-55 настай эмэгтэй. 165 см өндөр 64 кг жинтэй, Тамхи татдаггүй, архи огт уудаггүй. Хувийн байгууллагад ажилладаг. Элдэв муу
зуршилгүй. Сэтгэл судлаач, эдийн засагч мэргэжилтэй. Татлаа түтлээгүй. Илэн далангүй, муу санаагүй. Цэвэрч нямбай.
- Соёлтой, эмэгтэй хүнийг хүндэлдэг, татлаа түтлээгүй, архи тамхи тохируулан хэрэглэдэг 40-50 насны залуутай танилцана. Сэтгэл нийлвэл хамт амьдарна гэсэн сонины зарыг Баянтөр бусдаас илүүд сонгож авчээ. Татлаа түтлээгүй гэдэг нь ганц бие юм уу хүүхэд шуухдаасаа хамааралгүй эрх зоргоороо байдагхүн гэжойлгов. Бас өөрөөсөө залуу эртэй танилцахыг хүсжээ. Баянтөр 42-той. Нэг хүүтэй эхнэрээсээ салаад гурван сар болоход авгай нь түүнийг гэртээ оррх бүү хэл шагайхыг тас хориглосон тул татлаа түтлээгүй гэсэн үг. Өөрийгөө тэр архи тохируулж уудаг гэж боддог. Харин сүүлийн гурван сард айл айлын хаяа бараадаж төвөгшөөгдөөд орц хонгил, эмнэлэг домнолог хэсэн хоног өнгөрөөж яваа. Хааяа ээжтэй нь амьдардаг охин дүүгийндээ очиж ус цасанд орон хир буртагнаасаа салж, хүргэний хувцаснаас илүүчилнэ. Түүнд одоо өөрийг нь аргадаад юмуу эр хүний үүргийг нь гүйцээлгээд хамтдаа аж төрөх эмэгтэй хэрэг болоод байв. Тэгээд сонины зараас тэр эмэгтэйг сонгожээ. 55 гэдэг бол Баянтөрөөс үе мултарсан хөгшин авгай. Гэхдээ түүний хувьд хөгшин нь падгүй байлаа. Царай муутай ч хамаагүй. Доголон нүцгэн, сохор дүлий биш л бол болж байжээ.
Тийм сонины газраас хэдэн төгрөг төлж гар утасны дугаарыг нь авч залгалаа. Хөгшин хүүхэн гэхэд залуухан ялдам дуу хоолойтой эмэгтэй байв. Баянтөрийг утсаар чухам байцаах шиг шалгааж гарчээ. Минут яваад байдаг. Мөнгө нь дуусах дөхөөд байдаг. Дэргэд нь бас хажуу хавийн хүмүүсээс зовж түмэн дансаа шүүлгэж буман түүхээ дэлгэж, мянган явдлаа задлах болсон нь таатай биш байв. Ерөөсөө больё, очьёо гэхэд автобусны зардал ч үгүй боллоо гэж санах зуурт өнөө авгай "Одоохон хүрээд ир" гээд тэнд энд хэмээн очих газар, зогсох нутгийг нь зааж өгчээ.
Заасан газар товлосон цагт нь Баянтөр очоод х ү л э э в . Заазлуулах мал шиг хэн намайг төхөөрөх бол, битгий өвтгөөсэй гэж байгаа аятай хагас цаг харзнав. Өөрийг нь хэн нэгэн тандан ашиглаж буйг зөнгөөрөө мэдэрч байлаа. Сохор доголон, тарган туранхай хэн байсан ч зүс царай гайгүйхэн хооллоод хувцаслаад байж чадахаар эмэгтэй байвал дүүрчээ гэж тэр бодож байжээ.
