Sunday, May 7, 2017

Одбаатар өдөр нь хүний ясаар тоглож, орой нь авсанд ороод унтчихдаг байжээ


1988 он Монгол Улс тэр аяараа л бүхнийг социализмын төлөө гэсэн уриатайгаар лоозонгоо хийж мандан байсан үе. Дархан үйлдвэрийн хот болохоороо ажил ид нүргээний бүтээн байгуулалтын оргилдоо хүрч төлөвлөгөө нормоо давуулан биелүүлж олон ч хөдөлмөрийн гавшгайчид ээлж дараалан төрж байв. Хуучин хорооллын 38, 39-р байрнууд гаднах тохижилт, соёлч өрх олонтойгоороо бусад байрныхнаас илүү байв. Гэвч ганц хоёр жилийн дараа энэ бүх бүтээн байгуулалт нь зогсож нийгэм өөрчлөгдөн лангуу хоосорноо гэдгийг тэр үед хүмүүс мэдэлгүй ажлаа хийсээр л байсан юм. Энэ үед буюу 1988 он 39-р байрны нэг ангийн хөвгүүд болох Ж.Энхбаяр, Мок Энхбаяр, Хамбага, Лхаагаа , Одбаатар, *Сахал* Батболд, *Арзак* Жагаа нар бүгд 16 нас хүрч байв. Эдгээр хөвгүүд нь нэг анги, нэг байр бөгөөд бүгд л сайхан найзалж нөхөрлөж байсан бөгөөд хөвгүүдийн цугласан газар инээд хөөр баясал, спортын тухай л яриа гардаг байлаа. Орой бүр орцныхоо гадаа цуглаж гитар барин тухайн үедээ хит болж байсан барууны дуу мөн орос дуунууд их дуулдаг байжээ. Ж. Энхбаяр , Мок Энхбаяр 2-ыг найзууд нь ялгаж дуудахын тулд Ж. Энхбаярыг зүгээр л Жээ гэж дууддаг байжээ. Жээ , Хамбага 2 гитар сайхан тоглохоос гадна боксын спортоор хичээллэдэг байжээ. Ялангуяа Хамбага хичээл сурлагандаа сайн бөгөөд турнийк дээр бүх л зүйлийг хийдэг, шатар тоглохдоо сайн гээд л ер нь толгой сийрэг хүүхэд байжээ. Эдгээр хөвгүүд дээр ангийх нь найз болох 22-р байрны Нараа, Загдаа 2 хэмээх банди өдөр болгон ирж найзалж нийлдэг байж. Загдаа бол царайлаг өндөр сурлага сайтай, орос хэлтэй , дээр нь гитар маш гоё тоголдог байж. Нараа бол хөнгөн атлетикаар хичээллэдэг олон улсын тэмцээнээс алтан медал авч байсан бие бялдарын хувьд найз нөхдөөсөө хол илүү сайхан биетэй хөвгүүн байсан бөгөөд мөн л сайхан дуулдаг авъястай байж. Жээ, Хамбага 2 боксын улсын аваргын өсвөр үеийн тэмцээнээс 1988 онд 2-лаа хүрэл медаль авсан юм. Жээ , Хамбага 2 спортлог бие бялдар сайтай, үеийнхээ хөвгүүдээс эрс ялдардаг байжээ. Хөвгүүд л болсон хойно зодоон цохион хийчэхдэг, зодоон хийх болгондоо Жээ, Хамбага 2 боксын спортоо ашиглан ямарч хүүхдийг зодчихдог өсвөр насны давилуун зан ид ир нь орж байсан насан дээрээ байлаа. Лхаагаа бол ямар нэгэн спортоор хичээллэдэггүй байсан ч байгалаас заяасан том бие , хүч тэнхээ ихтэй хүүхэд байж. Тэрээр газраас тоосго аваад 39-р байрны 5-н давхарын дээвэр дээр нь гартал шиддэг хүүхэд байсан гэхээр ямаршуу хүч тэнхээтэй байсан нь ойлгомжтой. Лхаагаа нь чулуугаар маш мэргэн шиддэг ба яг л заасан газар нь ондог байжээ. Мөн зодоон цохион болход ямарч хүүхдийг нэг л өшиглөөд унагадаг байсан гэдэг. Жээ, Мок , Арзаак , Хамбага , Одбаатар, Батболд нар 39-р байрныхаа подвалыг өөрсдийхөөрөө тохижуулан боксын бэлтгэл, сунгалт дасгал хийдэг байр болгон тохижуулсан ба чөлөөт цагаараа байнга л эндээ цуглан цагийг өнгөрөөдөг болжээ. Мөн тэдэн дээр Эрдэнээ буюу тухайн үедээ каратагаар хичээллэдэг хүү хамт бокс , каратагаар хичээллэн найзалж нөхөрлөж байсан юм. Жээ, Хамбага 2 байрныхаа дүү нарыг подвалдаа оруулан сунгалтын дасгал зааж өгдөг байж.

