Thursday, February 23, 2017

Баривчилгаанууд ба эрх баригчдын заль мэх

ОУВС-ийн санхүүгийн дэмжлэг үзүүлэх хатуу хэлбэрийг эрх баригчид сонгоод энэ нь манай эдийн засгийн бодит нөхцөл байдалд тун тааруу, нийгмийн байдалд хүнд үр дагавар учруулах шийдэл гэдгийг олон нийт эсэргүүцэж, дургүйцлээ илэрхийлэнгүүт Ардчилсан намын улс төрчдийг цагаан сарын өмнө барьж хорьж байгаа нь, Н.Алтанхуяг даргыг байцааж байгаа нь цаанаа ямар учиртай вэ гэвэл олон нийтийн санаа бодлыг, тэдний анхаарлыг тэрхүү эсэргүүцэл, тэмцлээс холдуулах, харин өөр зүйлд анхаарлыг нь төвлөрүүлэх ПиАр-ын бохир технологи юм.
Мөн өөрсдөө хангалттай идэж ууж, хотыг бараг гишгэх газаргүй болтол зарсан, баяжсан, АН засаглахаас өмнө, бондын мөнгөөр хөрөнгө босгож хөгжилд зориулахаас өмнө босгосон байсан гадаад өр /жишээ нь Сү.Батболдын үед авсан 580 сая ам. долларын өр/, мөн сонгуулийн амлалтанд цацсан хоёр тэрбум долларын өр /жишээ нь, ОТ-оос 350 сая долларын зээл авч тараасныг санаж буй биз?/ тэр бүхний үр дагавар явсаар энэ эдийн засгийн хүндрэлд хүргэсэн гэдгийг ард түмэн бас ухуурахтайгаа билээ.

Гэтэл эдийн засгийг эвтэйхэн аваад явчихын оронд, өөрсдийн тансаглалыг хянах, төрийн данхар бүтцийг цөөлөх, зардал хэмнэх замаар шийдэж болох олон боломжууд байсаар байтал аль хэдийн туйлдаж буй дундаж ангийнхны нуруун дээр, баялаг бүтээгчдийн нуруун дээр бүх ачаагаа үүрүүлээд улам сөхрүүлэх шийдвэр гаргасныхаа бүх бурууг Ардчилсан засаглалын үед эрх барьж байсан хүмүүст тохохын тулд, мөн энэхүү үйлдлээ Монгол түмний цагаан сарын өмнө хийж буй цагаан сарын айл болгонд хүмүүсийн ярих сэдэв нь "АН-ынхны идсэн уусан балаг илэрч байна, эдийн засгийн хямралын эзэд тодорлоо" гэж яриулахын тулд...юм шүү дээ хүмүүс ээ хэмээн Хүний эрхийн хуульч М.Ичинноров бичжээ.