Sunday, May 7, 2017

ЧОНЫН БЭЛТРЭГ ЗАРАХ ГЭЖ БАЙСАН ИРГЭН БАРИГДЖЭЭ

Мөрдөн байцаах албаны Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтсийн алба хаагчид 2017 оны 4-р сарын 22-нд цахим сүлжээнд чонын 6 ширхэг амьд бэлрэг зарна гэсэн мэдээллийн дагуу шалгалт явуулж, гэмт хэргийн шинжтэй болохыг тогтоожээ. Эдгээр чонын бэлтрэгнүүдийг Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3-р багийн иргэн Б нь өөрийн автомашинд тээвэрлэж явсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогджээ. Энэ үйлдэл нь Амьтны тухай хуулийн 9,25,32-р зүйлийг зөрчсөн нь тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн Ан агнуурын хууль тогтоомжийг зөрчих гэсэн гэмт хэргийн шинж агуулжээ. Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр байгалийн, ургамлын төрөл зүйл, ан амьтан, түүний эд эрхтэнг хадгалах, худалдах, худалдан авах, тээвэрлэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.