Өнгөрсөн оны наймдугаар сард Мүүний шашны сүмийн тэргүүлэгчдийн нэг болох Япон улсын иргэн Мацумото, БНСУ-ын иргэн Кан гах хүмүүсийг баривчилсан. Манай Тагнуулын Ерөнхий газар болон, Эрүүгийн Цагдаагийн газрын зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс шалгасны эцэст Мүүний тэргүүлэгч Японы иргэн Мацумотог Монгол улсаас гаргаж, манай улс руу зорчих эрхийг 10 жилээр хасах шийдвэр гаргажээ.