Saturday, February 25, 2017

Улаанбаатарт биеэ үнэлж явсан Таня Бадмаеваг Оросын мафи олзлов /Насанд хүрэгчдэд/

Биеэ үнэлэх явдал нь зөвхөн хэсэг бүлэг ядарсан задарсан хүмүүсийн мөнгө олох гэсэн үйлдэл бус харин олон нийтийг хамарсан амин зуулгаа тэжээх гэсэн өргөн цар хүрээтэй үйл явдал болж хувираад байгаа ажээ. Саяхан СХД-ын цагдаагийн хэлтсийнхэн Нэгдүгээр хорооллын өмнөх Саппора төвийн урдаас 187 биеэ үнэлэгчийг баривчилж албадан саатуулсан нь үүнийг харуулна. Зөвхөн ганц хорооллын худалдааны төвийн өмнөөс л нэгхэн шөнийн дотор 187 шөнийн эрвээхэй чихдүүлж байна гэдэг янхандалт гэдэг манай эмэгтэйчүүдийн дунд ердийн хэрэглээ болчихоод байгааг харуулж байгаа аж.

Түүнчлэн нийслэл Улаанбаатарт хотод хойд хөрш ОХУ-ын зүгээс биеэ үнэлэгчид хэд гурваараа зорин ирж орон зай булаацалдах явдал ч нэлээд ихэсч байгаа юмсанжээ. Энэ нь сүүлийн үед ОХУ-ын зарим хэвлэлүүдээр "Азийн Монгол орны тэсрэлттэй үсрэнгүй хөгжил, Азийн Кувейт болсон Монгол улс" гэх мэт манай улсын уул уурхайн баялагтай холбоотой өгүүлэл гарч түүнийг нь даган элдвийн цуу яриа дэгдэх болсонтой холбоотой юмсанж.

Сибирь болон Алс Дорнодын хотуудаар Монголын алтан хөгжлийн талаар элдвийн цуу яриа ихээхэн дэлгэрч байгаа бөгөөд "Нэгдүгээр ангийн нусгай жаалууд нь хүртэл гудманд мэдрэгчтэй гар утас бариад явж байдаг. Улаанбаатар бол Азийн хоёр дахь Хонконг болжээ" гэсэн дэл сул яриа Оросын ядуухан хот тосгонуудаар ихээхэн газар авах болсон аж. Улаанбаатар хотын төвд орчин үеийн үнэтэй цайтай машинууд чихэлдэн хахаад зам нь байнга түгжирч байдаг түүнчлэн Япон, Солонгос, Англи, Америкийн бизнесмэнүүд хүртэл Монголд ирээд янз бүрийн үйл ажиллагаа явуулж байгаа гэх мэтээр Монголын хөгжлийг гайхсан яриа хөөрөө ундрах тусам Сибирийн цөллөгийн хязгаарт орхигдсон орос янхнуудын аазгай нь хөдлөн хаа байсан Москва орж мөнгө олъё гэхээсээ илүү энүүхэн Монголын нийслэл рүү ухасхийгээд л бөгсөө үнэлье гэх бодол тэдэнд төрдөг болсон байна.

Саяхан манай улсад ОХУ-ын Эрхүү мужаас Таня Бадмаева хэмээх 19 настай буриад охин биеэ үнэлж мөнгө олохоор иржээ. Тэрбээр Байгаль нуурын хөвөөн дээр орших Баргузин тосгоных бөгөөд өнгөрсөн жил уг тосгоноос манай улс руу таван орос хүүхэн ирж бүтэн жил хэртэй биеэ үнэлсний эцэст цоо шинэ япон тэрэг уначихсан, янзын гоё тансаг хувцастай, орчин үеийн гар утас барьчихсан "Монгол ч ёстой жаргалын диваажин юм аа. Дандаа л хөдөө жуулчны баазууд дээр биеэ үнэлж байгаад ирлээ. Тэнд гадаадын жуулчид манай орос хүүхнүүдийг ихээхэн сонирхож асар өндөр үнээр авдаг юм байна" гэсээр ирсэн аж. Үүнийг сонссон Таня Бадмаева Эрхүү явж их сургуульд сурах бодлоосоо эрс татгалзан Монголд очиж биеэ үнэлэхээр сэтгэл шулуудан хүрч ирсэн байна.

