Төв аймгийн нэгэн сум. 1973, 1974 оны үе шиг санагдана. Улс орон соц нийгмийн үзэл бодол, ёс суртахуунаар
"урагшлан" хегжиж, ажилгүй хүн, орлогогүй өрх гэж үгүй. Гэсэн ч сайн юманд садаа мундахгүй гэгчээр биеийн амрыг харж, дамын наймаа эрхлэн, тэр бүүхэл бусармаг, буруу хазгайгаар аргацаан амьдрах хүмүүн ч бас байдаг байлаа. Пагма авхай дөч эргэм насны нэгэн агаад хорь хүрч яваа охиныхоо хамт амьдарна. Бага залуугийн л бүс хормой сул, бодол ухаан богино явсан тэрээр улсад ажилласан жил цөөн. Талхны цех, захиргаа, сургуулийн цэвэрлэгчээр хаа нэг ажиллах боловч бие хар нь гэнэтхэн "муудаад" л ажлаас гарчихна. Мал хуйтай харчуул, өвгөд ч байсан хамаагүй мах шөл, мөнгө төгрөг өгч л байвал "мааслахаас" буцахгүй.
Бас охин Долгор нь ТМС-ийн гал тогоонд туслах тогоочоор ажиллах боловч тус суманд байрлах барилгын цэргийн ангиар гүймтгий, байлдагч түрүүч нарт дурламтгай, ёстой нөгөө "эх нь хээр алаг бол хүү нь шийр алаг"-ын үлгэрээр явдаг бүсгүй билээ. Сумын төвөөс зайдуухан Бор хужирын намгийн ойролцоо Заяат гэх нэгэн дотор хүн ногоо тарьж амьдарна. Пагма авхайг тэр хужаатай зүгээргүй, охин нь ч түүний хүүхэд байх гэж нутаг усныхан өөр зуураа ярилцах. Нээрээ ч Долгор эрлийздүү царайтай цэвэрхэн цагаан бүсгүй.
Заяат гуай хөнгөн шалмаг хөдөлгөөнтэй, хөдөлмөрч нэгэн боловч хэзээ хаанаас ирсэн, хэдэн настай болохыг нь хэн ч мэдэхгүй. Шар шавраар тоосго цохиж барьсан намхан таазтай нэг муу шавар амбаар боловч дотор нь ороход тохилог дулаан, гоё, ганган хээ хуартай шаазан эдлэлүүд өрөөтэй. Ясан шигтгээтэй хүрэн модон ширээ сандал, өргөн буйдан, өнгө алагласан орны аравч, эрээн шалавч эсгий улавч... Ер байхгуй юм үгүй ч буйдан орон дээр дэлгээтэй барын цоохор арьс нь нүд булаана. Торон хашаа тойруулж хатгасан томоо талбайд төмс, лууван, байцаа, сонгино зэрэг төрөл бүрийн хүнсний ногоо тарина. Ногооныхоо хашаандаа хүн оруулах их дургүй байж билээ. Тэр талбайд бөгтөгнөн зэрлэг зулгааж байсан Заяатын баруугаар нэгэн хүн тэднийхийг чиглэн ирж яваа харагдав.Ямар хүн юм бол доо гэж бодсон Заяат ажлаа орхин хашаанаас гарч, амыг нь сайтар бэхлэн тагзныхаа өмнөх бандан сандал дээр очиж суун урт гаансандаа янлуй ханхалсан тамхи нэрж асаалаа.
Нөгөө хүн ойртон ойртсоор танигдахтай болсон хойно нь Заяат түүнийг Пагма болохыг таньж гуяа алгадан босч шар шүдээ орсойлгон инээж, нуруугаа үүрэн алцайн зогсов. Пагма ч хүрээд ирлээ.
-Хай, Пагма аа, чи яасаа сайхаа. Биеэ сайн гэж арзайтал инээн Пагмын нуруу хондлойг илж, зузаан хонгон дээр нь пад пад алгадан угтлаа. Пагма уцаарлангуй,
-За за, уулзуутаа л бөгс бөөр ухаад унадаг юм зүгээр. Аяга ус ч болов хийгээд өгөөтөх, хатаж үхэх нь гэв.