Дундговиос Дарханы ТМС-д сурахаар ирсэн Эрдэнэбилэг хэмээх бор хүү 39-р байранд ахындаа амьдрахаар ирснээр тэдэнтэй нийлэх болсон байна. Эрдэнэбилэг нь цайлган сэтгэлтэй бөгөөд хүний үгээр юу хий гэснийг нь хийчихдэг гэнэн цайлган хүү байжээ. Эрдэнэбилэгийг хичээл тасалсан , хүүхэд дээрхлэсэн гээд багш нь түүнийг алгадаад авсанд Эрдэнэбилэг уурандаа багшыгаа зөрүүлээд мангасдаад унагаасан байна. Энэ үеээс хойш түүнийг Мангас гэж хочилдог болсон байна. Одбаатарын хувьд юунаас ч айдаггүй их зоригтой хүүхэд байж. Түүний аав нь нас барсны дараа Одбаатар оршуулгын газарлуу ганцаараа очиж өдөр нь хүний яс түүн тоглож , орой нь хаана ч хамаагүй унтана даараад байвал бүр авсанд ороод унтчихдаг хүүхэд байж. Иймэрхүү маягаар Одбаатар оршуулгын газар 14 хоноод аавтайгаа ярьж байгаад ирлээ хэмээн юу ч болоогүй юм шиг ирдэг байснаас Одбаатарыг Мэк хэмээн хочилдог болжээ. 39-р байрных нь үлэг тахал болсон атаман ах нар нь хөвгүүдийг архи, тамхинд байнга гүүлгэдэг байж. Манай 39-ых Дархандаа хэнд ч дийлдэхгүй байсаар өдий хүрсэн юм шүү хэмээн байнга ярина. Мөн өөрсдийнхөө үе ба дээд үеийн атамануудын тухай үргэлж ярьж өгдөг байж. Энд тэндэхийн атамануудын хандыг яаж дарж байсан мөн ана мана үзэлцэж байснаа ярьж өгнө. Мөн дээрээс нь зодооныг бодитоор хөвгүүдийн нүдэн дээр хүн дээрэмдэх юмыг нь булааж зодож үзүүлдэг байв. Энэ нь хөвгүүдэд шууд нөлөөлж ер нь атаман байх ёстой юм байна гэсэн ойлголт суулгаж байлаа.

Дарханы 39-ын үлэг танхай болсон атамануудаас дурдвал Халхад танигдсан Понтоон гэх этгээд нь дандаа шоронд ордог, орох болгондоо цагдаа хутгалаад ордог байснаараа бусад атамануудаас ялгаатай байв. Мөн Шараа буюу *Шар* Батдорж энэ этгээд нь Дархандаа нөлөө бүхий атамануудын дээгүүр ордог байсан бөгөөд нэг удаа согтуу танхайран 3-р сургууль руу орж сургуулыг чинь шатаана хэмээн ангид гал тавиж шатааж байсан нөхөр билээ. Мөн Лхацангийн Завьмөнх нь цэрэгт очиод атаман болон тодорсон бөгөөд Ховдын хороонд цэрэгт байхдаа цэргийн казаран дотроо гэр бариулаад сууж байсан гэдэг. Тэгээд араас нь Алтай, Мугаа, Энхбат, Сангаагийн Дарханаа, Эрдээ, Бадгаа, том Жагаа гээд л атаманууд үргэлжилнэ. Мугаа бол маш гоё зодолддог, хурд сайтай, ямар ч хүнийг холоос биедээ ойртуулахгүй цохидог, сэтгэх чадвар өндөр атаман байв. Эрдээ бол маш зоригтой олон хүний өөдөөс ганцаараа очоод л зодолдчихдог, ялангуяа хутгатай хүний гарыг маш сурмагаар мушгин , хутгыг нь алдуулдаг нөхөр байжээ. Бадгаа бол дандаа ганцаараа явж зодоон хийдэг байсан бөгөөд техником дээр ганцаараа очоод л стипентийг нь хурааж авдаг байсан ба, өөдөөс нь томорсон хэнийг ч ганц мөргөөд л унагаадаг байж. Эдгээр цуутай атамануудын түүх хөвгүүдэд хүсэн хүсээгүй нөлөөлж хөвгүүд ч хоорондоо хэнд ч дээрэлхүүлэхгүй, хэнээс ч айхгүй нэгнийгээ өмөөрнө гэж нэг нэгэндээ ам гарцгаажээ.

