Saturday, February 25, 2017

Mongolia’s Next Top Model шоу нэвтрүүлгийн Дорноговийн оролцогч Г.Ижилцэцэг нэвтрүүлэг дууссаны дараагаар загварын карьераа үргэлжлүүлэн хөөх уу?

Г.Ихэрцэцэгийг хасагдах үед сэтгэл санааны бэлтгэлтэй байсан ууТа хоёр энэ нэвтрүүлэгт анхорохдоо хэн нэгэн нь түрүүлж хасагдахыг мэдээж хэрэг ойлгож байсан байх.
Хүмүүс анх бид хоёроос асууж байсан л даа "Хэн нэгэн нь хасагдвал яах вэ?" гээд. Энэ талаар бодож байсан ч ямар нэгэн тодорхой төсөөлөл байгаагүй. Тэгээд хэн нэгэн нь хасагдахаа ойлгож байсан ч эхний дугаарт хасагдана гэж огт бодоогүй. Ихэрээг хасагдах үед үнэхээр эвгүй байсан. Хамгийн гол нь уулзуулахгүй шууд явуулчихдаг нь хэцүү юм байна лээ. Уулзаад, юм яриад, захих үгсээ хэлээд, салах ёс хийгээд үлдсэн бол сэтгэл санаа илүү тайван байх байсан болов уу. Тэгтэл нэг бүхэл юмыг салгаж байгаа мэт шууд аваад явчихдаг нь их хэцүү байсан шүү. Үүн дээр л жоохон сэтгэл санаа тавгүйрхсэн дээ.
Ихэр хүмүүсийг хоорондоо онцгой холбоотой гэж ярьдагНэг нь өвдөх үед үүнийг мэдэрдэгэсвэлүг хэлэх шаардлагагүйгээр бие биенээ хормын зуур ойлгодог гэх мэтХарин та хоёрын хувьд иймонцгой холбоо ажиглагддаг уу?
Ихэр хүмүүсийг хүйн холбоотой, бие биенээ мэдэрдэг, гоо үзэсгэлэн бүр ухаанаа хүртэл хувааж төрдөг гэдэг юм байна лээ. Бид хоёр багадаа нэг нь өвдөхөөр дагаад өвдчихдөг, ээжийгээ их л зовоодог байсан гэсэн. Ер нь л их нэгнээ дагадаг, нэг амьтай гэх үү дээ. Одоо бол том болоод тэр нь зүгээр болсон. Гэхдээ л нэг нь бие муу, эсвэл сэтгэл санаа тавгүй үед зүүдлэгдээд байдаг.
Гэр доторх уур амьсгал ямар байна вэ? Та хэд бие биендээ хөгжилтэй хоч өгсөн үүНууц биш болхуваалцаач?
Гэр дотроо эвтэй, хоорондоо хялбархан ойлголцож байгаа. Анх олон охид нэг доор амьдарна гэхэд "яах бол доо" гээд л их санаа зовж байсан. Шоуны эхэн үед бусадтайгаа нэг их дотно харьцдаггүй, зөвхөн өрөөнийхөө охидтой нийлдэг байсан. Харин нэвтрүүлгийн хоёр байна уу, гурав дах дугаараас эхлээд бүгдэнтэй нь найзалж, нөхөрлөж эхэлсэн. Бүгд их ухаалаг, өөр өөрийн гэсэн онцлогтой, бие биенээсээ суралцах зүйл ихтэй шүү. Бид интернет, утас болон аливаа бусад технологийн хэрэгсэл ашигладаггүй болохоор завтай үедээ хоорондоо хөгжилдөж, юм ярьж суудаг. Мөн бие биенээ их шоглодог. Бид нараас яг тогтсон хочтой нь манай Сараа байсан. Сарааг анх хараад л хэн нэгэнтэй маш адилхан санагдаад, бодоод л байсан. Тэгсэн Мулан байсан юм байна лээ (инээв).
Реалити шоу нэвтрүүлэгт оролцохын хамгийн хэцүү зүйл нь юу вэ?
Миний хувьд хамгийн хэцүү зүйл камер. Хаана ч, хэзээ ч үргэлж камер байдаг. Энэ нь хэдийгээр хэцүү ч реалити шоуны гол утга учир нь юм. Хүмүүсийн жинхэнэ амьдрал, хоорондын харилцаа, өрсөлдөөн гээд л бодит зүйлсийг гаргахаар зорьж байгаа. Хамгийн гол нь бид нарт ямар ч утас, интернет байхгүй учир нэвтрүүлгээ үзэх боломжгүй байгаа. Энэ нь их хэцүү. Нэг ёсондоо гаднаас ямар ч мэдээлэл авахгүй, зөвхөн нэвтрүүлэг, зураг авалтандаа л төвлөрнө гэсэн үг. Хүн нэг юманд хэт их төвлөрөхөөр сэтгэлзүй их хямардаг юм байна лээ. Зургандаа ямар гарсан бол, шүүгч нарт таалагдах болов уу, нэвтрүүлгийг хүмүүс үзээд юү гэж бодож байгаа бол гээд л санаа зовох зүйл их байгаа.
Нэвтрүүлэгт оролцож байгаа Г.Ижилцэцэг бодит амьдрал дээрх шигөөрийнхөөрөө байж чадажбайгаа юу?
Анх бага зэрэг биеэ барьдаг байсан. Харин одоо бол яг өөрийнхөөрөө байж чадаж байгаа. Гэхдээ мэдээж хэрэг энэ нэвтрүүлгийг олон хүн, тэр дундаа өсвөр насныхан үзэж байгаа. Тийм учраас би ярьж байгаа зүйлийнхээ агуулга, илэрхийлэмжийг аль болох эерэг байлгах ёстой юм болов уу гэж бодож байгаа. Ер нь загвар өмсөгч хүн гэдэг үргэлж олны өмнө байдаг тул биеэ зөв боловсон авч явах нь их чухал.
Нэвтрүүлэг дууссаны дараа загварын чиглэлээр үргэлжлүүлэн явъя гэж бодож байна уу?

Би фото модель чиглэлээр явъя гэж бодож байгаа. Хувцас амилуулж, тайзан дээр алхдаг загвар өмсөгч биш, харин зураг авалтанд оролцож, фото чиглэлээр түлхүү ажиллавал надад илүү зохимжтой байх. Гэхдээ яг тодорхой шийдвэр гаргаагүй байгаа. Гарч байгаад л шийднэ дэ