Америкийн
нэрт эрдэмтэн Дэвид Мид өөрийнхөө "Planet X: The 2017 Arrival" ажилдаа
2017 оны аравдугаар сард дэлхий “Х гариг” буюу Нибиру гаригтай мөргөлдөн
бүрэн сүйрнэ гэсэн дуулиантай мэдээлэл оруулсан байна. Түүний
бичсэнээр бол ийм явдал болохыг судлаач эрдэмтэд хэзээний мэдэж байсан ч
олон түмнийг сандралд оруулахгүйн тулд нуусаар байгаа гэнэ.
Мид өөрийнхөө дүгнэлтийг газар хөдлөлийн давтамж, баримтад тулгуурлан гаргасан байна. Түүний цуглуулсан мэдээлэл, статистик үзүүлэлтэд манай дэлхий дээр газар хөдлөлийн тоо, давтамж нь жилээс жилд өсч байгаа нь Х гариг ойртож байгаатай холбоотой гэнэ.
“Х гариг” буюу Нибиру гариг 2017 оны есдүгээр сар гэхэд Охины ордод орж ирэх бол аравдугаар сарын 5 гэхэд Нарыг бүрэн халхална гэж Мид үзэж байна. Эрдэмтэн бас үүнийг эртнээс мэдсэн болохоор дэлхийн элитүүд аль хэдийнээ энэ аюулаас хамгалаах хоргодох байр бариад эхэлчихсэн гэжээ.
Үүнийг эрдэмтэд “Х гариг” Нарны аймгийн Тэнгэрийн ван юм уу, Далай ван гаригтай мөргөлдөнө гэснийг хэвлэлүүд дамжуулж байсан юм.
Ертөнцийн төгсгөл болох тухай хэвлэлүүд нэг биш удаа мэдээлж байсан. Х буюу Нибиру гариг дэлхийг устгах гэж байна гэж хоёр ч удаа, 2015 оны ес, арванхоёрдугаар сард бичиж байсан. Харин NASA болохоор үүнийг зүгээр л интернетээр дуулиан тарих гэсэн домог гэж няцааж байжээ.