Тиймээс ч нэгнийг нь хүн дээрэлхэх юм бол бөөнөөрөө очиж хариуг нь авдаг болсон байна. Жээ, Хамбага , Лхаагаа, Батболд, Мэк , Эрдэнэбилэг , Мок , Арзаак нар бөөнөөрөө явж өөр байрныхантай зодолддог болсон байна. Тухайн үеийн нийгмийн гажуудал болсон байр байраараа, анги сургуулиараа талцан зодолдох , нэгнийхээ юмыг дээрэмдэх, булаах нь бараг л өдөр бүр болдог байснаас эдгээр хөвгүүд нь бүлэг болон бөөнөөрөө хаа ч хамт явах болсон байна. Тэднийг хэн ч харсан 39-ын хөвгүүд хэмээн танигдан тэр хавьдаа л атаман хөвгүүд болцгоосон байна. Хөвгүүд турба, мончокоор голцуу зэвсэглэн зодолддог байсан ч бусад бүлэг шиг хутга хэрэглэж сураагүй байж. Хуучин хороололдоо атаман болж чадсанаар одоо тэдгээр хөвгүүд улам л томрон танхайрах болсон байна. Арзаак Жагаа, Мангаа 2 нэг удаа хуучин хороололд явж байсан шинэ хорооллын 2 атамантай зодолдохоор өдөж хоргоосон байна. Тэд 4-лээ орцонд орж зодолдохоор болж хуучин хорооллын 6-р байрны голын орцруу орсон байна. Зодоон ч болов. Удалгүй орцноос шинэ хорооллын 2 атаман зугтан гарч ирэв. Араас нь Арзаак, Мангаа 2 гүйн гарч ирсэн байна. Арзаакын амнаас нь цус сад тависан байлаа. Түүний үүдэн шүдийг цөм цохисон байжээ. Үүнээс хойш Арзаак Жагаа Онгорхой Жагаа гэдэг хоч той болсон байна. Ингээд Арзаак Жагаа, Мангаа 2-ыг өмөөрч найзууд нь бүгдээрээ шинэ хороололд очин нөгөө 2 атаманыг цустай нь холисоноор өөр хорооллын атамануудтай тууштай тэмцэхээр шийдсэн байна. Хөвгүүд шинэ хороолол мөн хээтэй хороолол руу үе үе очин зодоон хийх болсоноор хүрээгээ тэлж эхэлсэн байна. Тэдэн дээр нэмэгдэж ангийх нь найз 22-р байрны атаман Нараа, мөн 31-р байрны атаман Мэндээ, шинэ хорооллоос үеийнхэндээ атаман байсан Тайван , Хээтэйд атаман байсан Мянгаа, Одгий зэрэг хөвгүүд ирж найзалж нөхөрлөх болсоноор хөвгүүдийн бүлэглэл улам л хүчирхэг болсон байна. Бас нэмээд хуучин Дарханы 7-р сургуулийн атаман Цоогий хэмээх хүү нэмэгдсэн байна. Ийнхүү хороолол хороололын атаман хөвгүүд нэгдсэнээрээ ямар хүчирхэг хөвгүүдийн бүлэг үүссэнийг тухайн үедээ Дарханыхан мэдээгүй юм, Одоо тэд бүх л хорооллоор чөлөөтэй явж хяналтаа тогтоодог болсноос гадна хөвгүүд улам л эвдрэн танхайрах болсон байна. 39-ын хөвгүүдээс эхлэлтэй энэ бүлэг нь одоо шинэ Дарханы хөвгүүдээс бүрдсэн том бүлэглэл болсон байна. Онгорхой Жагаа, Мэндээ , Мок Энхбаяр, Цоогий, Тайван, Одгий , Мянгаа, Нараа, Мангас Эрдэнэбилэг нар багтаж байв. Хөвгүүд шинэ Дарханы бүх хороолол аль ч байраар дураараа дээрэм хийж хүн зодож , ТМС болон техникомоор явж стипентийг нь хураах болсоноор Шинэ Дархандаа дархлагдсан атаман нар болсон байна. Яг л энэ үеээс хөвгүүд хутга хэрэглэж эхэлсэн байна, Өөдөөс нь эсэргүүцсэн ямар ч бүлэг атаман нарыг эдгээр хөвгүүд нам дарж байв. Байрныхан үлэг тахал болсон архи тамхинд гүүлгэдэг байсан атаман ах нар нь ч тэднийг хянаж чадахаа байсан байна. Тэд нар бүгд л өдөр болгон 39-ын гадаа цуглаж, орой болгон 39-ын гаднаас тардаг болсоноос 39-ын гадуур хамаагүй хүн явж чадахаа ч байж холуур тойрон явдаг болсон байна. 