм. 

Шаариг Жамбал гэгч тэр эр социализмын үед ёстой л “Дуслыг хураавал тонныг хэмнэнэ” гэдэг лоозонгийн талыг баримтлагч байж. Яльгүй л өндөрлөг дээр гармагц уруудахдаа машинаа унтрааж, “Инерцийн хүч”-ийг ашигладаг нэгэн гэнэ. 
Шаариг Жамбал нэг удаа Өгөөмөрийн урд талын хээр талаар сүнгэнүүлж байтал машин нь гэв гэнэт унтарчээ. Зав л гарвал машиндаа засвар хийж, эрэг боолтыг чангалж, харж хянаж байдаг, түүндээ “Би хэзээ ч хээр хонож хэц дэрлэхгүй. Техникийн боол болохгүй” гэдэг байсан Жамбал ч гайхаж юу болчихов оо энэ чинь гэж бодоод буужээ. Машин нь зүв зүгээр л байх шиг санагджээ. 
Ойр хавьд 30 км-ээс ойр ямар ч айл амьтангүй эзгүй хээр, яахаа мэдэхгүй, ямар саатал гарсныг ч оношилж чадахгүй тамхи татан суусан Жамбалд Өгөөмөрийн хүрэн уулын зүгээс нэг морьтон ирж яваа харагдав. 

Ногоон торгон дээлтэй, шарга морь унасан залуухан бүсгүй байна гэнэ. Явгарч ядарч явсан ч эр хүн гэдэг хэзээ ч эр хүн л байдаг хойно доо. Дүүрэн хоол зууштай зочны ширээ ирж байгаа юм шиг шүлсээ гүд-гүд хийлгэн залгиад ногоон торгон дээлээрээ ёстой л хичнээн жил гоёсныг нь мэдэхгүй, гоо бүсгүйг яаж тэнгэр харуулахаа дүрслэн бодож. Тэгээд сайхан гэгч уяраагаад сундалдаж гэрт нь очиж бас чиг тулхан хоног төөрүүлнэ гээд цахилгаан мэт гялсхийн сэтгэжээ. Тэр сацуу нөгөө ногоон дээлт, шарга морьт ч яваад ирж. Нөгөө бүсгүй чинь үнэхээр элсэн говийн хүрэн уул, дов сондуултай газар байтугай Улаанбаатарын том тушаалтнуудын шавааралддаг дөчин мянгатад ч нүдний гэм, нүглийн жим болмоор үзэсгэлэн гоогийн манлай аж. Жамбал тостой хүрмээ тайлж хаа хамаагүй чулуудаад бүсгүйд мориноосоо буухад нь туслав. Нэрэлхэх ичингүйрэх юмгүй. Бас ч цагааширч цайрсан нэгэн бололтой юм. 

Цаг агаар, намаржаа, ямархуу өвөл болох талаар хэд гурван үг солилцов. Тэгсэн чинь, 
- Энэ жил миний уул Тагнатай сайн үзэлцэнэ. Ноднин анзааргагүй байж байгаад Тагнын хөх салхи, хөр цас хоёрыг биедээ татчихсан. Хариуг нь барина даа гэж байна гэнэ. Энэ ярианаас Жамбал сэжиг авчээ. Энэ чинь арай газар усны эзэн лус савдаг нь биш байгаа даа гэж сэжиг төрсөн хэрэг. Харин нөгөө бүсгүй,
- Манай Чойжавынх сайн уу? Битгий өөр нутагт оч. Удам судар чинь миний уулыг л түшиж олон зуун жил энх тунх амьдарч өнөр өтгөн болцгоосон юм гэж зүүдэнд хүртэл очиж хэлээд үг аваагүй юм. Тэр хүүгийн талаар надад муу совин татаад яаж сургийг нь сонсъё доо гэж байтал түүнийг таньдаг хүн ойрхон явж байгаа юм байна гэж санагдсан. Тэгээд л чамайг зогсоогоод ирлээ гэжээ. Жамбалын баазад үнэхээр хэдэн жилийн өмнө Чойжав гэдэг жолооч шилжиж очсон байжээ. 

Түүнийг санахын сацуу айж жийрхсэн байдалтай болсон Жамбал, 
- Тийм, тийм. Чойжав гэж говь нутгийн нэг жолооч манай баазад ажилладаг юм. Одоо тэдний бригад зүүн аймгуудад тээвэр хийж яваа болов уу? Эхнэрийнх нь бие барагтай байдаг бололтой дуулдсан гэжээ. Бүсгүй инээмсэглээд өөр юу ч хэлсэнгүй яваад өгчээ. Жамбал ёстой монголчлох ухаанаа шавхаад шавхаад машинаа хөдөлгөж чадсангүй. Аргаа бараад машиныхаа дугуйг түшээд хэвтэж байснаа унтаад өгчээ. Хүн дуудах шиг болоход нөгөө ногоон дээлтэй бүсгүй урд нь суугаад урт хар гэзгээ задлан, ичингүйрсэн байдалтай оролдож суужээ. Жамбал гэрийг нь заалгаад, бодож байснаараа сундалдаад явах минь яав. Ямар ч үг хэлж, үйл хөдлөл үзүүлэх завдал өгөлгүй яваад өгсөн юм гэж харамсаж байжээ.
 
Харин түүнийг эргээд ирснийг хараад олон хоногоор холын замд алжааж, эхнэр хүүхнүүдээс энгэр холтгож явсан болохоор өөрөө гүйгээд, гэзгээ задлаад өгч байгаа амьтныг чинь яалтай ч билээ. Шөнөжингөө жаргаж хоноод өглөө ногоон дээлт бүсгүй боодолтой бяслаг өрөм Жамбалд өгчээ. Тэгснээ “Чойжавыг нутаг усаа ингэж мартах юм гэж бодсонгүй. Нэгэнт тийм хүнийг хүлээгээд яахав. Үүнийг хүргээд өгчихөөрэй” гэж юу болохыг нь мэдэх аргагүй харлаж хатсан навч шиг, арьс хальсны өөдөс ч шиг юм өгөв. Бүсгүй нэрээ ч хэлсэнгүй, гэрээ ч зааж өгсөнгүй явчихжээ. Жамбал бүсгүйг явсны дараа санамсаргүй түлхүүрээ мушгиж үзсэнд машин нь асчээ. Түүнээс хойш ямар ч саадгүй явсаар хотод ирэв. Чойжавтай уулзаж нөгөө сонин юмыг өгөхөд их баярлажээ. Жамбал сониуч зандаа хөтлөгдөөд яагаад хэнд ч хэрэггүй юм авчирч өгсний төлөө хагарч язартлаа баярлаж баясаад байгаа юм бэ гэж асуужээ. 

