“TUUL ONE” хотхоны орцны цонхноос хоёр охин үсэрч, амиа хорлосон талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл албан бус эх сурвалжийн мэдээлснээр амиа алдсан охид 16, 17 орчим настай, ахлах ангийн сурагчид байсан байна.
Тэд 16 давхар байрны 14 давхрын орцны цонхоор үсэрч ийн амиа алджээ. Охидын хувьд “TUUL ONE” байранд амьдардаггүй бөгөөд тухайн өдөр амиа хорлох зорилготой ийшээ орсон байж болзошгүй юм байна.
Мөн хоёр охины нэгийнх нь ар гэр асуудалтай байсан гэх албан бус мэдээлэл байна. Тодруулбал, аав ээж нь салснаас болж хоёр талд амьдардаг байсан охин хойд ээжтэйгээ таарамжгүй харилцаатай болсон аж. Улмаар гэртээ харихгүй хэд хоног гадуур явсан гэх бөгөөд ар гэрийнхэн нь хайсны эцэст олсон байна. Гэтэл дахин алга болсон гэх бөгөөд ингэж явахдаа амиа хорлосон бололтой. Охид дунд сургуулийн ахлах бүлгийн нэг ангид сурч байсан байна…
Үнэхээр харамсалтай. Өнөөдөр өсвөр насны хүүхдүүдийн дунд амиа хорлох үзэгдэл хаа сайгүй гарах боллоо. Дээр дурдсан хоёр охины амиа хорлолт бол зөвхөн нэг л жишээ. Үүнээс өмнө нь, магадгүй өнөөдөр, маргааш ч гэсэн ийм харамсалтай хэрэг гарахгүй гэх баталгаа алга.
Та бод доо. Зөвхөн 2012-2016 онд дунд сургуулийн 92 хүүхэд сэтгэл гутрал, гадуурхал, хүчирхийлэл, дарамт шахалтаас үүдэлтэйгээр амиа хорложээ. Дөрөвхөн жилийн дотор Монгол эх орныхоо ирээдүй болсон 92 хүүхэд хорвоогийн мөнх бусыг харамсалтайгаар үзсэн байх юм. Тэдний үхлийн шалтгаан нь гадуурхал. Гадуурхагдаж буй хүүхэд өөртөө итгэлгүй болж, хичээл сургуульдаа явахаас цааргалах цаашлаад амиа хорлох хүртэл дарамтыг хүлээн авч байна.