Тэрбээр өнгөрсөн 5-р сарын эхээр манай улсад жуулчины шугамаар ганцаараа хүрч ирсэн бөгөөд хэдийгээр төрөлх хэлээ бараг мартсан ч гэсэн Монголд ирээд Халх буриадуудтай харилцан ярилцсаар эцэстээ эх хэлээрээ гайгүй дориун ярьдаг болчихсон ажээ. Бадмаева Монголд ирсэн даруйдаа анх хотын төвийн асар үнэтэй зоогийн газарт ороод ганцаараа хэсэг суусан байна. Энэ үед түүн дээр нэгэн монгол залуу ирээд тусгай вип өрөөнд үйлчлүүлж буй нэгэн ази эрхэм өөрийг нь урьж байна гэхийг сонсжээ. Ингээд буриад бүсгүй маань нөгөө өрөөнд ороход Сингапураас бизнесийн зорилгоор Монголд ирсэн Хан Ань Ду хэмээх Тайланд эр хүлээж авчээ. Тэрбээр Таняг Оросын буриад гэхийг нь сонсмогцоо хэлмэрчээрээ дамжуулан ихэд таатай байна хэмээн магтаж "Даанч тийм байх аа. Монголчуудаас хөл гуя биеийнхээ галбираар их л өөр байсан юм" хэмээн сүйд болон угтаж авчээ. Таня өндөр зэрэглэлийн "Хан Кемпинский" зочид буудалд тайланд эртэй хамт долоо хоног байж үйлчилснийхээ хөлсөнд дөрвөн сая төгрөг авахдаа дуу алдан гайхсан байна.

Тэрбээр Баргузин тосгондоо байхдаа тэр хавийн оросын шинэ баячуулын банди нарт биеэ үнэлж үзсэн боловч монгол мөнгөөр ердөө 20-хон мянган төгрөг л авдаг байсан болохоор арга ч үгүй. Тэгээд ч буриад царай төрхийг нь оросууд ихэд тохуурхан шоглож "муу малчин монголын нэхий үнэртсэн хүүхэн" хэмээн доромжилж заримдаа сохор зоос ч үгүй хүчирхийлж орхиод хээр хаячихаад явчихдаг байсан аж. Ийнхүү ирсэн даруйдаа долоо хоногийн дотор дөрвөн сая төгрөг гартаа атгасан Таня улам бүр амтшин Улаанбаатарын дээд зэрэглэийн ресторануудыг хэсэж монголчууд болон хятадуудад биеэ үнэлж эхэлсэн байна. Түүнийг монголчууд өөрсдтэйгээ ижилхэн царай зүстэй болохоор анхандаа монгол хүүхэн байна хэмээн тоомжиргүй ханддаг байснаа харин сүүлдээ Оросын буриад гэж мэдмэгцээ ихэд найртай хандан бие биендээ зуучлан нэгнийхээ өвөр дамжуулж мөнгөөр таслахаа больсон аж.

Гэвч монголчуудтай явалдахад тэд ихээхэн дээрэлхүү онгироо, бас архийг хэмжээ хязгаараа мэдэхгүй болтол нь уучихаад сүүлдээ нөгөө ажлаа ч хийж чадахгүй тасраад уначихдаг юмсанж. Заримдаа монголчууд өгөх мөнгөн дээрээ гар татдаг бөгөөд нэг удаа бүр хоёр монгол залуу түүнийг Тэрэлжийн буудалд аваачиж хоёр хоног хамт наргичихаад буудлынхаа мөнгөний тооцоог ч хийлгүй тэр чигээр нь хаян зугтаасны улмаас Таня өөрөөсөө бүх төлбөр тооцоог нь хийн барагдуулсан ажээ. Харин сүүлдээ У Лин хэмээх барилгын ажил хйидэг хятад эртэй танилцсанаар Таня хүүхэн жинхэнэ мөнгөнийхөө авдрын түлхүүрээс атгасан гэхэд хилсдэхгүй.

