Friday, February 24, 2017

БАЯНЗҮРХ ДҮҮРЭГТ НАЙМАН САРТАЙ ХҮҮХДЭЭ ГАЗАРТ БУЛСАН ХЭРЭГ ГАРЧЭЭ


Баянзүрх дүүргийн Дарь эхийн эцсийн ганц худагийн аман дор байрлах уулын бэлд 8 сартай хүүхдийг газарт булсан хэрэг гарчээ. Уг хэргийн дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс шалгалт хийхэд биеэ үнэлдэг байсан нэгэн бүсгүй 2016 оны хавар найзтайгаа ганц худагийн аманд байрлах хоосон хашааны дэргэд 8 сартай хүүхдээ гялгар уутаар хэд давхарлан боожн чихэр боорцог гэх мэт зүйлсийн хамт цаасан хайрцганд хийн газарт булсан байжээ.

Уг хэргийг үйлдсэн бүсгүйн найз нь санамсаргүйгээр хэргийн талаар цухас дурдаж явсан нь цагдаагийн байгууллагын чихэнд хүрж улмаар шалгагдаж эхэлжээ. 8 сартай хүүхэд амиа алдсан байсан уу, эсвэл амийг нь хөнөөн газарт булсан уу гэдэг одоогоор тогтоогдоогүй байгааг цагдаагийн албанаас мэдээллэв.