Monday, May 8, 2017
Би хүүхдийнхээ төлөө юугаа ч өгөхөд бэлэн БИ МОНГОЛ ЭР ХҮН…
Та бүхэнд энэ өдрийн үдийн оройн мэндийг хүргье. Ер нь ажиглаад байхад манай залуучууд гэр бүлээ араар нь их тавьдаг юм шиг байна. Нөгөө л хардалт зовсон гутарсан хуурсан гэх мэт зүйлс уншиж сууна. Залуустаа хандаж хэлэхэд та нар чинь хайргүй хүмүүстэйгээ хүчээр суучаагүй байгаа биздээ. Хайртай дуртай үхлээ хатлаа гээд хадаг баганаасаа зүүж гэр бүл болоо биздээ. Хуримаа хийхдээ юу гэж тангараг тавьдаг билээ. Өвдсөн зовсон бүх насаараа хамт байнаа гэж энэ үгээ санаж яваарай.
За энэ яахав би гэдэг хүн 4 дахь хүүхдээ өлгийдөн авах гээд их баяр хөөртэй байна. Би хүүхдэд их хайртай бага насаа ганцаараа өнгөрөөж өссөн болоод ч тэрүү та нар боддоо гэртээ ороод ирэхэд ааваа гээд алцаг алцаг гээд ирж байгаа хөөрхөн амьтадыг боддоо юун тэр өөр хүүхэн шуухан бэ ёстой цаашаа шдээ. Тэгээд хүүхэд гаргаж өгсөн тэр ханиа хар хөөрхийдөө чиний миний төлөө л үр хүүхдийг чинь тээж удам угсааг чинь залгуулж яваа амьтан. Сайн бод хүүхэд өнчрүүлж ёсгүй элэг бүтэн шуугиад байж байвал тэр чинь таний танай гэр бүлийн аз жаргал шүү. Би боломж байхад дахиад ч хүүхэдтэй болно гэж боджийно. Би хүүхдийнхээ төлөө юугаа ч өгөхөд бэлэн би монгол эр хүн…
Labels:
онцлох мэдээ,
сонин хачин