Монголын дараагийн шинэ топ моделийг шалгаруулах тэмцээний эрэгтэй шүүгчээр ажиллаж буй загвар өмсөгч, жүжигчин Н.Оргил. Тэрээр BBC телевизээс гаргасан "Чингис хаан" киноны гол дүрийг бүтээж өөрийн карьертаа том орон зай үүсгэсэн ба Америкийн драмын урлагийн академид жүжигчин мэргэжлээр суралцсан. Мөн 1996 онд Монголын топ модель болсон ба загвар өмсөгчийн мэргэжлээр хэсэг хугацаанд ажиллаж, дараа нь олон улсын хэмжээний цөөнгүй кинонд дүр бүтээсэн байгаа.
Жүжигчнээс гадна Н.Оргил Netflix-ийн Марко Поло киноны монгол талыг хариуцсан продюсер, Asia's got talent тэмцээнд монгол уран бүтээлчдийг хариуцсан продюсероор ажилласан туршлагатай нэгэн юм. Тэгвэл "Mongolian next top model" шоу эхэлсэн цагаасаа хойш 11 дэх дугаараа олон түмэнд хүрэгчихээд байна. Одоогоор шоунд шилдэг зургаан оролцогч үлдсэн бөгөөд тэдгээрийн аль нэг нь Н.Оргил шүүгчийн ивээлээр шоуг өдий хүртэл үргэлжлүүлсэн хэмээх яриа сошлаар яригдсаар байгаа юм. Тэгвэл таны бодлоор эдгээр зургаан оролцогчдын аль нь Оргил шүүгчийн ивээлд багтсан юм бол оо.