Германчуудын атаархлаас ангид амьдрахыг хүссэн саятан Bastian &
Maria Yotta хоёр Америкийн тэргүүн баячуудын амьдардаг Beverly Hills – т
нүүж иржээ.
Учир нь Германд Maria – гийн хөхийг ямар том юм бэ хэмээн элдвээр хэлдэг
бол Bastian – ийг Ferrari 458 – аараа салхи татуулан давхихад нулимах
нь ч энүүхэнд байсан юм.
Тиймээс тэд Америк мөрөөдлийг тээн Лос Анжелесийг зорьсон нь энэ юм. Энд
тэднийг хэн ч гоочлохгүй бас хэн ч тэдэнд атаархахгүй. Хэн хийж бүтээнэ
тэр хэрээрээ хүссэнээрээ амьдарна. Тэдний нэг сарын амьдралын өртөг
$100.000 ам.доллар байдаг.
Bastian & Maria хоёр өглөө болгон бүтэн биеийн массаж хийлгэдэг бол долоо хоногийн таван өдөр гүйлтээр хичээллэдэг.
Улс дамнасан бизнес эрхэлдэг Bastian 1991 – 2001 оны хооронд цацагдаж
байсан Baywatch телевизийн цувралыг үзэж өссөн ба аль хэдийнэ өөрийн
гэсэн Baywatch – аа бүтээчихсэн бас Pamela Anderson – оос тачаангуй
бүсгүйтэй учирчээ.
Bastian & Maria хоёр гурван жилийн өмнө Munich хотын нэгэн зоогийн
газар танилцжээ. Maria хайртай залуугийнхаа төлөө сайхан эмэгтэй байхыг
маш их хичээдэг.
Тэрээр ~ Би өглөө эртлэн босдог. Тэр намайг хөөрхөн байхад дуртай.
Заримдаа би гэртээ $2000 ам.долларын даашинз өмсөх ч тохиолдол бий.
Bastian намайг секси хувцастай байхыг харах сайхан байдаг гэсэн юм.
Тэгвэл Bastian – ийн хувьд том хөхөнд дуртай. Тийм ч учраас Maria – гийн
хөхийг томруулсан бас том хөхтэй байх нь Maria – ааг өөртөө итгэлтэй аз
жаргалтай байлгадаг гэж үздэг.
Саяхан тэр хоёр сарын $10.000 ам.долларын түрээстэй байрнаасаа гарч илүү том илүү үнэтэй байшинд нүүж оржээ.
Bastian & Maria хоёр оройн зоогондоо $10.000 – $20.000 ам.доллар
зарцуулна. Bastian – ийн хэлснээр энэ бол зочдоо баяртай бас сэтгэл
хангалуун байлгахын тулд оруулж буй хөрөнгө оруулалт юм.