нгөрсөн 7 хоногт Америкт нэгэн аймшигтай хэрэг гарчээ. Жорж МкШэйн гэх 42 настай эр хоёр хүүхдийнх нь ээж, өөрийнх нь эхнэр 30 настай Кристен МкШэйний амийг хөнөөжээ. Одоогоор амь насыг нь хөнөөсөн шалтгаан тодорхойгүй байна. Гэсэн ч эхнэрээ хөнөөснийхөө дараа түүний Фэйсбүүкээр зочилж дараах зүйлийг постолжээ.
Тэрээр найз нөхөд, гэр бүлийнхэнд нь хандаж утсаа жорлонд унагачихлаа. Утсаа застал Фэйсбүүкээр холбогдоорой гэж бичсэн байна. Учир нь эхнэрээ амьд байгаа мэтээр бусад хүмүүст бодогдуулж, өөрөө хүн амины гэмт хэргээс мултрахыг хүсчээ.
Гэсэн ч гурав хоногийн дараа цагдаа нар түүнийг баривчилж, хүн амины хэрэгт шалгаж эхэлжээ. Хэрэг мөрдлөгийн явцад өөрөө ч эхнэрээ хөнөөсөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна.
Хэрэг гарснаас хойш хэд хоногийн дараа Кристений хамаатан тэдний гэрт зочлоод нэг л сэжигтэй байгааг анзаарчээ. Улмаар цагдаад дуудлага өгч шалгуулахад унтлагынх нь өрөөнөөс Кристений цогцос олдсон байна.