Чойжав хэлэх үү, болих уу гэсэн байдалтай тээнэгэлзэж байснаа хоолойгоо засаад ярьсан нь, 
- Эхнэрийн бие өөдөлдөггүй ээ. Миний ч зүүд зөн тэнээд, юм бол хаалгаар ногоон дээлтэй бүсгүй орж ирж намайг авч явах гэж элдвээр оролдоно. 

Арга барахдаа нэг өвгөн лам дээр очсон юм. Тэгсэн чинь “Нутгийн чинь савдаг чамайг дуудаад байгаа юм байна. Зүгээр ч нэг нутаг усны “эзэн” биш байна. Хүүхэн савдаг юм. Тэгээд л чамайг дуудаж, эхнэрт чинь хорлол болсон хэрэг гээд баахан ном уншиж мэргэ төлгө тавьж байгаад явжээ. Тэгэхдээ, 
- Удахгүй чиний хүйг чинь тэр савдаг явуулна. Тэгээд чи савдагийн аргамжаас салах юм гэсэнсэн. Чиний энэ авчирсан хэрэггүй зүйл чинь Хөх хондын өвөлжөөнд хөх чулуудын завсар дарж орхисон миний хүй байгаа юм гэжээ. Түүнээс хойш Чойжавын эхнэрийн бие гэнэт сайжирч гэнэ. Харин Шаариг Жамбал юм л болбол Баруун аймаг явах замаа надтай сольчих, хөгшин чинь хүнгэнүүлж яваад ирье гэдэг болжээ. Ер нь жолооч нарын зүрхийг зүсч, зоригийг мохоодог чиглэл бол баруун зам шүү дээ. Алтай Хангайн өндөр өндөр уул даваа замын их бартаа саад руу Жамбалын ингэж зүтгэх болсон нь нөгөө ногоон дээлтэй бүсгүйгээс болсон гэдэг. Эхэндээ Жамбал түүнийг Өгөөмөр уулын хүүхэн савдаг гэж мэдэхгүй байв. Тэр уулын овоо тахилгад өргөсөн зон олны идээ ундааг хадгалж байгаад Жамбалыг очиход өгдөг аж. 

Хүүхэн савдаг үе үехэн жингэнүүлэн бэсрэг урт дуу дуулна. Нутгаас нь гаран гартал Жамбалын кабинд суугаад
“... Нарийн баахан хээрийг
Архлан сойж унадаг
Настай буурал ээждээ
Нарнаас урьд золгоно доо
Хангал баахан хээрийг
Хантран сойж унадаг
Хаан буурал аавдаа
Хамгаас эрт золгоно доо” гэж баяд зоны дуулдаг энэхэн насны энэрэл журам, санаж сарвайх сэтгэлийн дууг зүрх сэтгэлд сүвлэн дуулна. Нэг удаа Жамбал ногоон дээлт хүүхэн савдгийг ятгаж байгаад хотод байгаа гэртээ авчирсан байна. Тэр үед Жамбал эхнэрээсээ салсан байж. Аргагүй шүү дээ. Алс баруун аймгийн замд явж ирчихээд гэртээ оров уу, үгүй юу эхнэртэйгээ дуугарч цөхөөд л. Орой болж ор дэрээ засах болоход толгой өвдөв гэж хэдэн давхар анальгин уугаад нам унтчихна. Ийм хүнтэй тийм хүүхэн яаж тэсэхэв. Эхнэр нь Жамбалыг баруун аймагт нууц амрагтай болсноос зайлахгүй гэж бодох боловч арай уул усны эзэн савдагтай ижилдэн дассан гэж зүүдлэх ч үгүй байжээ. 

Ногоон дээлт хүүхэн савдаг Жамбалынд ирээд нэг хоног ч байж чадсангүй. Нутагт сүйд боллоо. Арын уулын салхи манай уулыг дараад авчихаж гээд сүнхийх шиг болж гарч оджээ. Тэр хойгуур Жамбал их л боджээ. Тэгээд хүн бол хүний л амьдралаар амьдрах учиртай гэж бодоод танил лам дээрээ очиж бас л нөгөө хүүхэн савдагийн цалмыг тас хэрчүүлсэн гэдэг юм. Эх сурвалж www.wikimon.mn 

Хойд Солонгосын биеэ үнэлэгчдийн амьдрал


Хойд Солонгост биеэ үнэлэх явдал байхгүй гэж ойлгож байгаа бол эндүүрэл юм. Дэлхий дахинаа биэ үнэлэх эртний мэргэжил үүссэн цагаас өнөөдрийг хүртэл  хөгжсөөр иржээ. Хойд Солонгост ч энэ мэргэжлийг хориглоогүй юм. Гэхдээ үзэл суртлын аргаар хөгжүүлж байна.


Тодруулбал, биеэ үнэлэх явдлыг төрийн бодлогоор зохицуулдаг аж. Бусдад баяр баясгалан өгөх  албаныхан гэж нэрлэж байх жишээтэй. Энэ албаны нэрсийн жагсаалтанд 14-20 насны охид бүртгэгдэх бөгөөд намын төрийн томоохон албан тушаалтан, ахмад зүтгэлтнүүд,  нэр нөлөө бүхий хүмүүст үйлчилдэг байна.


Хойд Солонгост биеэ үнэлэгчид нийт хорин сарын сургалтанд суудаг бөгөөд харин тухайн сургалтаар юу үздэг, ямар мэдлэг олгодог  нь тодорхойгүй аж. Зарим эх сурвалжийн таамаглаж буйгаар биеэ үнэлэхээс гадна төрийн нууцыг хадгалах, тагнах чагнах гээд олон зүйлд сургадаг гэжээ.


Энэ жагсаалтанд орсон охид 25 нас хүртэлээ эх орныхоо төлөө тусгай даалгавар биелүүлж байна гэж үздэг. Харин 25 нас хүрээд нөхөрт гардаг бөгөөд хэнтэй суухыг нь хүртэл дээрээс зааварлаж өгдөг байна. Тэд гол төлөв төрийн хүндэт харуулынхантай гэрлэдэг ажээ.

