Friday, February 24, 2017

Дуучин Мино өгзгөө томруулсан уу?

Эрх хонгор дуу, гэнэн яриатай Т.Номин анх загварын тайзан дээр алхаж явахдаа олж авсан Мино нэрээрээ өдгөө ч дуудуулсаар. Амьдралдаа гурван залуутай л байсан хэмээн ам алдсан дуучин, жүжигчин Мино бизнесийн удирдлага чиглэлээр сурч буй гэх. Цагтаа “Sound of kiss” охидын хамтлагт дуулж, “Эмиоци” продакшинд харьяалагдаж явсан түүнийг Дамбын Хишгээгийн бэр байсан гэдгээр нь илүүтэй мэднэ. Нас богинотой цуутай гэрлэлтээсээ хойш жинхэнэ хайраа олж хүүгийн ээж болсон ч ганц биеэр амьдарч байгаа Мино анх “Хүмүүнлэгийн ухааны их сургууль”-д гадаад харилцаа, “Сити ” дээд сургуульд жүжигчний мэргэжлээр суралцаж байсан авч дөрвөн жилийг дүүргэж төгсөөгүй гэдэг. Урлагийн салбараас илүү цаашдаа амьдралд хэрэг болохуйц мэргэжлийг сонгох нь  ганц бие ээжийн хувьд зөв алхам гэж харсан бизээ. Төрөөд гурван жил болж байгаа дуучин бүсгүйг багагүй жин нэмж, мөн  өгзгөө томруулсан гэх яриа байдаг. Харин Мино үүнд албан ёсоор хариулт өгч няцаасан юм. Өөрийн минь байгаа нь л энэ хэмээн өгүүлжээ.