Saturday, February 25, 2017

Мисс А.Баярцэцэг бүсгүйчүүдэд анхааруулга өгөв

Уэльс, Англи улсад долоо хоног бүр хоёр бүсгүй найз залуу эсвэл салсан найз залуугийнхаа гарт амиа үрэгддэг гэсэн харамсмаар мөнхүү цочирдмоор судалгаа  хийгджээ. Гэр бүлийн хүчирхийлэл гэдэг охид эмэгтэйчүүдэд түлхүү тулгамддаг. Энэ асуудлаар “Дэлхийн мисс-2016” наадмын шилдэг 11 оролцогчийн нэг А.Баярцэцэг үзэл бодлоо илэрхийлжээ. “Хэзээ ч өөртөө гар хүрсэн хүнтэй хамт байж болохгүй шүү. Нэг  удаа байсан ч хамаагүй” хэмээн цахим хуудсаар дамжуулан охид бүсгүйчүүдэд анхааруулжээ. Эмэгтэй хүнийг нэг удаа алгадаад өнгөрсөн ч бай  тэр нь улмаар даамжирч, наанадаж насан туршдаа “эрэмдэг” бие сэтгэлтэй явах, цаанадаж амь насны тухай асуудал яригдах тул ийнхүү эмэгтэйчүүдэд нэг удаа цохиод авсан ч бай, тэр хүнээс холдох хэрэгтэйг сануулсан байна. Түүнчлэн Music Video Raises Awareness About Domestic Abuse –аас гаргасан гэр бүлийн хүчирхийллийг харуулсан дүрс бичлэгийг хуваалцжээ.