Зүгээр л нэг иллэг

Тэрбээр цай аягалах гэж тонгойгоод гэнэт нуруу нь хүчтэй өвдсөнөөс өөрийн эрхгүй царайгаа үрчийлгэн хөдөлгөөнгүй болов. 
- Ахиад л уу? хэмээн залуу эр асуув. 
Энэ хариулт нэхээгүй асуулт байв. Эмэгтэй тун ч эвгүй байрлалд зогсож өвчин намдахыг хүлээж байлаа. 
- Ингэж болохгүй ээ. Би чамд иллэг хийгээд өгье. Би сурсан. Би байнга эхнэртээ хийж өгдөг юм. Алив, юундаа зөрүүдлэнэ вэ? 

Гэр бүлийнх нь эртний найз, байнгын зочин биеийг нь энхрийлж, нурууг нь бариасай гэж эмэгтэй хүсэлгүй яахав. Гэмгүй таашаал эдлэх болсон хамаг бие нь халуу дүүгэж сэтгэл санаа хөгжиж ирэв. 
-Удахгүй зүгээр болно оо. 

Эмэгтэй түүний гар руу харав. Шууд л хэвтээд нухуулмаар санагдав. Үнэндээ тэрбээр нуруу мөрөндөө иллэг хийлгэх дуртай. Магадгүй богино цамц нь “амжилттай сөхөгдөж, бага зэрэг хөхөө харуулчихвал ч... Нурууны нь өвчин намдангуут эмэгтэй тэр дор нь шийдэв. Цай ууж, энэ тэрийг ярилцангаа эмэгтэй илэн далангуйгаар түүн рүү аз жаргал гэрэлтсэн нүдээр ширтэж, залуугийн гарыг ажиглахдаа түүний гар өөрийг нь хэрхэн энхрийлж байгааг төсөөлөн суув. Ингэхдээ мөн өөрийг нь залуу маш анхааралтай ажиж байгааг ч мэдэрлээ. Үнэндээ залуу бүсгүйд дурласан бөгөөд үүнийгээ илэрхийлэхээс санаа нь зовж байлаа. Гэрээс нь гарах бүрийдээ хацар дээр нь хальт үнсэх бүрийд түүнийг өөрт нь ямар энхрий зөөлөн ханддаг болохыг бүсгүй мэдэрнэ. 

Өөрийн сэтгэлийг илчлэх тэр үед түүний гар бүр чичирч байсан. Бүсгүйг компьютерийн ард сууж байхад нь байнга өвдөх нурууг нь тэсэлгүй барьж өгнө. Хуруу нь хүзүүгээр нь гулсаж, эрүүг нь тэмтрэнэ. Үүнийгээ маш энхрий, зөөлнөөр хийдэг тул боль хэмээн загнаж, хөөж боломгүй. Нэг хэсэг бодолхийлж байгаад гижигдэх гэж оролдоно. Бүсгүй дургүйцсэн ч тэр холдохгүй. Тэр түүнээс холдож чадахгүй харин ч үс, хүзүүг нь хуруугаараа оролдоно. 
-Надтай ярилцмаар байна у? 
-Тийм ээ. 

Өөрийгөө тэвэрч, үнсэхийг зөвшөөрсний дараа бүсгүй түүний ямар их тачаангуй болохыг мэдрээд гайхсан билээ. 
…Эмэгтэй шийдвэрээ нэгэнт гаргасан. Нуруу нь ахин өвдсөн тул өнөө залуу ахин иллэгний тухай сануулав. 
- Тийм ээ, чамайг гуйхаас өөр аргагүйд хүрэх нь ээ. Өрөөнд орцгооё гэв. 

Залуугийн хэрхэн биеэ авч явах нь бүсгүйд тун сонирхолтой байв. Зүгээр нэг иллэг хийх нь үү, эсвэл хязгаарыг даван түүнийг энхрийлж үнсэх болов уу? Тэгвэл яах бил ээ? Уурлах уу, эсвэл анзаараагүй дүр эсгэх үү? 
- Хэвт хэмээн тэр эелдгээр хэлэв. 
Тэрбээр дуулгавартай нь аргагүй доош харж хэвтээд инээд, бас сэтгэл хангалуун байгаагаа нуух гэж дэрэнд нүүрээ шургуулав. Яах бол гэхээс ихэд сонирхолтой байлаа. 

- Чиний яг хана чинь өвдөж байна? 
- Хүзүү, далны хооронд, бас энд гээд тэрбээр өгзгөндөө нэлээн ойрхон нуруу хэсэг рүүгээ заав. Тэр яаж иллэг хийх бол? Хувцасны гаднаас уу эсвэл? 
- Ойлголоо. 

Тэр шийдэмгий бусаар нурууг нь хэдэнтээ оролдов. Түүнээс баяр баясгалан, энхрийлэл цацарч байгааг эмэгтэй биеэрээ мэдэрнэ. Гар нь хувцасны гаднаас эмх замбараагүй хөдөлгөөн хийнэ. Гэнэт тэр эмэгтэйн цамцыг өмдний цаанаас болгоомжтойхон гаргаад дал хүртэл нь шийдэмгий сөхөв. 
-Гараа өргө дөө. Хувцастайгаа иллэг хийдэггүй юм гээд тэр хормын дотор богино цамцыг нь тайлж орхив. 
Ийм шийдвэрийг ойлгож ч амжаагүй байтал миний өмд, бас дотоож тэр чигтээ доош гулсав. Тэр яг л мэргэжлийн илээч шиг аль алиныг нь огцом шувтлав. Гэхдээ яг илээч нар шиг биш, харин өвдөг хүртэл. Хормын дотор л тэрбээр чармай нүцгэн болов. 

Иймэрхүү байдлаар хэдий ч болов хугацаагаар бэлэн байгаагаа, мөн хүсвэл эргэж хармаар байгаагаа ил харуулахгүй байхыг хичээлээ. Эхээс төрсөн чигээрээ байгаа тэрбээр залуугийн хөлний хооронд илж, биеэ наавал цаадах нь ямар их баярлах бол гэж төсөөлөн мушилзан мишээв. Залуу бүсгүйд энхрий, зөөлнийг бэлэглэхийг хүссэн бол бүсгүй түүнийг баярлуулж жаргаахыг мөрөөдөж байлаа. 

