Saturday, May 6, 2017

Ж.Угтахбаяр: хуучин эхнэр Б.Навчаагийн худал ярианаас болж найз нөхдийнхөө дунд тайван суух эрхгүй боллоо




Тухайлбал, Б.Навчаа нэгэн удаа өөрийн цахим хуудсанд нөхрийнхөө зургийг нэр устай нь тавиад гэрээс нь хулгай хийж, машиных нь шилийг хагалж хорлохоо боль хэмээн сануулсан удаатай.
Тэгвэл түүний нөхөр Ж.Угтахбаяр эхнэрийнхээ талаар үнэнийг хэлжээ. Тэрбээр энэ талаар “Би эхнэртээ гар хүрдэг байсан нь үнэн. Гэхдээ зүгээр байгаа хүн рүү гар хөлөө үсэргээд байдаггүй. Тэр тусмаа эхнэрээсээ өөр эмэгтэй хүн рүү гар далайсан гэвэл би Монголоос бүрмөсөн явъя. Харин гэр бүлд эхнэрээ зоддог нөхөр дарамтлагч уу, аль эсвэл үүр цайхтай зэрэгцээд л хэрүүл шуугиан дэгдээж байдаг эхнэр хүчирхийлэгч үү гэдгийг ялгаж салгах хэрэгтэй. Хэн, хэн маань амьдрал мэдэхгүй байхдаа суучихсан. Алдаж оносон зүйл ч их. Би гэр бүлээ тэжээж, эхнэр хүүхдээ бусдын дор оруулахгүй гэхдээ хэдэн төгрөгийн төлөө нойр хоолгүй зүтгэж явсан. Гэвч одоо хуучин эхнэрийнхээ худал ярианаас болж найз нөхөд, хамт олныхоо дунд тайван суух ч эрхгүй боллоо. Навчаа намайг элдвээр гүтгэж, гүжирдсэн юм зөндөө бий. Би киног нь үзээгүй ч гэсэн, юу хийснийг нь зөнгөөрөө мэдэрч байна. Тэр хүнд өнгөрсөн амьдралынхаа бүх бурууг над руу чихэж, киноныхоо ашиг орлогыг нэмэгдүүлэх хүсэл зорилго байгаа биз. Миний хувьд, ганц охиноо бодоод өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд дахиж гэр бүлийн амьдрал зохиогоогүй. Бас хуучин эхнэрээ дарамталж зовоосон удаагүй. Тиймээс миний ирээдүйн амьдралыг бодож дахин битгий ийм гүтгэлэг явуулаач гэж Навчаагаас хүсч байна. Мөн хуучин амьдралыг минь мэдэхгүй байж намайг элдвээр гоочлох хэрэггүй гэж эрхэм коммент үлдээгчдээс гуйж байна” хэмээв.
Б.Янжиндулам