Friday, February 24, 2017

Хишигдалай, Маралжингоо нар хэнэггүй байсан нь

Хээгүй  Хишигдалай, хүчирхэг хоолойтой Маралжингоо нар бондгор туулай чэллэнжид нэгдлээ. Бондгор туулай  тоглоомын дүрэм нь хөөсөн чихрийг хацарлуугаа хийж бондойлгон хэн их чихэр амандаа хийж “Бондгор туулай” гэж хэлж чадсан нь ялагч болдог ажээ. Тэгвэл Монголын урлагийн салбарт өөрсдийн орон зайтай залуу дуучид маань энэ жижигхэн хөгжилтэй тоглоомыг тогложээ. Тэд ажил хэргийн биш амьдралын найзууд бололтой. Хишигдалай хэзээний хээгүй гэдгээрээ олон нийтэд алдартай нэгэн. Харин Маралжингоо өөрийн хүчирхэг хоолойгоороо олон нийтэд танигдсан дуучин билээ. Тэд нэг өдрийн найзуудын тоглоомоо цахим хуудсандаа байршуулж бусдад инээд хөөр бэлэглэжээ.