39-р байрны хөөрхөн охидууд дээр найз залуучууд нь орж гарж чададгүй байлаа. Ямар сайндаа л найз охин нь өөрөө гарч атаман хөвгүүд дээр очин та нараас айгаад манай найз залуу ирж чадахгүй байна. Манай найз залууг зүгээр оруулчихлдаа хэмээн гуйдаг байж. Харин залуу атаманууд тэр болноо харин бидэнд ирэхдээ татвар өгч бай гэсэн гэдэг. Тэр үеийн охидууд атаман залуучуудаар хамгаалуулж тэд нартай найзлаж үерхэх нь бараг л моод байсан юм. Үеийнхэндээ сурлага сайтай царайлаг гэгддэг Хамбага, Одбаатар нарт охидууд унадаг байснаас 7-р ангийн Ариунаа хэмээх охин Хамбагад дурлан үерхээд хүүхдийг нь хүртэл гаргаснаараа сургуулиа хүртэл орхиж байжээ. Барилга үйлдвэрийн нэгдэл дээр хагас бүтэн сайн өдөрийн орой болгон бүжиг болдог байлаа. Энэ бүжгинд Древенгийн 7, 8-р байрны хүчирхэг атаманууд бүлгээрээ ирдэг байв. Тэд нар энэ бүжгинд 39-хонтой зодолдох мөн охин найрах гэсэн 2 л шалтгаанаар ирдэг байжээ. Древенгийн бүлэгийн атамануудад шартай бас зүрх зоригтой олон эрчүүд байсан бөгөөд зарим нь бүр морьтой ирж түвээдэг байж. Мөн үе үе Залуучууд театрын гадаа үдшийн цэнгүүн болно. Хүчирхэг хөвгүүдийн шинэ Дархан бүлэглэл энэ цэнгүүнийг бүрэн утгаар нь бушниулж тараадаг байв. Нэгэнт шинэ Дархандаа бүрэн хяналтаа тогтоож чадсан эгдээр хөвгүүд хуучин Дарханлуу очиж зодоон хийдэг болсон байна. Хуучин Дарханд хамгийн хөл ихтэй газар болох төмөр замын вокзал мөн, Древенд гардаг байсан хар зах 2-ыг л бүрэн эзэгнэхээр хөвгүүд шийдсэн байна. Хос хар бакелаар ижилссэн шинэ Дарханы хөвгүүдийн бүлэг вокзал, хар зах дээр үе үе том зодоон хийж бужигнуулдаг болов. Тухайн үед вокзал, древенгийн хар зах дээр Шинэ Дарханаас тэд л очин зодоон хийж залхаасаар эцэст нь древен , толгойтын атаманууд тэднийг хүлээн зөвшөөрсөн байна. Хүрээгээ тэлж томорч байсан тэд улам л эвдэрч байлаа. Сүүлдээ бүр тэд нар вагонд сууж явж Салхит. Зүүнхараа, Эрдэнэт орж дээрэм, зодоон, рекит хийгээд ирдэг болсон байна. Насанд ч хүрээгүй эдгээр 17 настай хөвгүүд юу ч хийхээс буцахгүй аймшигтай зоригтой болсон байна. Шинэ Дарханы бүлэгийн хөвгүүд нэгэн удаа 1989 онд Улаанбаатар хотод ирсэн байна. Тэд нар талбай дээр бөөнөөрөө зургаа татуулан зогсож байтал хажуугаар нь инээлдсэн хэдэн охидууд явтал нөгөө хэд яаж зүгээр байхав өдөж хоргоон танилцая гэсэн байна. Гэтэл нөгөө охидууд нь олон залуус дагуулаад иржээ. Тэдгээр залуус нь тухайн үедээ Улаанбаатарт ноёрхолоо тогтоож хүчээ аваад бсан Квантуны армийнхан хэмээх хүчирхэг залуус байжээ. Шинэ Дарханы хөвгүүдийн бүлэглэл халз зодоонд орохоор шийдэв. Хос хар бакалиар ижэлссэн тэд бүгд түрүүнээсээ хутгаа гаргаж ирээд эхнээсээ зодоонд гүйн орж эхэлсэн байна. 