Ягтүүн шиг” шоуны зургаа дахь дугаар яг одоо Боловсрол суваг телевизээр үзэгчдэд хүрч байна. Харин шоуны хамгийн адтай оролцогч гэгддэг дуучин А.Хишигдалай энэ дугаар дээр үзэгчдийн урмыг хугалж орхив.
Учир нь тэрбээр дуучин Жон Лэжэндийг дуурайсан ч яг өөрийнхөө хоолойгоор дуулчихав. Зарим нэгэн үзэгчид “Яг түүн шиг” байж чадахгүй ч ядаж хичээхгүй юм бол энэ шоунд оролцох ямар хэрэг байна хэмээн сошл орчинд бухимдлаа илэрхийлсэн байв.
Рок попын ертөнцөд цахиур хагалан гарч ирсэн түүнийг хаана ч өөрийнхөөрөө байж чаддаг, чадварлаг хоолойтой дуучин хэмээн олон нийт үнэлдэг ч энэ удаа тэрбээр үзэгчдийн урмыг нэлээд том хугаллаа даа.
Б.Энх-Уянга