Залуу иллэгээ хийж, бүсгүйн биеийг илж байхдаа зүрх сэтгэл нь дагжин чичирч байгааг нуухыг оролдсонгүй. Гар нь одоо болтол бүлээцэж амжаагүй, хөдөлгөөн нь замбараагүй ширүүн байв. Тэрбээр хэдэнтээ бүсгүйн хөхөнд хүрсэн ч өгзгөнд нь гараа хүргэх зүрх хүрсэнгүй. 
- Тийм хурдан биш ээ. Өшөө жаахан илээсэй хэмээн бүсгүй бодож байлаа. 
- Энд өвдөж байна уу гээд тэрбээр хамгийн зовиуртай хэсэгт хүрэв. 
- Үгүй ээ, доошоо нуруунд ойрхон хэмээн бүсгүй тайван хариулав. 
Түүний дуу хоолойг сонсоод залуу гэнэт цочив. Нуруун дээрээс нь тонгойход эмэгтэйд түүний амьсгалах нь мэдрэгдэв. 

Дал хоорондын газар нь үнсэж байна. Улмаар гар нь өгзөг, хөлийг нь даган уруудав. 
- Би чамд хайртай. 
- Би мэднэ ээ. 
- Би чамайг мөрөөддөг. Чамайг харж байна хэмээн мөрөөддөг. Чамд баярлалаа. 
- Иллэг хийсэнд баярлалаа. 
- Гэхдээ би дуусаагүй байна шүү дээ. 
- Иллэгээ хий хий. 

Тэр үнэхээр иллэг хийж сурсан байв. Гэхдээ энхрий ялдам байдал хэтэрхий их байлаа. Тэр санаа зоволгүйгээр өгзгийг нь илж байв. Хүзүү, нурууг нь үнсэнэ. Хэзээ түүнийг өгзгөн дээр нь үнсэх бол гэж бүсгүй хүлээж байсан ч тэр нэг л шийдэж өгөхгүй байлаа. Гэнэт тэр шувталсан өмд, дотоожийг бүрмөсөн тайлж орхив. 
- Миний өмнө чи эхээс төрсөн чигээрээ байна. Би ингэж суугаад л насан туршдаа чамайг илэх юмсан. Би чамд хайртай. 

Тэрбээр бүсгүйн нуруун дээр толгойгоо тавиад өгзгийг нь илнэ. “Чи минь ямар сайхан юм бэ? Би чамгүйгээр амьдарч чадахгүй. Тэр түүнээс арван насаар ах, түүний энэ энхрийлэл гучин настай бүсгүйн цээжинд ямар нэг мэдрэмжийг төрүүлнэ. Тэрбээр хүлээж байв. 
- Миний гар дээр суугаач. Намайг тэвэр. Эргэж хараач гэж хэлэв. 

Бүсгүй эргэж хараад түүний толгойг өөр рүүгээ наагаад, нэгэнт гаргасан шийдвэрээ хөдөлгөөнөөрөө мэдэгдэхгүй байхыг хичээж байлаа. Бүсгүй буйдан дээр суухад эрэгтэй бүсгүйн сайтар арчилгаатай, гоолиг бие рүү нь шимтэн харна. Эмэгтэй ч өөрийг нь харж, ухаанаа самууруулах боломж өгөв. Эрэгтэй бүсгүйг тэвэрч, өөртөө наахдаа хацраа гоолиг биенд нь наав. Үүний сацуу эрэгтэй зөн совингоороо бүсгүйн хөлийг дэлгэж байлаа. Ингэж болно гэдгээ тэр өөрөө ч сайн ойлгохгүй байв. 

Тэрбээр бүсгүйг гар дээрээ суулгахад бүсгүйд түүний чичирч байгаа нь, өөрийгөө тайвшруулах гэж оролдож буй нь мэдрэгдэв. Түүнтэй чармай нүцгэн байж, гар дээр нь суун, дулаан энхрийллийг нь мэдрэх таалагдаж байлаа. 
- Чамайг ямар их хүсч байгааг чи мэддэгсэн ч болоосой. 
Тэр сурсан зангаараа инээх гэсэн авч оронд нь нулимс урсаад ирэв. 
- Чи намайг орон дотроо мөрөөддөг үү? гэж бүсгүй хэлээд залуугийн нүд рүү цоо ширтэв. 
- Тийм ээ гэж цаадах нь толгойгоо дохино. 
Эрэгтэй хүний гарын хөдөлгөөн хүчтэй, бас хайш яайш байхад бүсгүй дуртай. 
- Чи намайг яаж байна аа? 
Тэр хэлгүй мэт дуугүй болсон ч арай ядан: 
-Чиний хувцсыг тайлаад гартаа тэвэрч байна гэж хариулав. 
-Яаж? 

Хэрвээ тэр шийдэмгий бус байсан бол бүсгүй таалахгүй л байсан. 
-Чамайг бүх талаас нь мэдэрч үзэх гэж байна. 
-Эхлээд хаанаас нь?
-Аманд нь. 
- Нүцгэн чигээр нь үү? 
- Тийм ээ. 
- Чи байнга амаараа мэдэрдэг үү? 
- Ер нь бол хэзээ ч үгүй. 
- Тэгэхээр надтай болно гэсэн үг үү? 
- Тийм ээ. 

Эцэст нь бүсгүй хүссэн зүйлээ хийв. Хөлөө тэр аль хэдийнэ том гэгч нь тэнийлгээд хоорондуур нь алгаа оруулах боломжтой болсон байв. Тэрбээр түүнийг оролдож түүний нүд рүү харна. Түүнд байдгаараа наалджээ. 
- Чи минь, үнэхээр сайхан. 
- Нааш ир, хүрээд ир гэж бүсгүй хэлээд түүнийг үнсэв. Эрэгтэйн хуруу өөртөө итгэлтэй болж бүсгүйн хэлүүд иллэг хийхийг тэр мэдрэв. Бүсгүйг буйдан дээр хэвтүүлээд нэг гараараа хөл хоорондохыг нь илж, нөгөө гараараа өөрийн дотоожийг тайлахыг оролдож байв. 

- Алив би чамд тусалья. Бүсгүй түүний өмдийг шувталж, цамцыг нь тайлав. Дан ганц дотоожтойгоо үлдсэн хойно нь гадна талаас нь эрхтэнийг нь барьж үзээд хэтэрхий урт биш ч гэлээ өргөн, маш хатуу болохыг мэдрэв. Улмаар дотоожны цаагуур гараа оруулааад алгандаа барьж үзлээ. 

Цэвэрхэн дотуур хувцас, биеийн үнэртэн эмэгтэйд тун их таалагдав. 
- Тэгээд эхлээд чи намайг хаанаас нь эзэмдэх гэж байна? 
- Ам руу. 
- Чи надад нэг юм хэлэв үү? 
- Тийм ээ. 
- Юу гэж хэлсэн гэнэ ээ? 
Тэр удтал дуугүй байснаа: 
- Минийхийг хөхөөч гэж гуйв. 