Тэрбээр Монголд улирлын чанартай барилгын ажил эрхэлдэг тав зургаан хятад түнштэй болсон бөгөөд тэд монгол хүүхнүүдээс илүү орос болон оросын буриад эрлийз хүүхнүүдийг ихээхэн шохоорхож гар татахгүй мөнгө төлдөг юмсанж. Таня өнгөрсөн 6-р сараас наймдугаар сар хүртэл хоёр сар илүүхэн хугацаанд хятадуудтай явалдахдаа бараг 40 сая төгрөгийн олз омогтой ажилласан учир саяхан Баргузин тосгон руугаа очиж эцэг эхдээ цоо шинэ УАЗ-469 машин авч өгөөд буцаж ирсэн байна. Гэхдээ ганцаараа бус тосгоныхоо ажил сургуулыүй гурван охиныг дагуулж ирсэн бөгөөд ингэхдээ "Одоохондоо Монголд бидний орон зай байна. Эндхийн соёлгүй монгол янхнуудаас гадаадынхан аль эрт уйдчихсан учраас орос хүүхнүүдэд боломж асар их гарч байна. Гэхдээ яваандаа Монголын эдийн засаг эрчимтэй хөгжиж Ази, Америк, Япон, Испани хэлтэн улс орнуудын болоод африк хүүхнүүд ихээр ороод ирмэгц биеэ үнэлэх орон зай ихээхэн хумигдана. Тиймээс одоо гарч байгаа энэ алтан боломжийг л алдахгүй ашиглах хэрэгтэй" хэмээн тэднийг ятгаж ухуулсан гэж байгаа.

Харин Таня энэ үедээ Монголд бие даан ажиллаж буй Оросын мафи бүлгийнхэний хараанд орсноо огтхон ч анзаараагүй юмсанж. Зөвхөн ядуу тосгоны жирийн нэг буриад бүсгүй л ганцаараа Монгол улсын нийслэлд янхнууд мөнгө олох алтан боломж байгааг олж харна гэж юу байх билээ. 1996 оноос хойш манайд маш нууцаар элдвийн үйл ажиллагаа явуулдаг байсан Оросын мафийнхан Таня хүүхэн цор ганцаараа ирж хэдхэн сарын дотор биеэ үнэлээд 40 орчим сая төгрөг атган гэр лүүгээ буцаад явсныг өөрсдийн шугамаар олж тогтоосон байна.

Ингээд Таня Бадмаеваг гурван найзтайгаа хамт хил гаалиар орж ирмэгц тэд тосон авч харанхуй амбаарт хэд хоног түгжин айлгаж өөрсдийн эрхшээлд оруулжээ. Ингээд Улаанбаатраас илүү урд хөршийн хил дээрх Эрээн хотод орос биеэ үнэлэгчидийн үнэ ханш асар өндөр болсон учраас тэднийг даруйхан урагшаа хилээр гарган авч оджээ. Ийнхүү манай улс олон улсын биеэ үнэлэх гэмт хэргийн нэгэн үүр уурхай болж хувирчихаад байгааг энэхүү Таня Бадмаева хэмээх ОХУ-ын иргэн буриад хүүхний амьдралаас олж харж болно. Түүгээр зогсохгүй манай улсын нийслэлд хар тивийн биеэ үнэлэгчид ховорхон учраас Хятад дахь Гонконгийн мафиуд сүүлийн үед Эрээнээр дамжуулан хар арьст Африкийн биеэ үнэлэгч хүүхнүүдийг манай улсад сэмхэн оруулж ирээд энд тэнд шөнийн клуб мэтийн газруудад үйл ажиллагаа явуулах болсон гэдэг сураг ч сонсогдож байгаа юм. Ингэхэд эдийн засаг хямарлаа хямарлаа л гээд байдаг гэдэг. Гэтэл харийн мөнгө хайсан биеэ үнэлэгчид хар цагаан арьстангүй манай улсыг зорьж ирээд л Америкийн Лас Вегас шиг л цэцэглэн хөгжиж байгаа нь хачирхалтай бус уу.