Saturday, May 6, 2017

75 настай эмээ, дугуйгаар салат хүргэдэг



Өнөөдөр фэйсбүүкийн хуудаснаа онцлогдсон 75 настай дугуйчин эмээгийн тухай өгүүлье. Энэхүү эмээг н.Туулайбаатар гэдэг бөгөөд Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо амьдардаг аж. Өвөл, зун ялгалгүйгээр дугуй унадаг н.Туулайбаатар гуай хэдийгээр 75 гарч яваа ч өөрийн тарьж ургуулсан олон төрлийн хүнсний ногоогоороо 20-30 төрлийн салат хийж, дуудлагаар хүргэдэг байна.
Бид тун удахгүй н.Туулайбаатар гуайн талаарх сонирхолтой мэдээллийг хүргэх болно. 
О.Туяа