Тэгвэл
эрхэм гишүүний “солиорол”-ыг энэ параламентад үе уламжлан авч үлдсэн
эрхэм гишүүн нэг байна. Тэр бол яруу найрагч УИХ-ын гишүүн Гомпилдоогийн
Мөнхцэцэг. Тэрбээр хатны хувцас, чимэг зүүлтээр гангарч цацал өргөөд л
"Монгол тулгатны зуун эрхэм" нэвтрүүлгийн сурталчилгаанд тоглоод авчээ.
Гэв
гэнэтхэн л төр түшилцэхээр ороод ирсэн МАН-ын “бор халзан хонинууд”-ын
нэг гэгдэж буй түүнийг яруу найрагч гэдгээр нь мэдэх хүн цөөнгүй байдаг.
Тэгвэл шинэхэн гишүүд хууль боловсруулж, батлаж, байнгын хороог
даргалах гэхээс илүүтэй кнопоо зөв дарж, хуулийн төсөл хэдэн шат
дамжлагаар боловсруулагддаг, улсын төсөв гэж юу байдаг талаар уншиж
судлаад сууж байх учиртай.
Гэтэл
үүний оронд хатны хувцас өмсөөд “Бүтэн Монгол минь Бүрэн эрхтэй тусгаар
оршиж Үйлст түмэн минь Үргэлжид батжин дэвжихийн үнэ цэнэт Үндсэн
хуулиа соёрхон баталсаны түүхт он цагийн мэндийг өргөн дэвшүүлье. Улсын
Их хурлын гишүүн Гомпилдоогийн Мөнхцэцэг” гэх мэтээр “хадуурч” давхихын
учир юун. Зүгээр л үүрэгт ажлаа хийвэл барав.