Monday, May 1, 2017

МӨНГӨТЭЙ ХӨГШИН ХҮҮХНҮҮД БОЛИОСОЙ



Сайн уу би өөрт тохиолдсон муухай явдлыг бичихээр шийдлээ би найз залуутайгаа хамт амьдраад 2 жил болж байна.  Бид 25 ч хүрээгүй залуу хүмүүс. Залуу хүмүүс хамт амьдрахад мөнгө төгрөг гээд л бүх л юм хэцүү байх юм. Ядаж байхад би оюутан сургалтын төлбөр гээд л найз залуу маань комьпютер графикч хийдэг байлаа. Ажлын газрын дарга нь гэж нэг 40 гарсан хүүхэн байдаг. Харахад нэг л будаг шунх болсон дээгүүр харсан авгай надад их дургүй байдаг байсын би яагаад надад дургүйг нь гайхаад л байдаг байлаа. Яахав найз залуудаа хоол хийж аваачиж өгдөг ажилд нь садаа болдог юм бол уу гэж бодож байтал харин ч бүүр найз залууг минь сонирхдог байсныг минь саяхан л мэдлээ. Сая энэ намар хурим их боллоо доо.
Тэгээд найз залуу маань манай даргын хүү нь хуримаа хийж байгаа ажилчдаа урьж байна чамайг бас ирээрэй гэж байна 2-лаа очих уу гэсийн. Тэгээд хамт очсон чинь их л сүржин ёстой л баячуудын хурим болсон. Энд тэндгүй ууцгаагаад л бид 2 яахав залуу хүмүүс хөгшин хүмүүстэй нийлж уугаад ч яахав гээд л 2-лаа зүгээр л хоол унд идээд сууж байсан чинь нөгөө дарга авгай ширээнд ирснээ юм хум ярьж байснаа найз залууг маань яагаад уухгүй байгаан та 2 алив уу уу хуримнаас эрүүл гардаг ёс байхгүй гээд л архиар шахаж гарсан. Хэн хэн маань нилээн уусан. Тэгээд нэг мэдсэн чинь ширээ дэрлээд унтчихсан байсан.
Хажууд найз залуу байхгүй байсан болохоор утсаа асаагаад залгасан чинь нөгөө авгай авснаа гадаа найз чинь бөөлжөөд байна би оруулчихья гэхээр нь санаа зовоод гарлаа. Тэгсэн чинь гадаа алга. Хайгаад явж байсан чинь даргынх нь машины доторх гэрэл нь асаалттай харагдахаар нь дөхөөд асууя гэж бодсон чинь 2-лаа нүцгэлцэн байдгийн. Ёооё би бүүр юу хэлэхээ мэдээгүй тэгээд уурлаад гараад ир гээд бөөн уур болсон чинь нөгөө хүүхэн чинь гарч ирснээ чи явчих тэхүү битгий сүр болоод бай л даа май энийг ав гэснээ гарт мөнгө өгсөн. Би чинь бас хүн мөнгөгүй хоосон оюутан байж болно гэхдээ тэр тэнэг хүүхэнд тэгж дээрэлхүүлж байна гэдэгтээ үнэхээр гутарч бас их уур хүрсэн.
Тэгээд найз залуугаа татсан чинь бүүр ухаангүй шал согтуу тасарчихсан байсан болохоор нь яаж ч байсан аваад явсан даа. Маргааш нь найз залуу юу ч санахгүй байсан та 2 ингэж байсан нтр гэсэн чинь үгүй байлгүй дээ гээд юу ч санахгүй байсан. Харин нөгөөдөр ажилдаа очиход нь ажлаас нь халчихсан гээд хүрээд ирсэн. Би ийм хүүхнүүд байдаг гэхэд үнэхээр итгэхгүй юм. Хүү нь бараг л найз залуутай минь чацуу харагдсан. Яаж ийм донтой дэндүү байдаг байнаа. Би харин найз залуугаа буруутгахгүй байгаа зөв биз дээ. Харин та нарын нэг нь ийм зүйлтэй таарсан бол яах байсан бэ надад зөвлөөч үе үе дургүй хүрээд байдаг. Нэг өдөр дэлбэрч мэдрэлтэх вий гэж өөрөөсөө айх юм. Баяртай