Бүсгүй уруулаараа түүний халуухан толгойг шүргүүлэв. Энэхүү мэдрэмжинд хайлах мэт тэр өөрийн эрхгүй ам руу нь эрхтэнээ өөрөө шургуулаад итгэлтэй нь аргагүй хөдөлж эхлэв. Бүсгүй түүний өгзгийг илж, гараараа хоёр өгзгийг нь бага зэрэг ангайлгав. Бүсгүй өвдөг дээрээ өндийгөөд толгойгоо дээш болгов. Аман секс хийх гэсэн бодлоосоо түүний дур хүсэл маш их хөдөлжээ. Залууг юу юугүй дур тавих нь гэдгийг ойлгоод, түүний эрхтэнээ сугалах хүсэлтэй байгааг нь мэдрээд тэрбээр өгзгөөр нь чанга тэвэрч амандаа дур тавих боломжийг өглөө. Залуугийн уухилж байгаагаас харвал тэр хэзээ ч ингэж үзэж байгаагүй мэт. Түүнийг цааш үргэлжлүүлж чадах эсэхийг мэдэхгүй тул бүсгүй буйдан дээрээ хэвтээд нүднийхээ булангаар эрхтэнийг нь ажиглаж байлаа. Мэдээж бага зэрэг амсхийх боломж олгоод дараа нь: 

-Чи юу хүсч байна гэж асуув. 
-Чамайг ахин эдлэх. 
-Ойлгомжтой. Чухам яг яаж? 
-Миний өмнө чи өөрийгөө энхрийлэхийг хармаар байна. 
-За яахав гээд бүсгүй хөлөө дэлгээд өөрийгөө энрийлж эхлэв. Үзсэн зүйлээсээ болж залуугийн эрхтэн ахин босч ирэв. 

Бүсгүй ч үүнийг ний нуугүй ширтэнэ. Хамгийн гол нь одоо өөрөө дур тавих хэрэгтэй байлаа. 
-Ахиад жаахан хөхөх үү? 
-Би чамайг эзэмдмээр байна. 
-Тэг л дээ. 

Тэр яарахгүй байв. 
-Би аль дээрээс л чамтай жаргахсан гэж хүсч байсан. 
Ингээд тэр эзэмдэж эхлэв. Бүсгүйд түүний хүчирхэг хөдөлгөөн таалагдаж байлаа. 
-Би чамд хайртай. 
-Сайн хайрлаад ав. 

Залуу бүсгүйн дээр хэвтсэн чигээр дур тавив. 
-Надад маш сайхан байна. 
-Намайг нүцгэлсэн чинь надад их таалагдсан. Чамайг миний дээрээс хэвтээсэй гэж би маш их хүссэн. 
Эрэгтэй бүсгүйг ахин бүлж эхлэв. Илүү хүчтэй, бас хурдан. 
Түүнийг амсхийхийг хүлээж байгаад тэрбээр буйдангийн дэргэд өвдгөн дээрээ суухыг хүсээд өөрөө өөдөөс нь доош харан дөрвөн хөллөөд өгзөгөө тонтойлгон гараараа эрхтэнийг нь шувтарч эхэллээ. 

-Чи юу хүсч байна? 
-Миний гаран дээр суугаач. Намайг тэвэр. 
Хэлснээр нь гүйцэтгээд толгойг нь илэв. 
-Чамд сайхан байв уу? Чи өөр юу хүсч байна. 
-Би чамтай амьдармаар байна. 
-Ингэж болохгүй гэдгийг чи сайн мэдэж байгаа шүү дээ. 
Залуу толгойгоо сэгсрэв. 

-Би чамайг хашааны үүд хүртэл нүцгэн гаргаж өгөх үү? Чи намайг нүцгэн чигээр нь гудамжинд эзэмдэж болно шүү дээ. 
Тэрбээр тэр даруй л хөөрөөд ирэв. 
-Би чам дээр ахин ирж байж болох уу? 
-Чи тэртээ тэргүй манайд ирдэг шүү дээ. Намайг байнга эзэмдэж байж болох уу гэж байгаа юм уу? 
-Намайг битгий тарчлаагаач дээ. Би чамаас салж чадахгүй нь. 

-За яахав, намайг эзэмдэж байгаасай гэж хүсч байна. Чамтай байх сайхан байна. Чи их энхрий юм. Чамд би урьд өмнө нь хэн ч хийж байгаагүй зүйлийг мэдрүүлэхийг хүсч байна. Дараагийн удаа яахаа хэлээрэй. 
-Хүссэн зүйлээ хийж болох юм уу. 
-Мэдээж хэмжээ хязгаар бий л байх. Чи хэл л дээ юу хүсээд байгаагаа. 
-Намайг дотоожтойгоо угтаад, нүдний минь өмнө тайлаад хавч шиг доош харан дөрвөн хөллөөсэй гэж хүсч байна..
-Тэгвэл одоо намайг ахин эзэмдээж. 
-Тэгвэл минийхийг хөхнө шүү…

Түүнийг ийм аз жаргалтай, бас ядарч цуцсан байхыг мэдрэх нь бүсгүйд таалагдаж байв. Бүсгүй үнэхээр түүнийг хүсч байлаа. Үрийн шингэнийг нь цадталаа уусан, хэдэн удаа сэтгэлээ ханатал дур тавьсан. Харин залуу эгээ л жаахан хөвгүүн шиг аз жаргалдаа итгэж чадахгүй үе үе түүнийг илж, үнэхээр энэ зүүд биш биз гэсэн шиг нүдээ том болгоно. 
Эх сурвалж www.wikimon.mn

ШУУРХАЙ МЭДЭЭ: НӨАТ-ЫН БАРИМТ БҮРДҮҮЛЭГЧ ИРГЭДЭД ХАРАМСАЛТАЙ МЭДЭЭ ДУУЛГАЯ ӨӨ ИНГЭХ БАЙСАН ЮМУУ БАЛАЙ ЮМАА



Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу иргэн, ААН-үүд үйлчлүүлэгчдээ НӨАТ тооцсон шинэ стандарт бүхий баримт хэвлэн өгөх ёстой. Гэвч уг хуулийг хэрэгжүүлэхгүй байгаа ААН-үүд бий. Тухайлбал, орон нутагт хуулийн хэрэгжилт тун хангалтгүй байгаа аж. Иймд, Монгол улсын хуулийг хэрэгжүүлэхгүй байгаа ААН-үүдэд Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн дагуу торгуулийн арга хэмжээ авахын зэрэгцээ хууль хэрэгжүүлэхтэй холбоотойгоор холбогдох албан хүмүүсийг оролцуулсан ажлын хэсэг байгуулагдсан байна.   
эх сурвалж: naran.mn

Татвараа нэмээд эхэлчихлээ, гэтэл...



