Saturday, May 6, 2017

Машин хавцал руу унаж, 40 хүн амь үрэгдэв



Энэтхэгт 40 хүний амь хохирсон томоохон авто осол өчигдөр гарчээ. Дүүрэн хүн суулгаж явсан ачааны машин замын хажуу ганга руу унаж осолдсон байна. Машин хуримд оролцсон хүмүүсийг суулгаж явсан юм байна. Ослын шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа ч Хималайн бүсийн хүнд бэрх зам нөлөөлсөн гэсэн таамаглалыг цагдаагийнхан дэвшүүлж байгаа юм байна. Энэ бүс нутагт 5-7 мянган метрийн өндөр уулс байдаг учир замаас гарвал ганга руу унах аюул тосч байдаг аж. Дээрх машин гэхэд л 300 метр гүн хавцалд унажээ. 

С.Төгөлдөр