Гэнэт ард нь "Сайн уу, чи Баянтөр мөн үү! гэх дуунаар эргэж хараад тэр алмайран зоСсов. Хойно нь ганган гэж жигтэйхэн, уруулаа шунхан улаанаар будаж, хөмсгөө тод зурайлган будсан дэгжин цагаан шар авгай зогсоно. Энэ хээнцэр авгайд би ч гологдож дууслаа хө хэмээн тэр бодоод хөөхөөс нь өмнөхөн явж үзье гэж санатал,
- Намайг дагаад яв! гэжээ. Үнэмшихэд бэрх зүйл болох нь тэр. Тэд үг дуугүй алхсаар зэргэлдээх орон сууцны байшингийн долоон давхарт гарчээ. Хоёр өрөөнөөс гадна гал тогоотой цэвэрхэн тохилог айл ажээ.
- Намайг дагаад яв! гэжээ. Үнэмшихэд бэрх зүйл болох нь тэр. Тэд үг дуугүй алхсаар зэргэлдээх орон сууцны байшингийн долоон давхарт гарчээ. Хоёр өрөөнөөс гадна гал тогоотой цэвэрхэн тохилог айл ажээ.
- Иргэний үнэмлэхээ гарга! гэж тушаахад тэр есоор дагалаа.
- Эхнэр хүүхдээсээ салсан чинь архинаас болсон нь харваас илт байна. Чи их уудаг байлгүй гэхэд,
- Хааяа хэтрүүлчихдэг гэж хариулбал,
- Тэр яахав, харан байж мэднэ хойно. Чи бие хаа эрүүл юм уу. Одоо нүцгэл! гэж шууд тушаажээ. Азаар ус цасанд орсон тул айх юм алга байсан ч танихгүй авгайн урд цэргийн үзлэгээр орж байгаа юм шиг шалдлах нь нэг л тиймхэн санагджээ.
- Чамд боов шоов гэж юм байдаг уу. Байхгүй бол явж болно гэж хангинахад Баянтөр тэр даруй нүцгэлэн тайчлаа. Хаа очиж түүний халдага хэрийн хүүхэнд гологдохооргүй билээ.
- Гайгүй л сэлдий байна. Гэхдээ сексдээ чи ямар вэ. Шөнежин хурьцал хийхэд чалх чадал чинь хүрэлцэх үү гэж тэр авгайг захирангуй дуугарахад, - Тэгвэл одоо шалгаад үзээч! хэмээн Баянтөр хариулжээ.
- Дагаад яв!
Хөшгий нь татсан хөх гэрэлтэй өрөөнд тэд загас наадуулах бус замбараагүй садарлалын тэнгист умбажээ. Нэрийг нь ч мэдэхгүй тэр авгай жинхэнэ утгаараа секс мангас, ёстой эр хүний чөмгийг таших шулам байлаа. Баянтөр эхний хоёр удаагийн сексийг нэр төртэй давжээ. Харин гурав, дөрөв дэх дээр нь чухам нусаа хацартаа наана гээч болсон тул бушуухан зугтан зайлахыг хүсэв.
Тэр авгай хоёрхон минутын завсарлагатайгаар дөрвөн удаа сексдээд "Жоохон амар" гэнгүүт Баянтөрд зуун грамм архи өгчээ. Зуу татсан эр дахин балгахыг бодох нь мэдээж.
- Ахин зуу өгвөл дахиад үзэж таръя! гэж тэр хэлжээ Гэвч Баянтөр дуусгах бүү хэл хэлээ унжуулаад түргэхэн хувцаслан гарч одсон байна. Тэр хээнцэр толиотой авгайд секс машин эрэгтэй хэрэгтэй байсан ажээ. Хэн гэдэг авгай болохыг нь сүүлд Баянтөр олж мэджээ. Баян чинээлэг амьдралтай Баламдулам гэдэг тэр авгайд хүүхдүүд нь юу ч хэлж чаддаггүй, амаар нь байдаг юмсанж. Харин Балам авгай эрчүүдийн шандсыг зөвхөн секс дур хүслээрээ шалгаж арьс махтай нь хатаадаг нэгэн байжээ. Түүнээс хойш Баянтөр ахиж сонины "Танилцъя" зарыг уншихаа байсан юм.