УИХ 2017 оны төсвийн тодотголыг баталсан билээ. Төсвийн тодотгол батлагдсанаар долоон төрлийн татвар нэмэгдэхээр болсон. Тэдгээр татвараас дөрөв нь энэ жил хэрэгжих бөгөөд өнөөдрөөс гурван төрлийн татвар нэмэгдэж байна.
Тодруулбал, хувь хүний орлогын албан татварын хуулийн дагуу 2018 оны нэгдүгээр сарын 01-нээс бүх хадгаламж эзэмшигчдийн хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулахаар тусгасан.
Харин 2017 оны төсвийн тодотголтой хамт хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулах хугацааг наашлуулж, 2017 оны тавдугаар сарын 01-нээс хэрэгжихээр болсон юм. Гэхдээ нийт хадгаламжинд нь 10 хувийн татвар ногдуулах бус, хадгаламжинд тооцож буй банкны хүүгээс 10 хувийн татвар ногдуулна. Мөн өнөөдрөөс цилиндрийн багтаамж нь 1500 см3 ба түүнээс дээш автомашины татвар насжилтаасаа хамаарч нэмэгдэж байна.
Өөрөөр хэлбэл, өнөөдрөөс эхлэн гаалиар орж ирж байгаа 4500см³-аас доош хөдөлгүүрийн багтаамжтай суудлын автомашинд үйлдвэрлэсэн оноос хамааруулж, 3-15 хувь буюу 25,000-2,275,000, 4501см³-аас дээш хөдөлгүүрийн багтаамжтай суудлын автомашинд 40-250 гаруй хувь буюу 4,060,000-47,125,000 төгрөгөөр тус тус нэмэгдэнэ. Харин тэжээлт, цахилгаан хөдөлгүүрт болон хийгээр ажилладаг автомашины онцгой албан татварыг 50 хувиар хөнгөлж, эдгээр автомашинд 375,000-6,675,000 төгрөгийн татвар ногдох юм. Үүнээс гадна импортын тамхинд ногдуулах гаалийн татвар нэмэгдэнэ. Өмнө нь импортын албан татвар таван хувь байсныг нэмэгдүүлж, 30 хувь болгосон билээ. Уг нь эдгээр татварууд ОУВС-ийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдах асуудлаас үүдсэн.
Тэдний тавьсан шалгуурыг хангахын тулд зайлшгүй хийсэн үйлдэл хэмээн Сангийн сайд тайлбарлаж байсан удаатай. Гэтэл эх сурвалжийн өгсөн мэдээллээр манай хүсэлтийг ОУВС хойшлуулсан байна. Тодруулбал, ОУВС-гийн захирлуудын зөвлөл хуралдаж манай улсад олгох 440 сая ам.долларын зээл авах хугацааг хойшлуулжээ. Чухам яагаад энэ хүсэлтийг хойшуулсан талаар ОУВС-гийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газраас лавлахад энэ оны улсын нэгдсэн төсвийн тодотголыг батлахдаа УИХ-аас гаргасан тогтоолтой холбон тайлбарлав.

Зургаан настай хүү галаас дүү, эмээгээ аварчээ



Баянхонгор аймгийн Шинэжинст суманд 2017 оны 04 сарын 21-нд 3-р багийн нэг айлын хоёр гэр шатсан мэдээллийн мөрөөр Шинэжинст сумын ИТХ-ын дарга Д.Готовдоржоос тодрууллаа.
Энэ сарын 21-нд буюу баасан гаригийн орой ажил тарсны дараа оройн 20:30 минутын үед Шинэжинст сумын төвд иргэн Базаррагчаагийн хашаанд гал гарчээ. Гал гарсан тухай мэдээллийг авсан даруйдаа Шинэжинст сумын ИТХ-ын дарга Д.Готовдорж нарын хүмүүс тухайн айлд очиход хашаандаа гурван гэртэй, хоёр гэр шатсан, нэг гэрийг хажуу айлынх нь хашаа руу давуулж шидэлж зөөсөн байдалтай байв.
Гал гарсан 21-ний орой Шинэжинст сумын соёлын төвд төвөөс тоглолт иржээ.  Гэрийн эзэгтэй хоёр хүүхдээ хөл муутай эмээтэй нь үлдээгээд явсан байна. Том хүү Э.Жадамба зургаан настай бол түүний дүү дөрвөн настай. Эмээ нь тэргэнцэртэй, бие дааж алхаж чаддагүй. Ийм гурван хүн тэр орой ороо засч, ах дүү хоёр унтахаар хувцасаа тайлж байлаа.



