“Vogue” сэтгүүлийн 2017 оны анхны шинэ дугаарын нүүрэнд Монгол бүсгүйн
зураг нийтлэгджээ. Алдарт "Vogue" -ийн нүүрийг чимсэн Б.Ялгуун нь
"Монгол модель" агентлагийн загвар өмсөгч бөгөөд өдгөө Тайландад
менежментийн чиглэлээр сурдаг аж. Дөнгөж 20 нас шүргэж яваа тэрбээр
Италийн загварын "Marco De Vincenzo" ордны “Pre-fall 2017” брэндийн
цуглуулгыг сурталчилж зургаа авхуулсан байна.