-Хай тэлий болохоо яахаа, ууваа ууваа гэж Заяат бувтнан хаалгаа онгойлгон дэлгэж тэд дотогш орцгоолоо. Пагма оруутаа барын арьс бүхий буйдан дээр дээш харан тэрийн унаж, "ёо ёо, алхсаар байтал бүр салж унатлаа ядарчихлаа байна" гэж ялархан хэвтлээ. Заяат түүнд сэнжтэй төмөр аяганд хүйтэн хар цай хийн ирж
-Тиймаа тиймаа. Чи яадаарсаа. Би оодоохаа гэсээр гал тогоонд түмлэн сав, аяга шаазан, хутга заазуур болоод явчихлаа. Түмэн шидийн ногоо цагаа холин ходоод эргэж, шүлс асгарам үнэр ханхлуулан хуурч хайран ямар нэгэн хоол хийн, цай буцалгана. Гадаа халуун, гэрт гал түлсэн нь бүр ч бүгчим хойно амь тэмцэм халуун боллоо. Пагма хувцсаа нимгэлэн хамаг байдаг нь гэрэлтсэн сарпаанчигтайгаа байдгаа дэлгэн хэвтэх түүнийг Заяат шүлэнгэтэн гөлөрч шүлсээ гүд гүд залгин "Хай сайхаа сайхаа" гэж үглэн бөвтнөж ширээ засан, таваг дийз дүүрэн халуун, хүйтэн ногоо, аяга шаазан өрнө. Аазгай нь хөдөлсөн өвгөн хужаа тэрийн хэвтэх Пагмын дэргэд суун нүцгэн гуяыг нь хүрз гаапууны ишэнд эвэршсэн алгаараа илэн таалж "Хай чи босоо, хоолоо ийдаа" хэмээн аргадан гуйж тал засна.
Пагма хөл гараа нийлүүлэн нумран сунайснаа босч нүдээ нухлан, ямар муухай халуун бүгчим юм бэ гэсээр бөгсөө хаялан данжаадыг тачаадуулсйар хөлөө ачин жомбойж суулаа. Заяат түүнд хоол, цайг нь дөхүүлэн ойртуулж, савх авч өгөн бөхөлзсөөр өөдөөс нь харан сууж "за за ийдаа ийдаа" гэсээр өөрөө ч савх авч элдэв төрлийн дарсан давсалсан ногооноос савхдан хоолоо идэцгээлээ. Пагма халуун хоол савхдан тамшаалж сууснаа "Энэ чинь одоо халуун хоолны даруулга маруулга байхгүй юм уу" гээд Заяат өөд цэхэлзэн ширвээтлээ. "Ай тэлий байхагүй яаха" гээд данжаад орны толгой тушаах нүсэр хүрэн шүүгээнээс галуун хүзүүттэй Талын хар" гэдэг хатуу, түлэнхий амттай хятад архи гарган ирж, нүдэн чинээ жүнзэнд хундаглан хоёул барьцгаав. Хоёр гурван хундага уусны дараа Пагмын нүд нь талимаарч ааш нь зөөлрөн Заяатад наалинхайтан, "Долгорт нэг хурган дотортой дээл авч өгөх санаатай, 500 төгрөг хэрэг болоод явж байна даа хө" гэв. Заяат агдасхийн хонин шар нүдээрээ Пагма өөд онийн ширтсэнээ "Юу уу.Тэлий их мүнгоо хаа бинаа" гэж гайхашран өгүүлэв.
Пагма уурсангуй дүр эсгэн -За за. Битгий нарийндаа хатаж үхэл царайлаад бай чи. Чамд байхгүй, хэнд байдаг юм. Үр хүүхэддээ ганц дээл аваад өгчих гэхээр гар чинь татаад үхэх гээд байна уу, бэрд минь. Ямар би өөрөө аваад нөмөрчих гэж байгаа биш гэж шилбэлзсэнээ нүүрээ даран худал енгэнүүллээ. Сандарч мэгдсэн данжаад огло харайн босч мойног хуруутай модон гараараа Пагмын толгойг эв хавгүй илэн "Жа жа, тэлий болоохоогүй яаха. Одоо битгий уйлаа" гэж түүнийг аргадан архи хундаглалаа. Пагма нойтон нүдээ арчсан дүр үзүүлж хий эхэр татсанаа хундагатайг хөнтрөн дахин хийлгэлээ. Архи ууцгаан ногоо савхдаж нэлээд сууцгаасны ард Пагма "Ёо ёо, дотор шатаж толгой эргээд үхэх нь ээ. Жаахан хэвтэхээс" гээд Заяатаар түшүүлэн ор руу салгалан очиж хэвтсэнээ "Өнөөх сэрүүн ундаанаас чинь байна уу. Байвал нэг хийгээд өгчих" гэж Заяатад тушаав.
