Хойд туйлд
монгол залуу монгол дээлээ өмсөн аялж, төрийн далбаагаа мандуулж, монгол
гэрээ барин тухалжээ. Enkhsaruul Johannes Enkhsaikhan
(http://facebook.com/enkhsaruul.enkhsaikhan) өөрийн нүүр номондоо энэ
тухайгаа мэдээ зураг оруулсан байна. Тэрээр зохион бүтээгч Д.Батсуурийн
бүтээл “Аянчин” эвхдэг гэрийг аялалдаа хэрэглэж, Хойд туйлын хөрсийг
монгол гэрийн дугуй буйраар тамгалсан нь монгол бахархлын бас нэгэн
бодит жишээ юм.