Харин 10 жилийн дараа гэнэт нэгэн гэрэл үзэгдэж эхлэв.
Холоос бараг харагдахгүй хэдий ч ойртоод харвал үзмэн ягаан өнгийн гэрэл тун тод асч байгаа нь харагдаж байна.
Та тэнд юу байсныг олж мэдмээр байна уу?
Бүү санаа зов. Таны бодсон шиг тийм аймшигтай зүйл биш. Ойролцоох барилгад нь ажилладаг нэгэн эмэгтэй тэр гэрлийг жижигхэн гацуур байсан гэж сошиал медиа
дээр бичжээ.
Гэсэн ч өөр нэгэн хэрэглэгч барилга дотор орж зүгээр л нэг хайрцган дээр мэс заслын гэрэл туссан байсан гэж хэлсэн байна. Баталгаажуулж зургийг нь хүртэл даржээ. Эмнэлгийн тоног төхөөрөмж нөөц тэжээлтэй байдаг бөгөөд ямар нэг шалтгаанаар гэнэт ажиллаж гэрэл гаргасан байна.