1989 онд төв талбай дээр болсон энэ зодоонд Квантуны армийнхан хэдэн нөхдөө хутгалуулсанаар дууссан юм. Харин Дарханы хөвгүүдийн бүлэг тэр өдрөө л Дарханлуугаа зугтаж амжисан юм. Дарханы цагдаагийнхан Шинэ Дарханы хөвгүүдийн бүлэг хэнд ч дийлдэхгүй байгааг сайтар ажиглаад сууж байлаа. Тэднийг зогсоох цаг нь болсон хэмээн цагдаагийнхан битүүхэн бэлтгэлтэй байв. Одоо эхнээс нь нээнтэглэн баривчилах, тохиромжтой цаг үеийг л цагдаа нар хүлээж байлаа. Хэнд ч дийлдэхгүй байсан Шинэ Дарханы хөвгүүдийн бүлэг одоо жаахан л алдаа гаргахад бүгдээрээ баригдана гэдгээ хэн хэн нь мэдэхгүй байсан юм. Хүн дээрэмдэн , зодсон хэрэгээр Одгий хамгийн эхэнд хүүхдийн колонид очисон байна, Мөн араас нь хүн зодож хутгалсан хэргээр Тайван, Мэндээ 2 хүүхдийн колонид очисон байна. Ийнхүү Тайван халхын шоронгоор олон жил явах эхлэл нь болсон юм. Цоогий мөн л хүн хутгалсан хэргээр колонид ирсэн байна. Цоогийг ирэхэд Тайван , Мэндээ 2 хүүхдийн колонид байр сууриа олчихсон байсан боловч Цоогийд ирэхэд зөрөөд суллагдсан байна. Харин хүүхдийн колоний овгор атаман хүүхдүүд Дарханы Цоогийг нам дарж амьтан болгоноо гэж колони даяараа ярицгааж байжээ.

Цоогий колонид ирээд атамануудад 7 хоног зодуулсан байна. Цоогий аврал эрэн хянагчаа дуудахад 2 хянагч ирээд *Өө энэ чинь Цоогий байна шд наадахаа алаад өг хэмээн нэмж зодуулсан байна. Энд ингэж олон хоног зодуулах юм бол тэсэлгүй үхнэ гэдэгээ Цоогий мэдэж байсан тул өөртөө зүгээр үхэж байснаас тэмцэж байгаад үхнээ хэмээн хатуу шийдээд 8 дахь өдөр нь Цоогий хутга барисаар тасгийн даргын өрөөнд орж ирлээ. НИлээд олон хулгарууд сууж байсан бөгөөд захаас нь аваад хутгалж гарсан байна. Мөн салгах гэж ирсэн 2 хянагчыг хутгалсан байна. Нийтдээ 8 хүн хутгалсан Цоогий шууд салхилгад суусан бөгөөд тэрээр *Одоо ч намайг эндээс гараад очиход тэд нар алах байхдаа гэж бодож байтал Цоогийг салхилгаас гараад иртэл овгорууд түүнийг хүндлэн хүлээн авсан байна. Ийнхүү Сүхбаатарын Цогтбаяр өөрийгөө хүлээн зөвшөөрүүлж чадсанаар атаман болсон юм. Цоогийг колонид атаман болон тодорч байхад Лхаагаа мөн л хүн хутгалсан хэргээр колонид ирлээ. Лхаагаа, Хамбага 2 хэрэг хам байсан боловч Хамбага нь 18 настай байсан тул насанд хүрэгчдийн шорон болох Төв аймгийн Мөнгөнморьт луу ачигдсан байна. Лхаагаа буюу Галаагийн Лхагвадорж мөн л шоронгоор олон жил явах эхлэл нь болсон байна. Араас нь Нараа, Мянгаа 2 мөн л хүн зодож дээрэмдсэн хэрэгээр ямар шоронлуу явахаа мэдэхгүй дамжин дээр ирээд байхдаа дамжин өнгөрүүлэх шорон дотор байсан 60 70н хоригдлуудыг жижэгрүүлэн нааран доогуур нь чихсэн бөгөөд өөрсдөө нааран дээр нь тухлан сууж байхдаа занаанд орно гэдгээ мэдэхгүйл байлаа. Нараа, Мянгаа 2 дамжин дээр тодорч байгаад өөр өөр шоронруу ачигдсан байна. Мянгаа буюу Мянганнастын хувьд мөн л олон жил шоронгоор явах эхлэл нь болсон байна. 