Ази бүсгүйчүүд хөхнийхөө доор үзэг, нүүрний багс, тэр ч бүү хэл дүүрэн
устай савыг хүртэл тогтоож зургаа авахуулж эхэлсэн талаар бид өмнө нь
хүргэж байсан билээ. Энэ моодыг Япон бүсгүйчүүд цахим ертөнцөөр
эхлүүлсэн бөгөөд Хятад, Солонгосоор дэлгэрч, улмаар дэлхий даяар тархсан
байдаг. Тэгвэл энэ удаад охид бүсгүйчүүдийн дунд дахин шинэ моод
дэлгэрчээ. Энэ нь дахин давтагдашгүй загвартай шинэ дотуур хувцас өөрөө
хийх эсвэл худалдаж аван селфи хийх гэнэ. Реалити шоуны од Ким
Кардашьяан болон түүний дүү нар хүртэл энэхүү моодыг дэлгэрүүлж дэлхий
даяар алдартай болгоод байна.