1. Бүхнийг эхлээд өөрийн бие дээр туршиж үзэх хэрэгтэй болдог. Нэг нууц задлахад сексийн тухай нийтлэлүүд дээрх шинэ санаа, байрлал, тоглоом гээд бараг бүгдийг би өөрөө туршиж үзсэн шүү.
2. Ажлын шаардлагаас болж байнга шинийг эрэлхийлэх хэрэгтэй байдагт найз залуу маань дуртай ч энэ талаар бичихийг минь үзэн яддаг.
3. Гоолингоод ажилладаг гэдгийг маань мэдсэн бүх хүмүүс эхлээд “Танай сексийн тухай нийтлэлийг хэн бичдэг юм бэ?” гэж асуудаг. Гэхдээ би өөрийгөө гэж бараг хэлдэггүй л дээ.
4. Эргэн тойрны маань хүмүүс бүгдээрээ надаас сескийн тухай зөвлөгөө хүсдэг. 5. Найзуудтайгаа тойрч суугаад юм ярьж байхад сексийн тухай яриа өрнөх үед бүгд намайг юуны тухай ярих бол гэсэн шиг анхаарлаа маш сайн хандуулдаг.
6. Найз залуу маань миний ажилд дургүй. Учир нь тэр намайг хувийн амьдралаа бусдад зарлан тунхаглаж байна гэж үздэг. Гэхдээ би өөрийнхөө ч түүний ч нэрийг огт дурддаггүй шүү дээ.
7. Найз залуутайгаа туршсан туршилтаасаа арай өөр зүйл биччихсэн байвал шууд намайг харддаг. Учир нь тэр намайг өөрөө туршихаас өөр мэдээллийн эх сурвалжгүй гэж боддог юм шиг байна лээ.
8. Найзуудынхаа сексийн амьдралын талаар зовлон жаргал бүгдийг би цээжээрээ мэднэ.
9. Надаас авсан зөвлөгөөгөө найзууд маань амьдрал дээрээ хэрэгжүүлээд үр дүнг нь заавал хуваалцдаг. Уг нь би тэг гэдэггүй л дээ. Гэхдээ эргэж хэлэх нь надад таалагддаг.
10. Эгч маань хүртэл бэлгийн амьдралынхаа тухай надаас зөвлөгөө авахыг хүснэ.
11. Шинэ нийтлэлийн санаа олох гэж аав ээжийнхээ гэрт +18 кино үзэж байгаад 4 настай дүүдээ баригдаад гэм хийсэн юм шиг эвгүй байдалд орж байсан. Харин ажлынхан маань намайг үзэж байгааг харвал огт тоохгүй байх. Үгүй юм болов уу?
12. Миний компютерийн дэлгэц дээр тачаангуй нүцгэн хосын зураг бий. Энэ нь ажилдаа бүрэн төвлөрч, илүү гоё нийтлэл бичихэд маань тусалдаг.
13. Хэтэрхий баригдмал сэтгэлгээтэй хүмүүсийн “аймшигт” сэтгэгдлүүдийг огт уншихаа больсон. Уншсан ч миний ажлыг шүүмжилж байна гэж биш хөнгөнөөр хүлээн авч сурсан.
14. Сексийн тухай зовлон бэрхшээлүүдээ бичсэн маш олон цахим зурвасуудад би хариулах хэрэгтэй болдог.
15. Хүмүүсийг сэтгэлгээний хувьд илүү нээлттэй болоосой гэж би чин сэтгэлээсээ хүсдэг.
16. Секс шопт наснаасаа олон удаа орж үзсэн бас бүтээгдэхүүнийх нь тухай хэтэрхий нээлттэй ярьдаг Монголын анхны эмэгтэй би байж мэдэх юм.
17. “Ийм зүйл Монголд байдаг гэж үү?” гэмээр сонин үдэшлэгт уригдаж байсан.
18. Найзуудынхаа төрсөн өдрийн хамгийн гайхалтай хэрнээ нууц бэлэгний эзэн бол би.
19. Өөрийн биеийн зарим хэсгүүдийг өөр нүдээр хардаг болсон. Хөлийнхөө хурууг хүртэл шүү.
20. Өдөр ирэх тусам сексийн талаарх сэтгэлгээ задарч, эрчүүдтэй харилцах харилцаа ч сайжирна.
21. “Ажлын өдрөө сексийн тухай бодож өнгөрүүлдэг үү?” гэж нэг найз маань надаас асууж байсан.
22. ЭНЭ нийтлэлийн дараа нэг хүн надаас чи үнэхээр ийм олон залуугаас энэ асуултыг асууж, ийм хариулт авсан хэрэг үү? Санаа чинь зовоогүй юу? гэж асуусан.
23. Нэг уншигч бүсгүй маань надаас өөрийнх нь Жи цэгийг олоод өгөөч гэж гуйж байсан.
24. Миний бичсэн нийтлэлүүдийн ихэнх нь фэйсбүүк дээр 1 ч like-гүй хэрнээ маш өндөр хандалттай байдаг. Учрыг нь та нар мэдэж байгаа биз дээ?
25. Ажлаа хийж байх ихэнх үед надад ажил хийж байгаа мэт мэдрэмж төрдөггүй. Гэхдээ би ажилдаа дуртай.