1990 онд Нараа Хэнтийн шоронд очисон байна. Дамжингаас цуг ачигдсан хэнтийн гаралтай хоригдлууд тус шоронгийн зөвлөлийн чихэнд дамжин дээр Нараад яаж дээрэлхүүлсэнээ хэлсэн байна, Үүнийг сонссон зөвлөл Нараа дээр ирээд * Чи муу мангар бацаан яасан гэнээ чамайг харнаа, энд чамайг амьтан болгоно* алив наад модон жорлонгийн нүх ух гэж тушаасан байна. Хэнээс ч айж байгаагүй хөвгүүдийн бүлэгийн гишүүн Нараа өөдөөс нь салаавч үзүүлсэнээр зодоон эхэлсэн байна. Угийн спортлог бие бялдартай Нарааг зодолдоод тэд дийлсэнгүй харин өөр аргаар дарахаар шийдсэн байна. Тэгээд Нарааг унтаж байхад хүрз төмөр барьсан хэдэн хулгайч дайрч толгойг нь хага цохисоноор Нараа маш хүнд гэмтэл авсан байна. Ингээд хөвгүүдийн бүлэгээс бараг бүгд колони шоронд яваад байлаа. Жээ, Одбаатар, Арзаак Жагаа, Мок, Батболд нар л үлдсэн байлаа. Шоронд явахгүй ганц л арга нь засраад энгийн амьдарлаар амьдрах ганц л зам байсан юм. Яг энэ үеэр Мэк Одбаатар эхнэр авч засарч чадсанаараа зөм замдаа орж эхнэрийн хамт Герман явсан байна. Арзаак Жагаа энэ үед мөн л Орхонтуул руу шилжиж, мөн Мок их дээд сургуульд орохоор Батболдын хамт Улаанбаатар явсанаар 39-ийн хөвгүүдийн бүлэглээс эхтэй Шинэ Дарханы хүчирхэг хөвгүүдийн бүлэглэл тарсан байна. Энэ үед Жээ 39-ийн буурин дээрээ ганцаараа үлдсэн боловч сурсан зангаа тавилгүй мөн л хүн зодож танхайрсан хэргээр жирийн дэглэмтэй шоронд очисон байна. Жээ жирийн дэглэмтэй шоронд очоод Салхитын Болор буюу Чойжилжавын Болорсүх хэмээх чанга залуутай гал хам болсон байна. Цаашид Жээ, Болор 2 хамт жир болон чанга дэглэмтэй шоронгоор олон жил явна гэдгээ хэн хэн нь мэдэхгүй л байлаа. Салхитын Болор бол Дарьтын чанга дэглэмтэй шоронд тодорч байгаад гарсан жинхэн чанга залуу байлаа. Ийм л чанга залуутай гал хам болсон Жээ энэ найзынхаа эхнэрийг нас барахад Болорын хамт шоронгоос оргож ажил явдал дээр нь очихоор яваад ялаа нэмүүлээд Болорын хамт Зүүнхараагийн чанга дэглэмтэй шоронд дэглэм дээшилж ирсэн байна. Чангын шорон үзээгүй Жээ Болор найзынхаа хамт бүх зовлонг сөрж зогсоно хэмээн ямарч галд багтаж чадсангүй 2-лаа байж байхдаа Цогоогийн СоёлЭрдэнэ буюу Том Соёлоо хэмээх залуутай нэгдсэнээр 3-лаа болсон байна. Нилээдгүй зодоон цохио, хавчлага, шургуу зэрэг чангын шоронгийн бүх зүйлсийг туулсаар засаг хоолонд суулгүй, шийр заасаар хэсэг хугацааны дараа Болор бригад болж, Жээ шөнийн нявалын заалтыг авсанаар тэдний олон