Яг энэ үед гэнэт гал гарч хөл муутай эмээ нь сандарч гал унтараахаар байдаг чадлаа шавхан оролдож, энэ хооронд тоглолт үзэхээр явсан охин руугаа утасдаж амжжээ. Гэвч гал маш хурдтай дэгдэж, нэгэнт ассан галын өмнө хүчин мөхөсдсөн хөгшин ухаан алдсан байна. Харин зургаан настай Э.Жадамба хүү бага насандаа баймгүй эр зориг гаргаж, эхлээд дүүгээ галаас гаргаж чаджээ. Улмаар шатаж буй гэрээс ухаан алдсан эмээгээ чирж гаргахаар гал руу дахин оров. Эмээгээ чирч гаргахад хүнд, хүчирэхгүй нэлээд удсан боловч тэр чадсан байна.
Өөрөөсөө хэд дахин хүнд жинтэй хүнийг дүрэлзэж буй галаас гаргаж, хоёр хүний алтан амийг аварсанаараа Э.Жадамба хүү өнөөдөр Шинэжинст сумын төдийгүй Баянхонгор аймгийн бахархал болоод байна.
Дөрвөн настай дүү, тэргэнцэртэй эмээгээ галаас гаргаад Э.Жадамбын санаа амарсангүй. Гэрээ бүтэн шатаачихгүй, ядаж зарим эд хогшилоо авч үлдэх хүсэлд автаж, дахин гал руу оржээ. Унтаж байсан хөнжил гудсаа гаргаад эргээд харахад гал аль хэдийнэ оволзоод эхлэв.  Ингээд хүү урд, хойд хашааныхаа айлд очиж тусламж хүссэнээр хашаанд байсан гурван гэрийн нэгийг хажуу хашаа руу нь зөөж чаджээ. Гэвч бүрэн бүтэн тавилга, эд хогшил энэ зөөлтийн явцад үлдээгүй байна.
Тухайн орой Шинэжинст сумын хэсгийн төлөөлөгч аймгийн төв рүү ажилтай явсан, цагдаа нь амралтаа авсан байж таарчээ. Тиймээс тухайн гал дээр Баянцагаан сумын хэсгийн төлөөлөгч, цагдаа нар ирж ажиллажээ. Гал юунаас болж гарсныг тогтоох ажил үргэлжилж байна. Шатсан хоёр гэрээс үнс нурам л үлджээ.
Шинэжинст сумын удирдлагууд "Гобигоулд энд Энержи” ХХК-ийн Хотгорын нүүрсний уурхайтай үүссэн нөхцөл байдлыг ярилцсаны үндсэн дээр таван ханатай гэрийг тус компанийн хамт олон хүлээлгэж өгчээ. Шинэжинст сумын ЗДТГ-ын хамт олон хандивын аян өрнүүлж, сумын албан газруудад уриалга гаргаж ажилласны үр дүнд иж бүрэн орон гэртэй болсон байна. Сумын иргэд хуучин шинэ гэлггүй өөрт байгаа тавилга, эд хогшлоосоо хүртэл илүүчилж өгчээ.
Айл гэрийн аз жаргалын нууц нь элбэг дэлбэг биш ч элэг бүтэн байхад оршдог. Тийм ч учраас Э.Жадамба хүүгийн байгуулсан гавьяа, гаргасан эр зоригийг үгээр илэрхийлэх аргагүй. Балчир биеэндээ багтамгүй аугаа эр зориг гаргасан энэ хүүг монголын төр, холбогдох байгууллагууд нь анхааралдаа авч, зохих ёсны хүндлэлийг үзүүлнэ гэдэгт эргэлзэхгүй байна.

Эх сурвалж: www.bayankhongor.gov.mn

Туяа хүүхнийг чирсэн үл үзэгдэгч сүнс байв уу, буг чөтгөр байв уу?

Хар дарж зүүдлэм энэ аймшигт явдал хэдэн жилийн өмнө болжээ. Чухам ямар гээчийн аймшигт явдал болсныг дор өгүүлсү. 


Хувиараа бизнес эрхэлдэг Цэнгүүн гэх эмэгтэйн нөхөр нийслэлийн нэгэн гэр хороололд хоёр давхар сайхан байшин барьж байхдаа хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. Нөхрөөсөө хойш Цэнгүүн хүүхэн үнэ мөнгө хайрлалгүй хүмүүсийг хөлсөлж байгаад байшингаа барьж дуусгаад энэ том байшиндаа ганцаараа амьдрах болов. Найз нөхөд, амьтан ах дүүс нь “Чи ийм том ханхай байшинд ганцаараа амьдрахаасаа айхгүй байна уу?” гэхэд “Юунаас нь айдаг юм. Нөхөр маань надад хань болдог” гэж тоглоом шоглоомын хооронд жуумагнан хэлсэн нь зарим хүнд тун сэжигтэй санагджээ. Аль хэдийн нас барж, цогцос нь шороонд булагдсан нөхөр нь яахаараа түүнд хань болон амьдардаг билээ, арай нөхрийнхөө сүнстэй хамт амьдардаг юм биш биз хэмээн жиг жуг хийлдсэн байна. Ямартаа ч Цэнгүүн хүүхэн хэд хэдэн хүнд ийм хариулт өгсөн байгаа юм. Зарим нь түүнийг тоглоом шоглоом хийж байна гэж бодоод өнгөрчээ. 

Нэгэн өдөр Цэнгүүнийг гэртээ ганцаараа байж байтал найз хүүхэн Туяа нь утсаар ярилаа. 
- Найз нь хоёр аятайхан залуу дагуулаад танайд очъё. Чи Ганаа гэдэг залуутай нь танилцаарай. Бизнес хийдэг, мөнгө төгрөгтэй залуу байгаа юм. Чамд бол яг тохирно. Чи минь алийн болгон ганцаараа яавхав дээ? Чи зөвшөөрч байна уу? Одоо чи гэртээ ганцаараа байгаа биз дээ. Өнөө шөнө танайд наргиж хонож болно биз дээ?
- За яахав, та нар хүрээд ир л дээ. Тэр Ганааг чинь харан байж болъё. Тэр залуу чинь надад таалагдахгүй бол би нүүр өгөхгүй шүү. 
- Таалагдана гэдэгт итгэж байна. Та тааллаараа л бол.

Хоёр найз хүүхэн ийнхүү ярилцсаны дараа цагийн дараа гэхэд Туяа нь Ганаа, Цогоо гэдэг наймаа хийдэг хоёр залууг дагуулан Цэнгүүнийд очсон байна. Тэд баахан идэж уух юм авчирчээ. Цэнгүүнтэй учрах ёстой Ганаа түүнд таалагджээ. Туяа нь Цогоотой учир ургуулан шөнөжин цэнгэх юм байх. Залуусын наргиан наадам, инээд хөөр эхэллээ. Тэд наргисаар суутал шөнө дунд болов. Хос хосоороо уянгын хөгжимд найган бүжлээ. Бүгд нэлээд халамцан согтжээ. Хосууд хэн хэнээ хүсэмжлэн тэмүүлж байгаа нь илт. Цэнгүүн хүүхний нүд талимаарч Ганаагийн мөрийг түшин бүжиж байснаа гэнэт ямар нэгэн юмнаас цочих мэт давхийж, биеэ хөндийлөн бүжнэ. Үүнд Ганаа баахан гайхаж, 
- Чи юунаас цочив гэхэд, 
- Зүгээр ээ, талийгаач нөхрөөсөө хойш эрчүүдтэй ингэж наргиж байгаагүй болохоор баахан бие эвгүйцэж цочирдоод байна гэж хүүхэн хариулав. Тэгсэн хэрнээ Цэнгүүний нүд байсхийгээд ийш тийш сэртэлзэж, ямар нэг юмнаас айгаад байх шиг харагдана. Ганаа “Энэ хүүхэн чинь өөрийнхөө гэрт байж юунаас ингэтлээ болгоомжлоод байгаа юм. Би түүний дургүйг хүргээгүй л баймаарсан” гэж бодон бүжиж байлаа. 

