Хятадын Шаньси мужид байдаг Яанху нуур нь хурдны замаар өөр өөр
хэсгүүдэд хуваагддаг юм байна. Энэ жил хуваагдсан хэсгүүдийн нэг нь
цусан улаан өнгөөр эргэлдсэн бөгөөд мэргэжилтнүүд нуурын зарим хэсэгт
өөрчлөлт орсон хэмээн тайлбарлажээ. Яанху нуур нь дэлхийн хамгийн том
давст нууруудын нэг бөгөөд бидний мэдэхээр “Хятадын сөнөсөн тэнгис” юм.
Энэхүү үйл явдал нь нутгийн оршин суугчдын айдаст автуулаад байгаа
төдийгүй Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр онцлох сэдэв болон
цацагдсаар байна.