жил суух эхлэл нь болсон байна. Жээ, Нараа , Хамбага, Цоогий, Мянгаа, Мэндээ, Тайван , Лхаагаа эд нар түрүүлж шоронгоос гарсан нэг нь эргээд л хүн зодож хутгалаад буцаад л шорондоо ордог байжээ. Гэхдээ тэд хэзээ ч нэгнийгээ чирж шоронд ордоггүй,нэг нь нэгнийхээ хэргийг даагаад л явдаг байж. Нэгэн удаагийнхаа оролтоороо Цоогий , Хамбага 2 зайлшгүй хам хэрэгээр орохоор нотлогдоод хэрэг бүрдүүлсэн байх үед Цоогий миний сайн найз Хамбагыг энэ хэрэгт холбогдуулахгүй болгоод гаргавал би та нарын илрүүлж чадахгүй байгаа 4н хэргийг өөр дээрээ авъя ганцхан Хамбагыг л энэ хэргээс гаргачих хэмээн мөрдөн байцаагчаасаа гуйсаар тохирч Хамбага найзыгаа суллаж өөрөө 4 хэрэг өөр дээрээ авч байснаар шоронд явж байжээ. Зүүнхараагийн чанга дэглэмтэй хорих анги өлсөглөнгөөр олон хүн үхэж байсан 90-ээд оны эхэн үед Цоогий Зүүнхараагийн шоронд ирсэн байна. Хүүхдийн колонид атаман явсан Цоогий зангаа тавилгүй шоронгийн атаман нартай зодолдож , хутгалцаж явсаар 19 настайдаа 260 хүнтэй бригадын даргын заалт авсан байна. Энэ үед Ноостын Энхтайван мөн л шоронгоор орж гарсаар л явлаа. Ийнхүү хөвгүүдийн бүлгийн засрашгүй хулигаан явсан Нараа буюу Нармандах төөрч будилж явсаар 1994 онд шоронгоос гарсан даруйдаа нэгэн охинтой үерхэх болсоноор зөв замдаа орох эхлэл болсон байна, Нараа найз охинтойгоо цуг Христийн сүмд байнга очдог болсоноор сэтгэл зүйн хувьд 100% өөрчлөгдсөн байна. Нараа бусад найз нарыгаа шоронгоос гарсан даруйд нь очин уулзаж ганц л зүйлийг хэлж захидаг байжээ. Нараагийн шаргуу хэлж ярьсаны хүчинд найзууд нь нэг нэгээрээ засран энгийн амьдралруу орж засрах болсон байна.Цоогий, Мянгаа, Жээ бүгд л зөв амьдралд хөл тавих сэтгэл байсан ч яаж орохоо мэдэхгүй олон жил алдаж онож явхад нь тэднийг зөв замд оруулах ямар нэгэн дэмжлэг дутаад байсан нь яах аргагүй Нараа шиг бүрэн засарч болдогийг Нараагийн жишээн дээр харсан найз нарт нь нүдээ олсон явдал байв. Бүгд шоронгоос гарсан даруйдаа энгийн амьдарлаар сайхан амьдарч эхэлсэн байна. Хамгийн сүүлд 20 жил буюу хамгийн олон жил суусан Лхаагаа шоронгоос гарснаар бүгд бүрэн гарч дууссан байна. Одоо бүгд 40 гарсан насан дээрээ эхнэр хүүхэдтэй сайхан амьдарч байна. Хөвгүүдийн бүлгийн засрашгүй хулигаан явсан эдгээр залуус хөвгүүн насны бодлогогүй алхам, давилуун хүсэл мөрөөдөл буруугаар эргэвэл яаж буруу замаар явдагыг бүгд л биеэрээ үзэж ойлгон олон жилийг алдсан билээ. Одоо Нараа нь Есүсийн хаанчлал сүмийн пастераар ажиллаж байгаа билээ. Тэд бүгдээрээ зөв замдаа орон сайхан явж байгаа бөгөөд энэ олон жил алдаж онож явахдаа хүүхэд байсан үе шигээ найз нөхөд бие биедээ үнэнч байж хэн хэнээсээ ч урваагүй үнэнч андууд хэвээрээ үлдсэн юм.

Эх сурвалж: Улаанбаатарын 70 80 90 оны атамануудын түүх