Заяат "Одооха одооха" гээд мөнөөх шүүгээнээс хар ногоон шилтэй дарс мэт зүйл гарган аягаллаа. Өндөр иштэй, цэцгэн толгойтой ургамлын оройд бурцаглан ургах өвсний хандаар найруулж хийсэн энэ ундааг уухаар Пагмын дотор сэрүү татан, агаарт хөвөх мэт болон мансуурч асар их таашаал авдаг болохоор ирэх тоолондоо түүнээс хүртдэг уламжлалтай. Магадгүй энэ ундааны ид шид, данжаадын мөнгө хоёрт татагддаг ч байж болох юм. Ямар чиг л гэсэн хорин жил энэ тагз руу гүйсэн авхайн жим бүдэгрээгүй л юмдаг.
Олсны ургамал гэх энэ "ананаш" өвсний ид шидийн нууцыг Заяат Пагмад хэлэх нь бүү хэл, түүний барааг нь ч харуулдаггүй байлаа. Дотор хүний дотор санаа гэж... Шидэт ундаа залгилсан Пагма шилээ шөргөөн янцаглаж хормой хотоо сөхөж буулган гиншиж хайвалзана. Энэ л мөчийг хүлээж байсан данжаад хувцас хунараа тайчлаа. Байнгын хүч хөдөлмөрт бахимшиж чийрэгжсэн түүний биед эрч хүч, чивэл тачаал чихэлдэн зангирч байгаа нь харах нүднээ илхэн. Согтуу сүүмэн харцаар Заяатыг гөлрөн ширтэх Пагма, "Шар сэмжилчихээд салж ханана гэж чи ер нь хүн юм уу, ухна юм уу" гэснээ тас тас инээн толгой шидлэн ангалзана.
Заяат "Хай би уухнаа, уухнаа бинаа" гэж арзайн янцаглан инээж унгалдсаар Пагмын хажуугаар орлоо. Бугын чив, цусан эвэр, өвс ургамлаас эхлээд өөртөө чалх нэмэх бүхнийг тан болгон бусдаас нууцлан хэрэглэдэг Заяат, ясан голтой гэгддэг угаараа бахим үзүүрээрээ шувтан урт улаан чивээрээ "тоглон" сэрээж хэвтэнэ. Түүний нь өндийж харсан Пагма "Пөөх ямар аймаар юм бэ" гэж одоо л тэрийг нь харж буй юм шиг аальгүйтлаа.
Данжаад өндийн, Пагмын нийлэг сарпаанчигны хормойг сөхөн нил ягаан дотоожийг нь шувт татан шалан дээр хаяж хоёр хөлийг нь мөрөн дээгүүрээ тохон өрөөсөн гараараа хүзүүгээр нь уургалан түүнийг эвхэх мэт атируулснаа өнөөхөө базлан салтаа өөд нь чичлэн умдагны нь үүдийг нээн угт нь тултал зоохуйяа "Ооё... орчихлоо ш дээ, зоочихлоо ш дээ. Ээж ээ.. .ээ яанаа" хэмээн эг маггүй хашгичих Пагма эвхэгдэж бүлтэрсэн бөгсөө тонтогнуулж займчин оцогноно.
Хуял тачаалын усан манан буусан хонин шар нүдээрээ Пагмын талимаарч сүүмийсэн нүд рүү ширтэх данжаад түүнийг хүлсэн мэт баглан дарж хүчлэн хүчлэн балбаж гарлаа. Орь дуу болон ноололдох тэдний бөгс бөөрний ажил од түгтэл үргэлжлэв. Уусан архи ундааныхаа шидэнд нам цохиулан унтацгаалаа.
Энэ үед Долгор бүсгүй дотоодын цэргийн барилгын ангийн дориун хоёр байлдагчтай эзгүй гэрийнхээ баруун хойморт эхээс сурсан эрдмээ үзүүлж байлаа... Тэр намар нь аймгийн цагдаагийн хэлтсээс бөөн цэрэг цагдаа ирж Заяатыг баривчлаад явлаа. Өвгөн данжаад ногооныхоо хашаанд хар тамхины ургамал тарьдаг байжээ. Нутаг буцсан уу, шоронд орсон уу, огт сураг аниргүй таг. Аль эсвэл хаа нэгтээ ахиад нэг Пагматай дахиад нэг Долгорыг "үйлдвэрлэж" хэвтээ ч юм бил үү, хэн мэдлээ.