Залуус бүжиж дуусаад ширээний ард суун дахин хундага дүүргэв. Туяа хүүхэн нэгэн кресло дээр суун янжуур татаж, пиво шимэн ууж, аальгүйтэн тас тас хөхөрнө. Гэтэл тун хачирхалтай юм боллоо. Кресло дээр сууж байсан Туяаг нэгэн үл үзэгдэгч амьтан ноцон ноолж, хоолой амыг нь шахан боож хувцас хунараас татаж чангаах нь нөгөө гурвын нүдэнд харагдав. Тэгсэн атлаа Туяатай ийн ноцолдох хүн ч юм уу, юу ч юм ямар нэгэн амьтан тэдний нүдэнд огт харагдсангүй. Туяа “Амь авраач. Энэ хүн намайг алах гээд байна шүү дээ. Надаас хурдан салгаад өгөөч” гэж муухай орилоод уйлж гарав. Үл үзэгдэгч Туяагийн толгой нүүрийг алгадаж бас цохиод байгаа бололтой толгой нь хоёр тийшээ савчиж, үс гэзэг нь сэгсийнэ. Ийм хачирхалтай явдал хэдэн хором үргэлжлээд гэнэт зогссоныг бодоход үл үзэгдэгч амьтан Туяаг түр орхисон бололтой. 

Ганаа, Цогоо хоёр энэ явдлыг бүр алмайран гайхаж “Энэ Туяа чинь согтоод солиорч байна уу” гэж бодож суусан байна. Бүр Ганаа Туяа дээр очиж, биеэс нь сэгсрээд “Чи чинь яаж байна аа. Согтчихоод солиороод байгаа юм уу” гэхэд Ганаагийн гарт Туяатай ноцолдогч тэр үл үзэгдэгч амьтаны бие хаа гэхээр юм юу ч мэдрэгдээгүй байна. Харин болж буй энэ явдлыг Цэнгүүн хүүхэн нэг л хүйтэн хөндий нүдээр юу ч болоогүй юм шиг хараад сууж байсан нь тун хачирхалтай. Цэнгүүн Туяа дээр очиж аргадан тайвшруулахыг ч бодсонгүй. Айж сандарсан Ганаа, Цогоо хоёрын уусан архи нэлээд доошлон гарсан байв. Туяа баахан цурхиртал уйлж “Намайг сая нэг хүн алах гээд байсан. Миний хоолой багалзуурыг шахсан. Тэр хүн их аймаар дүр төрхтэй байсан. Та нар тэр хүнийг хараагүй юм уу? Миний нүдэнд нэг харагдаад, нэг харагдахгүй байсан” гэхэд Ганаа, Цогоо хоёр “Бидэнд хэн ч харагдаагүй” гэжээ. Туяа жаахан тайвшраад “Би гарч бие засмаар байна. Ганаа хоёулаа хамт гаръя” гэхэд Ганаа хамт гарлаа. Гадаа тэргэл сартай саруулхан шөнө байлаа. 

Урд өдрийн орсон цас хашаагаар дүүрэн сэвсийнэ. Туяа жорлонд бие засч, Ганаа хашааны буланд сарьж байтал дахиад л Туяа “Өнөө хүн намайг аллаа, авраач, салгаач” гэж орилоод явчихлаа. Ганаа гайхаад эргэж харвал нөгөө үл үзэгдэгч Туяагийн гэзэг үснээс зулгаагаад байшингийн үүд хүртэл цасан дээгүүр чирч байх нь сарны гэрэлд тодоос тод харагдаж байлаа. Туяаг чирч байгаа хүн нь огт харагдсангүй. Туяа муухай орилон хоёр хөлөө савчуулан чирэгдэнэ. Сүнсээ зайлтал айсан Ганаагийн архи бүрмөсөн гарч, цоо эрүүл болжээ. Байшингийн үүдэнд цасан дээр уйлан хэвтэх Туяаг Ганаа өргөж босгоод дотогш оруулав. Тэгээд хашааны дотор болсон эл хачирхалтай хийгээд аймшигтай явдлын тухай Цогоо, Цэнгүүн хоёрт яриад “Гурвуулаа эндээс үтэр түргэн явъя. Энэ байшинд чинь сүнс чөтгөр, шулам бэрд шүгэлсэн юм шиг байна. Цэнгүүн ээ, чи бидэнтэй хамт явах уу?” гэхэд Цэнгүүн “Би гэрээсээ явахгүй” гэж түс тас хэлсэн байна. 

Ингээд Цэнгүүн аймшигт хэрэг явдал болсон хашаа байшиндаа ганцаараа үлдэж, нөгөө гурав нь ум хумгүй такси хөлөглөн алга болжээ. Энэ явдлаас хойш Туяа аймшигт явдлыг олон удаа хар даран зүүдэлж, ухаан санаа нь солиорох шахаж, бие хаа нь олон сараар өвдөн шаналж, эмнэлэгт баахан хэвтсэн байна. Арга засал хийлгэж лам хараар ч их явжээ. 

Энэ бүхэн ач тусаа өгсөн бололтой Туяагийн бие өдгөө илааршин сайжраад байгаа ажээ. Харин дээрх аймшигтай хийгээд хачирхалтай явдлыг Цэнгүүнийд очин наргисан өнөөх гурав,  
- Тэр үл үзэгдэгч бол Цэнгүүний нөхрийн сүнс байх. Туяагийн нүдэнд аймаар дүртэй харагдсаныг бодоход талийгаачийн сүнс чөтгөр болон ирсэн байж магадгүй. Эхнэрийг нь уруу татаж, өөр эрийн өвөрт хийх гэж байгааг мэдээд энэ бүх наргианыг зохион байгуулсан Туяаг тэр шөнө тэгж шийтгэлээ. Тэгээд ч тэр шөнө Цэнгүүн нэг л хачин байсан. Мань хүүхэн том ханхай байшиндаа нөхрийнхөө сүнстэй хамт амьдардаг гэж ярьдаг нь үнэн байх. Туяаг бидний нүдэн дээр хоёр ч удаа ингэж “залхаан шийтгэсэн” тэр үл үзэгдэгч амьтан юу байв аа? Цэнгүүний нөхрийн сүнс байв уу, буг чөтгөр байв уу гэж өнөөг хүртэл гайхан ярьсаар байгаа ажээ. Үнэхээр Туяа хүүхнийг гурвын гурван хүний нүдэн дээр “залхаан шийтгэсэн” тэр үл үзэгдэгч юу байсан юм бол?!! Эх сурвалж www.wikimon.mn