Tuesday, February 21, 2017

Миранда Керр сексээр ангаж явна

Дэлхийн хамгийн залуу тэрбумтан эр өөрийн сүйт бүсгүй Миранда Керртэй хуримаас өмнө огт сексдэхгүй гэжээ. Гэтэл Миранда Керр гэж хэнсэн билээ дээ!
 Үзэсгэлэнт супермодель бүсгүй дэлхийн хамгийн секси эмэгтэйчүүдийг шалгаруулдаг уралдаанд нэг бус удаа тэргүүлж байсан билээ. Тэрээр саяхан ер бусын мэдэгдэл хийжээ: Тэр огт сексгүйгээр хоёр жил болж байгаа гэнэ.

Учир нь, түүний сүйт залуу, гар утасны Snapchat апп-ыг үндэслэгч, тэрбумтан, 26 настай Эван Шпигель 33 настай үзэсгэлэнт сүйт бүсгүйтэйгээ хуримаас өмнө секс хийхгүйгээр шийдсэн аж. Тэд 2015 оноос хойш хамт байгаа бөгөөд өнгөрөгч оны долдугаар сард сүй тавьсан, ирэх зун хуримлахаар төлөвлөж буйгаа зарласан билээ.

Миранда “The Times” сэтгүүлд ярилцлага өгөхдөө Эваны хатуу чанга үзэл бодлын талаар дурдаад, иймээс тэд хуримаас өмнө сексээс татгалзсан тухайгаа мэдэгджээ. Тэд хоёр жил хамт байхдаа үнсэлт, тэврэлтээс цааш хэтрээгүй аж.